Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой цэцийн шийдвэрийн талаар хуульчид юу хэлэв

2020-12-26
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.САРУУЛ

Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль Үндсэн хуулийн  холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянаж бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн гэж үзэв.  Эрүүгийн хуульд 2017 онд өөрчлөлт оруулахдаа давж заалдах шатны шүүхийн шийдвэр гартал хөөн хэлэлцэх хугацаа тоолдог байхаар өөрчилсөн  байдаг. Үр дүнд нь авлига, албан тушаалын хэргүүд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаагдсан асуудал өнгөрсөн хугацаанд маргаан дэгдээсэн. Тиймээс УИХ 2020 оны нэгдүгээр сарын 10-нд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн. Ингэхдээ 2017 оны долдугаар сарын 1-ээс хойш мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хаагдсан хэргүүдийг сэргээн шалгах, эдгээр шатанд байгаа хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байх, хууль буцаан хэрэглэхийг хориглосон журмын тухай хууль баталж байв. Өөрөөр хэлбэл, 2017 оны долоодугаар сарын 1-нээс хойш хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр хаагдсан хэргүүдийг дахин шалгахаар болсон юм.  Гэвч өнгөрсөн хугацаанд хаагдсан авлига албан тушаалын хэргүүдийг сэргээж шалгасангүй. Харин жирийн ард иргэд хохирч, хууль ялгавартай үйлчилж байгаа үндэслэлээр нэр бүхий иргэн Үндсэн хуулийн Цэцэд хандсан байна. Улмаар Цэц уг хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ.Энэ талаар хуульчид юу хэлснийг хүргэе.

Хуульзүй дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжин:

-Мэдлэггүй сайхан сэтгэл тэнэгээс нэг ах гэгчээр Х.Нямбаатар гэдэг хүн хөөн хэлэлцэх хугацаа завхруулж, авлигчдад ял завшуулах "хуулийн хулгайд" хамжигчаар оролцоод, баригдаж бантсандаа, ичсэн хүн хүн ална гэгчээр хуулийн тогтолцоог сууриар нь сүйрүүлэх шахлаа. Өөрсдийн хийсэн алдааг засаж байна гээд дэлхий нийтийн жишгээс зөрсөн хууль баталж, хууль буцаан хэрэглэх тухай хууль зүйн шинжлэх ухаан, шүүхийн практикт байхгүй онол, попрол яриад явсан. Хаа очиж Цэц зөв шийдлээ.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал

-Энэ их сонирхолтой кейс боллоо. Агуулга талаас бол Хууль дээдлэх зарчим баривал(rule of law) Эрүүгийн эрх зүйн чухал зарчим зөрчигдөж буй. Нөгөө талд нь яах аргаггүй гэмт хэрэгтэн хуулийн цоорхойгоор мултарч байгаа асуудал үүснэ.Матераллаг эрх зүйн хувьд нэг талаас Хууль дээдлэх нөгөө талаас Шударга ёсны зарчмын алийг Цэц илүүд үзэх бэ гэх Үндсэн хуулийн эрх зүйн хувь тэнцүүлэх (Principle of Proportionality) хэрэглэгдэх учиртай. Мөн бас нэг чухал зүйл бол Процесс талдаа бол энэ хуулийг хэрэглэж дахин сэргээж шалгаад, ял шийтгэл оногдуулсан хэрэгт Буцаан хэрэглэх эсэх асуудал манай Үндсэн хуулийн процессын хуулиар зох цуулагдаагүй байгаа.Бусад орнууд харилцан адилгүйгээр зохицуулдаг.

Хуульч Б.Мэргэн

-2015 оны Эрүүгийн хуульд яллагдагчаар татагдсанаар хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар зохицуулсан байсан. Гэвч хэрэгжилж эхлэхээс нь өмнө буюу 2017 онд давж заалдах шатны шүүхийн шийдвэр гартал хөөн хэлэлцэх хугацаа тоолдог байхаар өөрчилсөн. Үр дүнд нь тодорхой тооны авлигын хэргүүд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хаагдсан. Харин 2020 оны 01 сарын 10-ны өдөр алдаагаа засаж "баатар" болохдоо 2017.07.01-ээс хойш мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатад хаагдсан хэргүүдийг сэргээн шалгах, эдгээр шатад байгаа хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байх, хууль буцаан хэрэглэхийг хориглох заалтууд тусгасан.

Авлигын хэргүүдийг сэргээж шалгана гэсэн нь ард түмэнд таалагдсан учраас олон хүн дэмжсэн. Эсрэгээрээ Үндсэн хууль, эрүүгийн эрх зүйн суурь зарчим, түүнийг зөрчсөний сөрөг үр дагаврыг иргэд, хойч үе хүндээр амсана гэж тайлбарласан хуульчдыг үзэн ядсан. Гэвч өнөөдөр бодит байдал дээр авлигын хэргүүдийг сэргээн шалгаад байсан юм алга. Зүгээр попрол болоод дууссан. Харин энгийн иргэд Үндсэн хууль зөрчсөн хуулийн золиос болж шоронд орж, зарим нь орохоо хүлээж байна. Хэрэг хийсэн л юм чинь ялаа үүрэх ёстой гэж бодож байж магадгүй ч бүгдэд тэгш үйлчлэх ёстой хууль ялгамжтай үйлчлээд байна. Сөрөг үр дагаврыг нь амсаж байгаа хүмүүс л илүү ойлгох байх л даа. Олон олон хийдэл, зөрчилдөөнүүд арилж, олон хүн үндсэн эрх, эрх чөлөөгөө эдлэх боломжтой болно.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

уншигч
Нямбаатарын хуульнууд дандаа эргэж , буцсан хуулиуд байдаг.Бодлогогүй хөнгөн хүндээ.
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

7 цаг 40 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

16 цаг 7 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

16 цаг 22 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

16 цаг 22 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин