Лев Толстойн агуу эшлэлүүд

2020-12-02
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

 Д.ЭНХЭЭ

 

Лев Николаевич Толсто́й бол Оросын нэрт зохиолч, сэтгэгч. Тэрээр дэлхий дахины агуу зохиолчдын нэгд тооцогдож хүндлэгдсэн, зохиолч Севастополийн хамгаалалтын тулаанд оролцогч, соён гэгээрүүлэгч, нийтлэлч, шашны сэтгэгч, түүний жинтэй ухаан бодлын ачаар шашны ёс суртахууны Толстойн хэмээх нэр бүхий шинэ урсгал үүссэн. Эзэн хааны Академийн сурвалжлагч гишүүн, уран яруу зохиол бичлэгийн төрлөөр хүндэт академич цол хүртсэн. Амьд сэрүүн ахуйдаа Оросын уран зохиолын тэргүүнээр өргөмжлөгдөж, зохиол бүтээлүүд нь Оросын хийгээд даян дэлхийн реализмын хөгжилд шинэ үе шат болж байгааг илтгэн харуулж, XIX зууны сонгодог романы уламжлал болон XX зууны уран зохиолыг хооронд нь холбосон өвөрмөц гүүр болжээ. Лев Толстой европын гуманизмын хувьсал мөн дэлхийн уран зохиол дахь реалист уламжлалын хөгжилд том нөлөө үзүүлсэн. Лев Толстойн агуу эшлэлүүдээс сонгон танилцуулж байна.

♦ Бардам хүн мөсөн хуяг өмссөнтэй адил. Энэ хуягийг нэвтэлж орох ямар ч боломж өөр хэн нэгэнд байхгүй.

♦ Амьдралын зорилго бол чиний аз жаргал гээд төсөөл. Амьдрал дэндүү утга учиргүй болно. Хүн ардын мэргэн үг, чиний оюун санаа, чиний сэтгэл зүрх юу хэлж байгааг хүлээн зөвшөөр. Амьдрал бол чамайг хүний ертөнцөд илгээсэн хүний төлөө зүтгэх явдал, ингэж бодвол амьдрал байнгын баяр баясгалан болно. Миний амьдралын жаргалтай үе бол би бүхий л амьдралаа хүмүүст зориулсан хэсэг юм. Энэ бол сургууль, зуучлал, өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүс, шашны тусламж. Хүн бүр ариусан цэвэршсэн хэмжээгээрээ өөрийгөө ариутган цэвэрлэх, эс цэвэрлэх очир эрдэнэ. Түүгээр мөнхийн гэрэл гэгээ цацарна, тэгэхээр хүний хийх ёстой зүйл бол гэрэл цацруулах гэж биш, харин өөрийгөө цэвэр ариун байлгахыг л хичээж чармайх явдал юм.

♦ “Дайн ба энх”, “Анна Каренина”-г зохиож бүтээснийх нь төлөө сайшаал магтаал, баяр талархлын хариуд Толстой “Энэ бол хэн нэгэн Эдисон руу очиж “Мазур бүжиг сайн бүжиглэдэгт чинь би таныг маш их хүндэлдэг” гэсэнтэй адилхан. Би ач холбогдлыг өөрийнхөө бусад номонд ч мөн хамааруулж байна” гэжээ.

♦ Гэр бүл гэдэг үр хүүхэдтэй болохыг хүссэн эр, эм хүмүүс зөвхөн хоёр биеийнхээ дундаас төрүүлсэн үр хүүхэдтэй байхаар харилцан бие биедээ амласан нэгдэл юм.

♦ Яах гэж би амьд яваа, намайг хүрээлэн буй зах хязгааргүй хорвоо ертөнцөд би хэрхэн хандах вэ гэдэгт хариулахад аливаа шашны мөн чанар оршдог. Өөрийг нь хүрээлэн буй орчлон ертөнцөд хандах хүний энэ тогтсон чиг хандлагыг үндэс суурь болгоогүй ганц ч шашин байхгүй.

