Ховор нэртэй хүү “Есөнзун”

2020-11-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ТУУЛ

 

Монголчууд бид хамгийн ховор нандин, нэн чухал зүйлийн тухай ярихдаа “өдрийн од шиг” хэмээн зүйрлэдэг билээ. Тэгвэл энэ удаа бид  Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн нэгдсэн мэдээллийн сангийн хайлтаар 2020 оны арваннэгдүгээр сарын 24-ны өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ердөө ганцхан байдаг, хамгийн ховор, содон нэртэй хүүг танилцуулж байна. Энэ хүүг Н.Эрдэнэбатын Есөнзун гэдэг бөгөөд өдгөө нийслэлийн БЗД-ийн 142 дугаар сургуулийн зургадугаар ангид суралцдаг аж. Тэрээр саяхан өөрийнхөө нэрний тухай нэгэн зохион бичлэг бичихдээ ”Манай гэр бүл байгаль дэлхийгээс бүрддэг. Аав ээж хоёр минь уул, усны нэртэй. Манай эгчийг Э.Бэрцэцэг гэдэг бөгөөд Монголын үндэсний бахархалт цэцгийн нэртэй. Энэ нь хайрлах, хүлээхын билэгдэл болсон нэр юм. Харин дүүг маань Э.Наранзун гэдэг. Дүү маань зуны нэртэй. Бас ховор нэртэй хүмүүсийн тоонд ордог. Харин намайг Э.Есөнзун гэдэг. Миний нэрийг ээж минь  шижир алтны сорьц шиг гурван есын тоог билэгдэж өгсөн гэж хэлсэн. Яагаад гэвэл, аав, ээж хоёр минь үерхээд есөн жил болоод хүүтэй болсон гэдэг. Би 2009 оны есдүгээр сард төрсөн байдаг. Тийм болохоор 999 гэсэн гурван есийн тоог билэгдэж, Есөнзун гэсэн нэрийг өгсөн гэж хэлсэн. Миний нэр Монгол Улсын хэмжээнд ердөө ганцхан бий. Би нэрэндээ их хайртай” хэмээн бичсэн байв.

Монголчууд эртнээс хүний нэрийг тухайн хүнийхээ нэгэн насны аман хишиг, буян заяанд нөлөөлдөг хэмээн үзэж, нарийн утга учрыг билэгдэж өгсөн байдаг. Мөн дуудах нэр, дуурсах алдрыг бид нэрээр нь овоглодог бол хүний нэр нь цаанаа амьдралын нарийн утга учир, сэтгэлгээний онцлог, өргөн утга агуулгыг илэрхийлдэг ажээ. Түүн шиг алтан шаргал өнгөтэй энэ хүүг аав, ээж нь Есөнзун хэмээн нэрлэсэн нь олон зуны өнгийг өөртөө шингээж,   байгалийн сайхан шиг үргэлж бусдын сэтгэлийг сэргээж яваарай. Мөн шижир тунгалаг алт шиг ажил, амжилтаар дүүрэн гялалзаж, гялтганасан хүү болоорой хэмээн бэлэгдэж өгсөн нь ийм учиртай ажээ.  Ховор болоод содон нэртэй хүүд эрүүл энх, эрдэм бүтээлийг дээдийг хүсье!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.24 МЯГМАР № 225 (6450)

 

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

17 цаг 45 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

17 цаг 47 мин
Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

17 цаг 50 мин
МЭХ, “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийнхөн сумдын төрөх ор, эхо аппаратыг шинэчилнэ

Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос  санаачлан хэрэгжүүлж буй умайн хүзүү бо

2024-05-17
Хүй долоон худагт "Тэнгэр дэлхийн бөөгийн фестиваль" болно

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “

2024-05-17
"Бурхан багшийн лагшин эрдэнэс" үзэсгэлэн үүдээ нээнэ

Монгол Улсын Соёлын яам, Богд хааны ордон музей, Самьяа хийд, Дэлх

2024-05-17
Т.Баярхүү: Монголчууд санхүүгийн салбарын буруу тооцооллоос болж өр зээлэнд орсон

 “Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00

2024-05-17
ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

2024-05-17
Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

2024-05-17
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

2024-05-17