Банкны зээлийг царцаах талаар гишүүд юу хэлэв

2020-11-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

УИХ-ын Цахим чуулганаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэ байна. Энэ үеэр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан банкны зээлийг хэрхэх талаар УИХ-ын гишүүд юу хэлснийг хүргэе.

-УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Энэ оны арванхоёрдугаар сарын 31-нээр банкуудын зээлийн төлбөрийг хойшлуулсан зохицуулалтын хугацаа дуусна. Үүнийг сунгах талаар Монголбанк, Сангийн яам ямар арга хэмжээ авч байна вэ. Сунгахдаа хоёрын хооронд биш 2021 оныг энэ горимыг үргэлжлүүлэх нь чухал байна. Өрхийн болон бизнесийн төлбөр хүнд байдалд ороод байна.

УИХ–ын гишүүн Ж.Бат–Эрдэнэ: Өнөөдрийн нөхцөл байдалд цар тахал улс орны хэмжээнд гарлаа. Цар тахлыг хэдий хэр хугацаанд дарах эсэх нь одоогоор тодорхойгүй, таашгүй. Тиймээс энэ үед бид ямар ард иргэдтэй байх вэ гэдгээ бодох цаг нь болсон.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Зээлийн зохицуулалтын асуудлыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтраад ярилцъя. Үр дүнгээ мэдэгдэнэ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Тодотголоо яаралтай оруулж, иргэдийн амжиргааг дэмжих асуудлыг яаралтай хэлэлцэх шаардлагатай байна.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан: Төсвийн тодотгол хийх нь тодорхой боллоо. Ямар хугацаанд тодотгол оруулж ирэх вэ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Банкны зээл, хүүгээ яах вэ гэж иргэд маш их асууж байна. Иргэдэд ямар дэмжлэг үзүүлэх вэ. Засгийн газар иргэдэд үзүүлэх багцаа танилцуулах ёстой.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Засгийн газраас орж ирсэн төсвийг онцгой үед баталж байна. Ирэх жил цар тахлыг хамгийн хүнд нөхцөлөөр тооцоогүй ч эрсдэлийг бодолцсон. Тухайлбал, айл өрхийг хүүхдийн мөнгөөр тэтгэх бодлого барьж, төсөвт 870 тэрбум төгрөг суулгасан.

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Цар тахлын тухай хуулийн хэрэгжих хугацаа энэ онд дуусгавар болно. Засгийн газар энэ хуулийг дахин зургаан сараар сунгах саналыг УИХ-д оруулж байгаа.  Төсвийн тодотголыг өнөөдөр бталагдах төсөв, цар тахлын хуультай уялдуулж нөхцөл байдлыг бүрнээр харж байж төсвийн тодотголыг оруулж ирнэ. Хугацаа хэлэх боломжгүй” гэсэн хариулт өглөө. 

Эх сурвалж: www.polit.mn

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

9 цаг 30 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

17 цаг 57 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

18 цаг 12 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

18 цаг 12 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Уржигдар 06 цаг 00 мин