Чуулган: Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг Боловсролын багц хуультай нэгтгэх нь зүйтэй

2020-12-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын цахим чуулган /12.18/ эхэллээ.  Хэлэлцэх асуудлын эхэнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын дөрвөн гишүүн өргөн мэдүүлсэн Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг  хэлэлцэж байна. .

2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр уг хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд хүүхдийг эх орон, ээж аав, элгэн саднаа хайрлах, дээдлэх учир утгыг ёсчлон сахиулж сургах, хүний жудагтай, хайр энэрэлтэй, найз нөхрөө эрхэмлэдэг, тэсвэр тэвчээртэй, аливаа атаа жөтөө, хийрхлээс ангид, ямагт өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч, алдахгүй байхыг хичээдэг зан төлөвт сургахад  энэхүү хуулийн төсөл чиглэнэ гэдгийг төсөл санаачлагчид хэлж байв. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: -Үзэл баримтлал, зохицуулах асуудлыг харахаар чухал байна. Нэг л их боловсролтой, мэдлэгтэй, чадвартай хүмүүс байгаад байгаа ч яг цаанаа жудагтай, хүнлэг хүн ховордсон. Гэхдээ үүнийг хуулиар зохицуулах нь хэр зүйтэй вэ?

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: -Ерөнхий үзэл баримтлал нь олон жил судлагдаж, олон эрдэмтэд оролцож боловсруулсан тул хүндэтгэж байна. Гэхдээ боловсролын багц хуульдаа тусгаад явбал яасан юм бэ. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: -Та салбарын сайдаар ажиллаж байхдаа Монгол ёс хүмүүжлийн хичээлийг хөтөлбөрийн хэмжээнд баталж, мөрдүүлж байгаа. Тиймээс хэлэлцэх эсэхийг нь шийдээд дараа нь боловсролын тухай хуультай зохицуулж болно. 

Гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн судалгаанаас үзэхэд 2017 онд гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 77.1, 2018 онд 76.6 хувь нь 15-40 хүртэлх насны залуучууд байна. Түүнчлэн 2018 онд гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн 45.7 хувь нь бүрэн дунд боловсролтой, 17.5 хувь нь дээд боловсролтой иргэд байна. 

Эх сурвалж:www.polit.mn 

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

8 цаг 26 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

16 цаг 53 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

17 цаг 8 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

17 цаг 8 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин