Яагаад бид пончик, бургер мэт хүнсийг идэхийг тэгж их хүсдэг вэ?

2020-11-12
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

Ямар нэгэн биед хортой хүнсийг идэх хүсэл юу дутагдахаар төрдөг вэ?

Бид гэнэт орой унтахын өмнө шоколад идмээр санагддаг. Ажлаа тараад түргэн хоол аваад харьдаг. Эсвэл сериал үзэхдээ чипс иддэг. Идэх бүрт амттай. Гэнэтийн хүсэлдээ захирагдахаар хувцас багадаад эхэлдэг.  Гэхдээ сайн мэдээ нь бидний биед юу дутагдаж байгаагаа мэдчихвэл гэнэтийн хүслээ хянаад сурчихна.

Хэрвээ та шоколад идмээр байгаа бол.....

 

Таньд магни дутагджээ. Энэ эрдэс нь глюкоз ялгарч, энерги бий болоход оролцдог. Ялангуяа тогтмол зааланд хичээллэдэг хүмүүст чухал. Мөн сарын тэмдгийн өмнөх долоо хоногт магни буурдаг. Тиймээс бид чихэрлэг юм идэхийг хүсдэг байна. Тэгэхээр сахар багатай, 75%-иас доошгүй какаотай шоколадаар орлуулж болно. Эсвэл наранцэцгийн самар цөмөх.

Хэрвээ чихэрлэг амттай юм идмээр санагдвал.....

 

Эрч хүч дутагдсаны шинж. Сахар энэ үед хамгийн хурдан энерги нөхөгч байдаг. Ялангуяа ажил ихтэй, стрессийн үед. Хамгийн хурдан эрч хүч нөхөх зүйл бол уураг өөх тостой хамт хэрэглэх. Жишээ нь алим атга самартай, тараг жимстэй.

Хэрвээ та зайрмаг идэхийг хүсэж байвал.....

 

Хэрэгтэй өөх тос дутагдсаных. Зайрмагны оронд атга хушга, эсвэл тал авакадо идвэл хэрэгтэй өөх тосоо авах болно. Бүр зайрмаг идмээр байвал кокостой нь чихэр бага агуулсан байдаг.

Хэрвээ та давсархаг юм идмээр бол.....

 

Шингэн дутагдсан үед. Давс усыг барьдаг учраас давслаг юм идмээр байгаа бол шингэн дутагдсаны шинж. Ус уухад л хангалттай. Ямар ч үед ус байнга ууж хэвших хэрэгтэй, ялангуяа зуны улиралд. Дан ус уух хэцүү бол гаа, лимон, хөлдөөсөн жимс нэмж болно. Хэрвээ ус уугаад ч давсалсан төмс идмээр байгаа бол оронд нь далайн байцай идээрэй.

Хэрвээ та бургер идмээр байгаа бол.....

 

Та бургер, шүүслэг стейк идмээр байгаа бол таньд төмөр, витамин В12, фолийн хүчил дутагдсаны шинж. Цэвэр эрүүл махаар хийсэн бургер тийм ч хортой зүйл биш. Энэ үед аарц, арахис, туна загасаар орлуулж болно.

Хэрвээ та цавуулаг нүүрс ус идмээр бол.....

 

Паста, пицца идмээр байвал таньд серотонин буюу сэтгэл сэргээгч даавар дутагджээ. Сайхан амарч тайвширч баннд хэвтэж болно. Мөн бясалгал сайн. Стрессгүй, муу бодлоо орхин, амарч тайвширч чадвал заавал пицца идэн жин нэмэх шаардлагагүй.

 

Эх сурвалж: www.elle.ru

Хүчирхийлэл, шийтгэл хүүхдийн хөгжилд сөрөг нөлөөтэй

Дөрөвдүгээр сарын 30-ныг  "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр"

9 цаг 16 мин
Б.Ариунсайхан: Хүн чанартай байж л аливаа бүтээлийг найруулна

 “Зууны мэдээ” сонин ээлжит зочноор найруулагч, жүжигчин Б.Ариунсайханыг урилаа. Тэрээр Солонгос улсад 15 жил амьдарч буй уран бүтээлч юм.

9 цаг 21 мин
Г.Батбаяр: Монгол Улсад сүүлийн 20 жил тохиолдсон хамгийн том гамшиг бол популизм

Олон улсын Ардчилсан холбооны “Монгол Улс ардчиллын баян-бүр

9 цаг 26 мин
Тойргийн “усалгаа” хөдөөгийнхнийг залхаажээ

Зун, наадмын үеэр хот эзгүйрдэг дээ. Бүгдээрээ амраад, агаар салхинд гараад алга бо

9 цаг 31 мин
АН-ын “топ лидерүүд”-ээр тэд тодорчээ

УИХ-ын 2024 оны сонгууль урьд урьдынхаас огт өөр болох шинжтэй.

9 цаг 36 мин
“Жижиг”-үүд “...Намын лого, намын даргын нэр” гэж ярьсан нь сонгогчдын хувьд ч жижиг биш асуудал

Манайхан улс төрийн намуудыг том, жижиг гэж ялгаж ярьдаг. Энэ бо

9 цаг 41 мин
Д.Сүнжид: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар эрүүдэн шүүсний гэм хороо нэхэмжлэх эрхтэй

ХЭҮК-ын дарга Д.Сүнжидтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

9 цаг 46 мин
Ж.Бат-Эрдэнэ: Ногоон автобусны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарыг дуудаж байна

Ж.Бат-Эрдэнэ: Ногоон автобусны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарыг дуудаж байна

Өчигдөр 15 цаг 04 мин
"Г.Батбаяр агсны машинаас гэрээслэл, бичиг баримт олдоогүй"

"Г.Батбаяр агсны машинаас гэрээслэл, бичиг баримт олдоогүй"

Өчигдөр 14 цаг 59 мин
Элчин сайдын яамдаас мэдээлж байна

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Барилга хот байгуулалтын Яам хамтран “

Өчигдөр 07 цаг 40 мин