У.Хүрэлсүх: Айл өрх, ААН-үүдэд  бодит дэмжлэг болж чадна

2020-12-14
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.САЙХАН

 

Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж, хэд хэдэн асуудлаар шийдвэр гаргажээ.  Тухайбал ,

-2020 оны арван­хоёрдугаар сарын 1-нээс 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл АНН-үүдийн эрчим хүч, ус дулаан, хогны төлбөрийг төр хариуцахаар болжээ.  Үүнд, төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээд, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, БССБ, криптовалюттай холбоотой үйл ажиллагаа эрхлэгч,  газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бөөний болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид, интернэт, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэгч, тусгай зөвшөөрөл эзэмшигч, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, өнгөт металл, цементийн үйлдвэр зэрэг есөн чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хамаарахгүй юм.

-Бүх айлуудын цахилгааны төлбөрийг арванхоёрдугаар сарын 1-ээс 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл тэглэж байна.

-100 ам.метр хүртэл метр квадраттай айл өрхийн ус, хогны мөнгийг мөн хугацаанд тэглэж байна.

-Нэг шуудай шахмал түлшний үнийг 75 хувь хүртэл бууруулах зэрэг шийдвэр гаргалаа.

Энэхүү хөнгөлөлтөд 650 орчим тэрбум төгрөг шаардагдах бөгөөд “Эрдэнэт” үйлдвэр санхүүжүүлэхээр болсон байна.  Харин шахмал түлшний хөнгөлөлтөд шаардлагатай санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” компани хариуцна гэдгийг  Засгийн газрын тэргүүн онцлов. 

Үүний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон салбарын сайд нар, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд сэтгүүлчдийн асуутад хариулав.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

-Байгалийн баялгаа ард түмэн хүртэж байна. Энэ шийдвэрүүд айл өрх, ААН-үүдэд томоохон дэмжлэг болно гэж бодож байна. Дулаан, цахилгаан, ус, хогны мөнгийг чөлөөлснөөр талхны үнэ нэмэгдэхгүй. Өргөн хэрэглээний барааны үнэ мөн нэмэгдэхгүй. Харин ч хямдрах ёстой. Эдгээр арга хэмжээ долоон сарын хугацаанд хэрэгжинэ. ААН-үүд ажлын байр цомхотгож болохгүй. Хүнсний үйлдвэрүүд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж болохгүй. Хүнд цаг үеийг хаана хаанаа хохирол багатай хамтдаа даван туулах ёстой. Мөн Засгийн газар сүүлийн жилүүдэд улс орныхоо алдагдсан өмч хөрөнгийг олж авч байгаа.  “ Эрдэнэт” үйлдвэр, “Багануур”, “Бор-Өндөр”, “Салхит”, “Асгат”, “Ноён-Уул”, “Тост тосон бумбын орд, Гутайн даваа гээд бүгд алдагдсан байсан. Энэ бүгдийг бид улсдаа эргүүлэн авч байгаа. Маш том тэмцэл хийж авч байна. Цаашдаа ч төрийн мэдэлд авах ёстой олон уул уурхайн орд газрууд бий. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд алдагдсан өмч хөрөнгийг эргүүлэн авах ажлыг бид сайн хийсэн. Би нэг л зүйл, нэг зарчмыг хэлнэ. Төрийг хохироосон хэн ч  төрийн өмнө хариуцлагаа хүлээх ёстой. Монголын төрөөс хулгай хийсэн хэн ч авснаа, алдсан зүйлийг буцааж төлөх ёстой. Энэ байр суурин дээр Ерөнхий сайд хатуу зогсоно. Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ард түмний баялгаас авсан мөнгө хаашаа орж байгааг шалгаж байна. Шилэн, ил тод байхыг анхааруулж байгаа.

 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

-“Эрдэнэт” үйлдвэр өнөөг хүртэл амаргүй зам туулсан.  Бид цаашид Тавантолгойн цахилгаан станцаа барьж, Оюутолгойг эрчим хүчээр хангадаг болбол байдал өөрчлөгдөнө.  “Оюутолгой”-н гэрээний хувьд хөрөнгө оруулагч тал бидний зарим саналыг хүлээн авсан.  Урьд өмнө байгаагүй том баг хэлэлцээ хийхээр ажиллаж байна. Дубайн гэрээ манай талд ашиггүй тул энэ хэвээр үргэлжлэх ёсгүй. Засч сайжруулах ёстой. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар хөрөнгө оруулагч талын өмнө хүлээцтэй, дуулгавартай байж ирлээ. Цаашид ийм байж болохгүй.   Дубайн гэрээг цуцлах санал тавьсан. Гэхдээ бид дангаараа цуцалж чадахгүй.

