Ноён хөлт магнаг дээл

2020-11-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

“Зууны мэдээ” сонин Монголын Үндэсний музейтэй хамтран тус музейд хадгалагдаж буй алтан сан хөмрөгөөс цувралаар танилцуулж байхаар боллоо. Энэ удаа XVII-XIX зууны эхэн үеийн Монголын уламжлалт  хувцсыг харуулсан сонирхолтой үзмэрийн  нэг магнаг дээлийг  онцоллоо. 

XVII зууны үеэс Манж Дайчин улс нь Монгол, Хятадыг эрхэндээ оруулан энэ орны иргэдэд өөрийн угсаатны хувцасны хэв маягийг дэлгэрүүлсэн байна. Чин улсын албаны хувцас нь хуанди, хуантайж, гүнж, ван гүнгүүдийн хувцаснаас гадна иргэний гэж ялгардаг байжээ. Ван гүнгүүдийн нэгэн адилаар Монголын тайж түшмэдийн зэрэг дэвийн хувцасны хэв маягийг тогтоосон байна. Чин улсын үеийн ноёдын хэргэм зэргийг тодорхойлох гол шинж тэмдэг нь лууны дүрс байжээ. Энэ нь эртний хятадын төрийн бэлгэдлийн зүйл болно. Манж чин улсын хувцасны загвар Монголд нэвтэрсэн нь Хятадад дэлгэрснээс нэлээд өвөрмөц. Монгол хувцас нь манж зүрчдийн хувцастай төстэй, нөгөө талаар монголчууд эрт үед хятад оронд ноёрхлоо тогтоож байхдаа өөрсдийн хувцасны хууль гарган уугуул монгол хувцасны загвараа хадгалан ирснээс хятад хувцсанд уусаагүй нь монгол хувцсыг нэлэнхүйд нь манж хятад маягтай болгож чадаагүй юм. 
Гагцхүү ноёд түшмэдийн зэрэг дэвийн хувцас л манж ёсны дагуу нэлээд өөрчлөгджээ. Богд хаант Монгол Улсын үеэс эхлэн Ар Монголын ноёд түшмэд, тушаалтан лам нарын ёслолын хувцас болон цэргийн дүрэмт хувцсыг “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хуулиар” тогтоосон байна. Энэ үеийн ноёд түшмэдийн ёслолын хувцасны зэрэг дэвийн тэмдэг, ямбаны хэрэгсэл нь манжийн үеийнхээс нэлээд өөр болсны дээр лам түшмэдийн албаны хувцасны маяг шинээр буй болжээ. Ноёд түшмэдийн хувцасны зэрэг дэвийн ялгаа нь малгай, жинс, отго, хэргэмийн фүс зэргээс харагдана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.25 ЛХАГВА № 226 (6451)

 

Өндөг үйлдвэрлэгч CEO Ж.Болд

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа тавдугаар сарын 5-нд төрсөн

10 цаг 56 мин
Г.Занданшатар: Ногоон автобус, газрын тухай сонсголыг яаравчилмаар байна

Г.Занданшатар: Ногоон автобус, газрын тухай сонсголыг яаравчилмаар байна

12 цаг 23 мин
Тэргүүн хамбын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбууг томилжээ

Тэргүүн хамбын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбууг томилжээ

12 цаг 28 мин
Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул хүртэлх автозамыг маргаашаас хаана

Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул хүртэлх автозамыг маргаашаас хаана

12 цаг 35 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

2024-05-03
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

2024-05-03
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

2024-05-03
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

2024-05-03
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

2024-05-03
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

2024-05-03