МАН-ЫН ДАРГА, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХЭЭС ШААРДАХ НЬ

2020-11-27
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

2020.11.23                                                                                                                 Улаанбаатар хот

Хариуцлага тооцох тухай

Монгол Улс шинэ коронавирусын халдварыг дотооддоо алдаж, цар тахлаар өвдсөн хүмүүсийн тоо өдөр бүр арав, арваараа нэмэгдэж байна. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын 2 дугаар зэрэгт шилжиж,  цар тахал нийт иргэд, тэр тусмаа хүн амын хамгийн их төвлөрөлтэй нийслэл Улаанбаатарын иргэдийн эрүүл мэнд, амь насанд заналхийлж, аюул нөмөрсөн байхад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумьяабазар хотынхоо иргэдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулсан хэд хэдэн алдаатай шийдвэрийг гаргалаа.
Бүх нийтээр хорио цээрийн дэглэм үйлчилж эхэлсэн өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нийслэлийн 1,5 сая иргэдэд зориулж хотын 15-хан цэгт улсын нөөцийн мах худалдаалж, иргэдийг олноороо цугларах нөхцлийг бүрдүүлснээр цар тахлын тархалтыг хумих биш харин нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлэв. Хоёр метрийн зай барих журамтай иргэд нөөцийн махны төлөө аюулгүйн санамжийг зөрчиж, олноороо нэг дор цугларч дугаарласан явдал нь яахын аргагүй хотын даргын буруу шийдвэрийн үр дүн мөн юм. Үүгээр зогсохгүй цар тахлын үед ажиллаж болохоор зөвшөөрөгдсөн байгууллагуудын ажилтанд тээврийн хэрэгслийн зорчих тусгай зөвшөөрөл олгоно хэмээн мэдэгдэж хөл хорионы үед иргэдийг дахин олноор нь цуглуулж НОК-ын дарга аюулгүйн санамжийг дахин зөрчив. Ингэж иргэдийг олноор нь цуглуулсан мөртлөө тусгай зөвшөөрөл олгох тухай асуудлыг цуцаллаа хэмээн мэдэгдэж иргэдийг дахин бухимдуулж, үүнээс болж Хангарьд ордны гадна эмх замбараагүй байдал үүсч хөл хорионы үед өвчний тархалтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байдал үүсэв. 
Нийтийг хамарсан хөл хорионы үед иргэд 17:00-20:00 цагт гэртээ харих, дэлгүүрүүд 21:00 цагт хаах, хүнс түгээлтийн автомашин 22:00 цагаас эхлэн замын хөдөлгөөнд орох гэхчлэн удаа дараа эргэж буцсан, нэг нэгийгээ үгүйсгэсэн зөрчилтэй шийдвэрүүдийг гаргаж өнөөдөр гаргасан шийдвэрээ маргааш цуцлах зэргээр иргэдийн толгойг эргүүлж байгаагаас үзэхэд цар тахалыг даван туулах төлөвлөгөөгүй байгаагийн дээр өөрт нь шаардалагатай мэдлэг чадвар байхгүй нь тодорхой харагдаж байна.
Энэ байдал нь  цар тахал дэгдэж хөл хорио тогтоосон энэ үед иргэдийг улам бүр айдаст автуулж  цаашид эмх замбараагүй, тогтворгүй байдал үүсгэж, бий болсон эрсдэлтэй нөхцөл байдлыг улам хүндрүүлэх шалтгаан болж байна.
Д.Сумъяабазар Засаг дарга үүрэгт ажлаа сайн хийж чадахгүй байгаа мөртлөө ялархаж УОК-ын хурал дээр “Нойр хоолгүй зүтгэж, олон хүнийг удирдан зүдэрч байна” гэх зэргээр хариуцлагагүй мэдэгдэл хийсэн нь иргэдийн бухимдлыг улам бүр дэврээж “Нийслэлийн Засаг даргыг амраая, Хотын даргын ажлыг чадах хүнд нь өгье” гэх зэрэг шүүмжлэл өрнөхөд хүргэж байна. 
Түүний энэ мэт алдаатай шийдвэрүүд, амнаас гарсан хариуцлагагүй үг нь энэ албан тушаалтан цаашид нийслэл хотын Засаг даргын ажлыг хийж чадахгүйг нотолж байна.
Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумьяабазартай хариуцлага тооцож нэн даруй үүрэгт ажлаас нь ажилдаа тэнцэхгүй байгаа үндэслэлээр чөлөөлөхийг шаардаж байна.
Нийслэлийн иргэд үүссэн хүнд нөхцөл байдалд эрсдэлд дахин дахин ороод байх нь коронавирусын цар тахал өвчин улсын хэмжээнд улам хүчтэй тарах аюулыг нэмэгдүүлж байгаа учир Ерөнхий сайд та энэхүү Шаардлагад дурдсан шийдвэрийг цаг хугацаа алдалгүй намчирхалгүйгээр гаргана гэдэгт найдаж байна.
Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн намууд болон бие даагч энэхүү Шаардлагыг дэмжиж хамтран ажиллахыг уриалж байна. Ялангуяа сөрөг хүчин болох Ардчилсан нам, эрх баригчдын алдаа дутагдлыг илрүүлэн шүүмжилж хариуцлага тооцохыг шаардах үүргээ биелүүлж ажиллахыг сануулж байна. 

МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ
 

ЭнхбаЯрт
enhbayaraa naad ugee Шугараа, тулгадаа хэлээ,
Э Т Э
Н. ЭНХБАЯР ОДОО БОЛИ ДОО. ЭНЭ ЗАСАГ МАШ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА. НИЙСЛЭЛ Ч САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА НЭГЭНТ АРД ТҮМЭН ИТГЭЭД СОНГОСОН СОНГОЛТ МАХН БОЛООД АН ЗАСАГ БАРИХ ХЭМЖЭЭНИЙ СОНГОЛТ ХЭЗЭЭ Ч АВАХГҮЙ АН ОЙРЫН 12 ЖИЛДЭЭ ТАСРАЛТГҮЙ ЯЛАЛТ БАЙГУУЛАХ БОЛНО.
Зочин
Энэ чухал үед чадваргүй хүмүүсийг хариуцлагатай албан тушаалд тавьснаас болж цар тахлыг дотооддоо алдав. Дээд хүн суудлаа олохгүй бол доод хүн гүйплээ олохгүй гэгч болж байна. Хариуцлага тооцох ёстой.
Золбоо
Хотын даргын шийдвэр үнэхээр алдаатай байж халдвар тархалтыг тархахад нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Тэг зогсолт хийж онцгой байдлын үёд энд тэнд хүмүүс олноор цуглуулах эрсдэлтэй шийдвэр гаргасан учир ард түмнээс уучлал гуйж огцрох нь зөв шүү
Зочин
МАН.... Танай нам яагаад ард иргэддээ тэтгэлэг өгөхөөс татгалзаад байгааг үнэхэар ойлгохгүй байна. Монгол ядуу гэж толгойлогч нь хэллээ.... Ичихгүй байна уу. Ундармаа Батхүү нар чинь улсыг самарч бдаг... Зүгээр үү тэ ... Олон улсын хандивласан олон сая доллар хаачив... Хэн хэн хувааж ашиглав... 800,000 төг байсан эмчилгээний зардал огцом 8 сая төгрөг яагаад болов ..? Хариулт өгнө үү ичих нүүргүй МАН ын гишүүн нэртэй болгон!!! Иргэн байж улс тогтдог юм. Иргэнгүй улсад та хэд яаж баяжиж хөрөнгөжиж чадах билээ... Иргэнийхээ хийснээр хөрөнгөждөг биздэ танай нам?!... Эхлээд иргэдээ хүндэл хайрла тэтгэ... Тэд нар чинь та нарын идэж уух хөрөнгөжих үүсвэрийг чинь бүтээдэг юм Олгой толгойтнуудаа... Попорч ханалаа, одоо бүр эвэр амлаж суудаг боллоо. Санаа муут зүгийн нутгийн байхгүй хочит Хүрэлбаатараа байгаа болгое гэдэг үг зааж өгч нүдийг нь нээлгэ....😡
зочин
яг үнэн дэмжээд бна ард түмэн. огцрохгүй гээд сайн хүн болох гээд жүжиг тоглоод бна ойрд өөрөө онц ор сумбузараа хотод бүү гай бол зайл за
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

11 цаг 47 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

15 цаг 36 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

15 цаг 36 мин
МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Улстөрчид, олон нийт аль аль нь нэг үеэ бодвол судалгаанд ач холбогдол өгдөг болжээ. Энэ нь

15 цаг 36 мин
Говь, хангайн наадмуудын сонин хачнаас...

Говь нутгийн элгэмсэг найрсаг ард түмний өлгий, өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж байгаа оюун

Өчигдөр 15 цаг 40 мин
Мүн Жэ Инийн тэмдэглэл

Мүн Жэ Ин

Өчигдөр 15 цаг 28 мин
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Өчигдөр 13 цаг 19 мин
БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

Өчигдөр 10 цаг 19 мин
Ерөнхий сайдын танилцуулсан есөн шийдвэр

Арав гаруй хоног гадаад, дотоодын зочдын хөлд дарагдсан COP17 өндөрлөж, улс орон хичээлийн шинэ жил, ургац хураалт, ө

Өчигдөр 06 цаг 00 мин