♦ Хүмүүс хайраар л амьд явдаг. Өөрийгөө хайрлах бол үхлийн эхлэл, бурхан хийгээд хүмүүсийг хайрлана гэдэг амьдралын эхлэл.

♦ Кавказад амьдарч байхдаа би ганцаардаж, аз жаргалгүй байсан. Хүн амьдралдаа ганц удаа тунгаан бодох хүч тэнхээтэй болдог шиг би бодож тунгаах болов. Энэ бол шаналгаатай, тэгсэн хэрнээ сайхан цаг үе байсан. Урьд, хожид, хэзээ ч бодол санааны ийм өндөрлөгт би хүрч байсангүй. Би үхэшгүй мөнхийн гэж байдаг, хайр байдаг, мөнхийн жаргалтай байхын тулд өөр хэн нэгний төлөө амьдрах хэрэгтэй гэсэн хуучны энгийн зүйлийг би олж авсан.

♦ Үгээр үйлдэгдсэн илэрхий хор уршиг ийм л байх юм. Гэхдээ бидний үгнээс болж зовж шаналж байгаа хүмүүсийг бид олж харахгүй байхаас энэ хор уршиг дутахааргүй агуу том юм.

♦ Живж байгаа Пушкин, Остроградкий, Филарет, Ломоносовуудыг аврахын тулд би ард түмнийг боловсролтой болгохыг хүсч байна. Тэд сургууль бүхэнд язганаж байна.

♦ Хамгийн энгийн бүхэнд агуу үнэн оршдог.

♦ Зохиолоо сайн болгохын тулд үндсэн гол санааг нь нандигнаж хайрлах хэрэгтэй. “Анна Каренина”-д би гэр бүлийн санааг хайрласаар байсан.

♦ Ясная Полянагүйгээр би Орос орныг, түүнд хандах миний хандлагыг төсөөлөхөд бэрх. Ясная Полянагүйгээр би магадгүй, миний эх оронд хэрэгтэй нийтлэг хууль тогтоомжийг илүү тодоор харах байх, гэхдээ би чин үнэнээсээ түүнийг хайрлахгүй байсан байх.

♦ Урлагийн гол зорилго бол хүний сэтгэлийн үнэн мөнийг илрүүлэх, дэлгэж хэлэх. Урлаг бол уран бүтээлч хүн өөрийнхөө сэтгэлийн нууц руу чиглүүлэн хөдөлгөж, нийтэд түгээмэл нууцыг хүмүүст харуулдаг микроскоп юм.

♦ Уран бүтээлчийн зорилго бол асуудлыг маргахын аргагүй нэг мөр шийдэхдээ бус харин амьдралыг хэзээ ч ширгэж дундрахгүй бүх илэрхийллээр нь хайрлаж сургахад оршдог.

♦ Хайр бол сэтгэлийн мөн чанар. Тэрээр хүний эсрэг чиглэсэн аливаа тэнэг мэдрэмж, өдөөн хатгалга, хошигнолоос ангид цэвэр ариун байж, батжин бэхжих ёстой.

♦ Жаргалтай байхын тулд жаргах боломжтой гэдэгт итгэх хэрэгтэй. Жаргалтай айл бүхэн адилхан байдаг бол зүдэрч байгаа айл болгонд өөрийн зовлон байдаг.

♦ Үхлийн тухай санаж бодох гэдэг бол түүний талаар ямар ч санаа бодолгүйгээр амьдарна гэсэн үг. Үхлийн тухай санаж бодох биш харин үхэл аажмаар ойртсоор байгааг уужуу тайвнаар ухааран баяр баясгалантай амьдрах хэрэгтэй.

♦ Эмэгтэй хүний боловсрол өөр рүү нь ширтсэн эрэгтэйн харцтай байнга нийцэх болно.

♦ Хэлэх юмгүй хүн л их ярьдаг.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.2 ЛХАГВА № 230 (6455)

 

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05