УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

2024-05-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нь 2024 оны тавдугаар сарын 14- 20-ны өдрийг дуустал хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулахаар  юм. Өөрөөр хэлбэл улс төрийн намууд маргааш хэн хэн тойрогт, хэн хэн жагсаалтад багтах нэрсийг зарлах юм.   Тухайлбал, МАН-ын бага хурал, Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо маргааш хуралдаж нэр дэвшигчдийг тодорхой болгох юм. Нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж байгаа энэ хугацаанд нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүдээс мөнгө хөрөнгө шаардах, авах, нэр дэвшихэд намд өгөх мөнгөний ханш тогтоох зэрэг иргэний сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос  мэдэгдэл гаргасан.Уг мэдэгдэлд, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт зааснаар нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглоно. Мөн Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6-д зааснаар нам сонгуульд нэр дэвших эрх олгохдоо намын гишүүн, дэмжигчээсээ барьцаа, дэнчин болон бусад аливаа хэлбэрээр мөнгө болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ өгөхийг шаардах, авахыг тус тус хориглосон болно. Үндсэн хуульт ардчиллын баталгаа болсон чөлөөт, ардчилсан сонгуулийн үр дүнд сонгогддог нийтийн албан тушаалтан болох Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшиж, Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний сонгох, сонгогдох эрхээ эдлэхэд нь дээр дурдсан хууль бус үйлдэл гаргах, гаргахыг завдах нь Эрүүгийн хуульд заасан төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэрэг болно.Иймд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслүүд нэр дэвшүүлэх ажиллагаагаа хуулийн дагуу зохион байгуулах шаардлагатай болохыг мэдэгдье.Иргэний сонгох, сонгогдох эрхийг илтэд зөрчсөн дээр дурдсан хууль бус үйлдэл гаргасан, гаргахыг завдсан тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдээлэл гаргахыг иргэд, сонгогчдод уриалсан юм.

Эх сурвалж:www.polit.mn

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

1 цаг 49 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

1 цаг 49 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

16 цаг 40 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

16 цаг 43 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

21 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

21 цаг 27 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16