Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд МАН онцгой анхаарч байна

2020-12-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Ердөө  хэдхэн сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна.  Улс төрийн хүрээнд сонгуулийн уур амьсгал хэдийнэ оржээ.  Парламент Ерөнхийлөгчийн сонгууль явагдах “гол дүрэм” буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэлэлцэж эхэллээ.  Эрх баригчид болон сөрөг хүчин хуульд ач холбогдол өгч байгаа нь тодорхой.  Тэр дундаа МАН-ынхан хуулийн төсөлд онцгой анхаарч байгаа сурагтай.  Ерөнхийдөө сонгуулийн хуулийг МАН өөрсдийн таалалд батлах нь тодорхой.  Гэхдээ ямар хувилбар эрх баригчдад ашигтай байх вэ гэх асуудал ид яригдаж байна.  АН ч өөрсдийн хэмжээнд  Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд байр сууриа илэрхийлээд эхэлсэн.

АН бүлэг дээрээ энэ асуудлыг хэлэлцээд хуулийн төсөл  нь  хуульзүйн болон техник,утга найруулгын алдаа ихтэй, бусад хууль тогтоомжуудтай уялдуулах шаардлагатай, зөрчил ихтэй хууль байна гэж үзсэн.  Улмаар энэ долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг 1993 оны хоёрдугаар сарын 15-нд баталсан.  Үүнээс хойш нийтдээ долоон удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Мөн 2015 оны Сонгуулийн тухай хуулиар Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуультай холбоотой бүхий л харилцааг нэгдсэн нэг хуулиар зохицуулах болсон. Гэвч тус тусын онцлогтой учраас нэг хуулиар явуулах нь хүндрэл үүсгэж байна хэмээн тусгаарлаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг 2019 оны арванхоёрдугаар сарын 3-нд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан өргөн барьсан байдаг.   Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой хэд хэдэн заалт орсон.  Тэр бүхнийг уялдуулах хуулийн төслийг батлах юм. 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны доод хязгаарыг 50 нас болгосон.  Мөн сонгогдсон Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаатай, зөвхөн нэг удаа бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр тусгасан.  Тиймээс ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгууль нэлээд сонирхолтой, онцлогтой болох нь тодорхой.

Ерөнхийлөгчийн сонгууль нэг улс нэг тойрог байна гэсэн маш тодорхой тогтолцоотой.  Харин эрх баригчид  Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд хязгаарлалтуудыг нэлээд сайн хийж өгч байгаа бололтой.  Ялангуяа, мөнгөний оролцоо, сонгох сонгогдох эрхэд халдах хөндлөнгийн нөлөөллийг багасгах чиглэлд анхаарч байгаа гэнэ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн  42.4.3-т “Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглоно” гэж заажээ.   Өр, зээл тэглэх асуудал өмнөх сонгуулийн үеэр яригдаж байсан учраас энэ асуудлыг “хааж”, ийм заалт оруулсан бололтой.

Мөн Ерөнхийлөгчийн санал хураалт явагдах өдрөөс өмнөх таван жилийн хугацаанд тасралтгүй зургаан сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй байхыг шалгуур болгожээ. Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавигдах шаардлагад шинээр нэмэгдсэн өөр нэг шаардлага нэр дэвшигч сэтгэцийн эмгэггүй болохыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ажлын хэсэг дүгнэх гэдгийг ч тусгаж өгсөн байна.

Ийнхүү Ерөнхий­лөгчийн сонгуулийн “дүрэм”-д эрх баригчид ихэд анхаарч, ач холбогдол өгөөд эхэлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.4 БААСАН № 232 (6457)

 

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

8 цаг 25 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

16 цаг 52 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

17 цаг 7 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

17 цаг 7 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин