Аймгуудад отор нүүдэлд хяналт тавих штаб байгуулахаар болов

2020-11-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 С.САРУУЛ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар \2020.11. 25\ 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтад шаардлагатай өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөө бүрдүүлэх ажлаа эрчимжүүлэхийг бүх шатны Засаг дарга нарт даалгав. Отроор өвөлжиж, хаваржих малчдад эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах хөрөнгийг гарган, отор нүүдэлд хяналт тавих штаб байгуулахыг холбогдох аймгуудын Засаг дарга нарт үүрэг болгов. Өөр аймаг, сумдын малчид отроор өвөлжиж байгаа нутагт малын хулгайн гэмт хэрэг гарах, нийгмийн хэв журам алдагдахаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагын болон аймгуудын дарга нарт даалгалаа.  Энэ жил 26,6 мянган өрхийн 11,7 сая толгой мал отроор өвөлжиж, хаваржих төлөвтэй байна. Отроор очсон малчдыг нутаг орноосоо буцаахгүй, татвар, хураамж авахгүй байх, бэлчээрээ ашиглуулах, тухайн бэлчээрийг 2021 оны дөрөвдүгээр сарын 01-ний дотор чөлөөлөхөөр зохицуулах юм.

Аймаг, нийслэл, сум, дүүргүүд аюулгүйн нөөцдөө 60 мянган тн өвс, 16,5 мянган тн тэжээл бэлтгэх ёстой бөгөөд гүйцэтгэл 40 гаруй хувьтай байна. Тухайлбал Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Орхон, Сэлэнгэ аймаг, нийслэл хот 50-иас дээш хувьтай. Архангай, Баян-Өлгий, Дундговь, Завхан, Сүхбаатар аймаг нөөцөө бүрдүүлэхэд анхаарах шаардлагатай гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам үзжээ. Баян-Өлгий, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Увс, Хэнтий аймгийн малчид өөрсдөө хэрэгцээт өвс, тэжээлээ 90-ээс дээш хувьтай бэлтгэсэн бол Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Ховд аймгийн малчдынх 50 хүрэхгүй хувьтай байна. Энэ нь дээрх аймагт зуншлага тааруу байсантай холбоотой юм.  Говь-Алтай аймгийн дөрөв, Баянхонгор аймгийн 15, Өвөрхангай аймгийн тав, Дундговь аймгийн хоёр, Өмнөговь аймгийн тав, нийт 31 сум зуншлага муу байлаа. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар Баянхонгор аймагт зудын эрсдэл нэн их, Говь-Алтай аймгийн зүүн, Өвөрхангай, Дундговь аймаг бүхэлдээ, Өмнөговь, Дорноговь, Төв, Сүхбаатар аймгийн зарим нутагт эрсдэл их гэж гарчээ.

Эх сурвалж: www.polit.mn

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

9 цаг 32 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

17 цаг 59 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

18 цаг 14 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

18 цаг 14 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Уржигдар 06 цаг 00 мин