Хурлын хороо, дэд хороодын гишүүдийг томилж баталлаа

2020-11-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Нийслэлийн ИТХ ээлжит бус I хуралдаанаа хуралдуулж, Хурлын хороо, дэд хороодыг шинэчлэн байгуулж, түүний эрхлэх асуудал, бүрэлдэхүүнийг батлах тухай хэлэлцлээ. Тэргүүлэгч М.Халиунбатаар ахлуулсан Ажлын хэсэг УИХ-аас баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичиг, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн хүрээнд энэ удаагийн Нийслэлийн ИТХ-ын Хороо, дэд хороод, эрхлэх асуудлыг томьёолжээ.

Төлөөлөгчид Ажлын хэсгийн санал болон намын бүлгүүдийн санал, дүгнэлтийг тусган 2020-2024 онд Хурал зургаан хороо, долоон дэд хороотой ажиллахаар баталлаа. Үүнд:

1. Хүний хөгжлийн хороо, даргаар төлөөлөгч П.Наранбаяр
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хороо, даргаар төлөөлөгч Г.Гангамөрөн
2. Эдийн засаг, төсвийн хороо, даргаар төлөөлөгч М.Халиунбат
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, даргаар төлөөлөгч М.Тулгат
Хөрөнгө оруулалтын хяналтын дэд хороо, даргаар төлөөлөгч С.Эрдэнэбаяр
3. Засаглал, эрх зүйн шинэтгэлийн дэд хороо, даргаар төлөөлөгч Б.Мягмар
Иргэдийн оролцоо, өргөдөл гомдлын дэд хороо, даргаар төлөөлөгч Ү.Оюунзул
4. Байгаль орчин, ногоон байгууламжийн хороо, даргаар төлөөлөгч Л.Отгонбаатар
Агаар, орчны бохирдлыг бууруулах дэд хороо, даргаар төлөөлөгч Л.Ариунтуяа
5. Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, даргаар төлөөлөгч М.Говьсайхан
Дэд бүтэц, дахин төлөвлөлт, дагуул хотын хөгжлийг дэмжих дэд хороо, даргаар төлөөлөгч Б.Өнөбат
6. Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо, даргаар төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар
Замын түгжрэлийг бууруулах дэд хороо, даргаар төлөөлөгч Г.Төгөлдөр гэсэн бүрэлдэхүүнтэйгээр баталлаа.

Эх сурвалж:www.polit.mn

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

9 цаг 33 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

18 цаг 0 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

18 цаг 15 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

18 цаг 15 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Уржигдар 06 цаг 00 мин