АН-ын тамга хэнд байна вэ?

2020-12-21
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

Ардчилсан намын X их хурал баасан, бямба гаригт боллоо.  Өнгөрсөн УИХ болон орон нутгийн сонгуульд ялагдсан намын Их хурал улс төрийн хүрээнд анхаарал татаж байсан нь ойлгомжтой.  Мөн ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд АН хэрхэн оролцох вэ гэдэг хар зураг энэ удаагийн их хурлаар гарах байв. Гэвч АН-ын зовлон дуусаагүй, эхэлсэн гэдгийг саяны Их хурлын уур амьсгал харууллаа.

АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан намын түр удирдлагын хувьд ҮБХ-гоо хуралдуулж, Их хурлаа зохион байгуулсан.  Тус хурлаар намын даргаа бүх гишүүдийн саналаар сонгодог дүрмийг өөрчилж, ҮБХ, Их хурал гэсэн хоёр шатлалаар сонгох асуудлыг хэлэлцэн дэмжжээ. Харин АН-ын өмнөх дарга С.Эрдэнэ Ц.Тувааныг дүрмийн бус зүйл хийж байгаа учраас түүний гаргасан шийдвэрүүд хүчингүй гэдгийг хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр онцолж байв. Мөн С.Эрдэнэ дарга “Улсын бүртгэл дээр АН-ын даргаар С.Эрдэнэ миний бие хэвээр байгаа” хэмээн Ц.Тувааныг АН-ын даргаас чөлөөлсөн “А49” дугаар тушаалаа гаргаснаа ч  Их хурал зохион байгуулахтай зэрэгцэн олон нийтэд хүргэв.

 Хуучин даргын зүгээс үндсэн дүрмийн дагуу дараагийн даргыг тодруулахгүйгээр эхлээд дүрмээ өөрчилж байгаа нь өөрөө дүрэм зөрчсөн үйлдэл гэдгийг мэдэгдсээр байгаа юм. Мөн энэ үеэр АН-ын нүүр царай болдог гишүүдийн нэг болох  Д.Сосорбарамын хэлсэн үг олны анхаарал татсан гэхэд болно.  Тэрээр “Би АН-ын  Их хуралд оролцоогүй.  Х.Баттулгын гарт орсноороо АН сүйрч байна” гэсэн тайлбарыг өгсөн байдаг.

Харин намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан бүх зүйл дүрмийн дагуу явагдаж байгааг тайлбарласан юм. Тэрээр “УИХ-ын  сонгуулиар манай нам УИХ-д олонхи болж чадаагүй. Тиймээс дүрмийнхээ дагуу намын удирдлага болох намын дарга, дэд дарга нар, ерөнхий нарийн бичгийн дарга нар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог. Ийм дүрмийн заалттай. Тэгэхдээ дараагийн намын даргыг сонгогдтол аль нэг дэд дарга нь даргын үүрэг гүйцэтгэнэ гэсэн заалт байгаа. Өөрөөр хэлбэл, аль нэг дэд дарга руу намын даргын эрх, үүрэг шилждэг. Энэ үйл явц болж, дараагийн дарга сонгогдох хүртэл миний бие намын даргын үүрэг гүйцэтгэж, тамгыг аваад үйл ажиллагаа явуулаад байж байна. Үүнийг дүрмийн бус гэж хэлэх нь өрөөсгөл” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Ийнхүү АН-ын их хурал хүлээлтэд хүрсэнгүй.  Намын гишүүд хоёр талд гарч маргалдсаар өөх ч биш, булчирхай ч биш болж өндөрлөв.  Намын тамга яг хэний гарт байгаа вэ гэдэг нь ч тодорхой бус  байна. Улсын бүртгэл дээр АН-ын даргаар С.Эрдэнэ хэвээр байгаа бол түүнийх хүчинтэй юу. Үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааных хүчинтэй юу гэсэн том асуултын тэмдэгтэй үлдэж байна.  Хэрэв  С.Эрдэнэ дарга хэвээр байгаа нь цар тахлын үед зохион байгуулсан Их хурал, намын дүрмийн шинэчлэл ч хүчингүй болж таарах нь.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.21 ДАВАА № 243 (6468)

 

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

8 цаг 26 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

16 цаг 53 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

17 цаг 8 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

17 цаг 8 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин