Аймгуудын онцгой комиссыг хэн удирдаж байна вэ?

2020-11-25
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

ЭМЯ-наас өгсөн мэдээллээр өчигдөр 11:00 цагийн байдлаар Улаанбаатараас гадна таван аймагт COVID-19-ийн тохиолдол нэмж, бүртгэгдээд байна.    Ингэснээр Сэлэнгэ аймагт 124, Дорноговьд 14, Орхонд 17, Дархан-Уулд 20, Говьсүмбэрт гурван хүнээс COVID-19 илэрч, аймгуудын хэмжээнд хатуу хөл хорио үргэлжилж байна.  Өнгөрсөн сард орон нутгийн сонгууль болж, аймгийн Засаг дарга нарыг өөрчлөн томилсон билээ. Тэгвэл халдвар тархсан аймгуудын онцгой комиссыг хэн удирдаж байгаа талаар мэдээлэл хүргэе. 

Сэлэнгэ аймгийн Засаг даргаар Ш.Оргилыг улираан томилсон билээ. Тэрээр эрчим хүчний инженер мэргэжилтэй.  Өмнө нь аймгийн ИТХ-д хоёр удаа төлөөлөгчөөр сонгогдож байв. Мөн Сэлэнгэ аймгийн Гаалийн газарт байцаагч, программист, 2008-2009 онд “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-т инженер, 2009 оноос эхлэн Засаг даргаар томилогдох хүртлээ “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байв. Орон нутгийн сонгуулийн дараа МАН-ын удирдах зөвлөлөөс түүнийг Засаг даргад улираан томилох санал гаргаж,  Ерөнхий сайд  шууд батламжилсан байдаг. 

Дорноговь аймгийн Засаг даргаар өмнөх дөрвөн жилд ажилласан  Т.Энхтүвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ. Харин түүний ажлыг О.Батжаргал саяхан буюу энэ сарын 12-нд хүлээж аваад байна. Тус аймагт Замын-Үүд боомт байдаг.  СOVID-19 төмөр зам даган халдварлаж байгаа тухай албаныхан мэдээлж байгаа.  Тэгэхээр Дорноговь аймаг нэлээд эрсдэлтэй бүст тооцогдож байгаа юм. О.Батжаргал 1980 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. “Адептус консалтинг фирм” ХХК-д хуульч, өмгөөлөгч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.  Мөн “Дорноговь Их хөгжил” сан ТББ-ын тэргүүнээр ажилласан намтартай.

Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байсан  Д.Батлут мөн л УИХ-д сонгогдсон билээ.  Түүний оронд С.Батжаргалыг  Ерөнхий сайд  У.Хүрэлсүх батламжлаад байна. Тэрээр өмнө нь аймгийнхаа Засаг даргын орлогчоор ажиллаж байв. Дулааны инженер мэргэжилтэй. 2013 оноос Орхон аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч, 2016 оноос  ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, Засаг даргын орлогчоор ажиллаж байв.

Дархан-Уул аймгийн Засаг даргаар  Б.Азжаргал томилогдон ажиллаж байна. Дарханы хувьд эрсдэл өндөртэй ч халдварыг хумьж чадсан гэсэн мэдээлэл бий.  Мөн энэ амжилтыг Засаг дарга Б.Азжаргалын ур чадвартай холбон тайлбарлаж байгаа юм.  Тэрээр МУИС-ийг  төгссөн өмнө нь Дархан сумын Засаг даргаар найман жил ажиллаж байсан туршлагатай юм.

Говьсүмбэр аймгийн Онцгой комиссыг Г.Батзам удирдаж байна.  Ерөнхий сайд батламжилж, энэ сарын 9-нд албан ёсоор аймгийн Засаг даргаар ажиллах болсон. Г.Батзам нь Говьсүмбэр аймгийн МАН-аас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч. Өнгөрсөн дөрвөн жил аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.25 ЛХАГВА № 226 (6451)

 

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

9 цаг 33 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

18 цаг 0 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

18 цаг 15 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

18 цаг 15 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Уржигдар 06 цаг 00 мин