 

“Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн:

-Манай үйлдвэр 2019 онд төрийн өмчийн үйлдвэрийн газар болсон. Үүнээс хойш өртөг зардлаа хямдруулах, орлогоо нэмэгдүүлэх ажлыг үе шаттай хийсэн.  Үйл ажиллагааг 2031 он хүртэл хөгжүүлэх бичиг баримтыг батлуулсан. Энэ чиглэлийн дагуу бид ажиллаж байна. Зардлаа татах ямар боломж байгааг судална. Нөгөө талаар 2021 оны төсөв төлөвлөгөөг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар хэлэлцүүлнэ. Тодорхой хугацаанд хөрөнгө оруулалтаа царцаах асуудал гарна гэж бодож байна. Цар тахлын энэ үед “Эрдэнэт” үйлдвэр нэлээд бэлтгэлтэй байсан.  Казахстаны компаниас авах 20 сая ам.долларыг 2019 онд авч чадсан. Мөн 60 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн. Нийтдээ 150 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт, авлага авсан. Өнөөдөр эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг зарчмаар шийдвэр гаргалаа. 100 хувь төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэр энэ хэцүү цаг үед үүргээ хэрэгжүүлэх нь зүйн хэрэг.

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-2020, 2021 оны Улсын төсөвт вакцин авахад зориулан 51 тэрбум төгрөг тусгасан. Мөн Эрүүл мэндийн даатгалын санд эрсдэлийн сан бий. Ажлын хэсгийнхэн вакциныг яаж хурдан хугацаанд Монголд оруулж ирэх арга замыг сонгож байгаа. Энэ хүрээнд Ковакс хөтөлбөрийн санаачлагчдын нэгээс санхүүжилт авахаар ажиллаж байна.  Үүнд манай улс оролцвол вакцин авах хугацаа наашлах боломжтой.

 

Шадар сайд Я.Содбаатар:

-Эрүүл мэндийн яамнаас оруулж ирсэн мэргэжилтнүүдийн зөвлөмжийг үндэслээд арванхоёрдугаар сарын 24-нийг хүртэл хот хоорондын хөдөлгөөн одоогийнх шигээ байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоос дур мэдэн гарч, орохгүй. Халдварын голомтгүй аймгаас ирж байгаа хүмүүс асуумж бөглөөд орно. Харин халдварын голомттой газраас ирж байгаа хүмүүс түргэвчилсэн болон PCR шинжилгээ өгч байж орж ирэх горим энэ сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ.  Өнөөдрийн байдлаар орон нутаг руу явах хүсэлтэй иргэдийн 92.8 хувь нь PCR шинжилгээ өгөөд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.14 ДАВАА № 238 (6463)

 

Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

12 цаг 23 мин
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

12 цаг 23 мин
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

Өчигдөр 15 цаг 44 мин
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

Өчигдөр 14 цаг 13 мин
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

Өчигдөр 13 цаг 08 мин
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

Өчигдөр 12 цаг 58 мин
М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

Өчигдөр 12 цаг 58 мин
Н.Учрал: Төр апп хөгжүүлэхгүй, хувийн хэвшлийг дэмжсэн нээлттэй бодлого баримтална

Ерөнхий сайд Н.Учрал Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх Үндэсний зөвлөлийн энэ жилийн анхны хуралдаанд оролцлоо.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Усны олон улсын байгууллага” байгуулах ерөнхийлөгч К.Токаевын санаачилгыг Монгол Улс дэмжинэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны анхны Төрийн айлчлалаа Төв Азийн бүс нутаг дахь манай улсын ан

Өчигдөр 06 цаг 00 мин
Би улстөрч болох гэж энд орж ирээгүй

Би улстөрч болох гэж энд орж ирээгүй

Уржигдар 18 цаг 53 мин