Бүчгүй малгай салхинд хийснэ

2020-11-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ГАРЬД

 

2020 оны сонгуулиуд дууслаа. Хорь гаруйхан хоногийн өмнө болсон Орон нутгийн сонгуулийн санал хураалт явагдаж, дүнгээ гаргав. Аймаг, нийслэлийн ИТХ-ууд байгуулагдаж, засаг ноёдоо томилж байна. Ерөнхий сайд ч үтэр түргэн захирамжилж ажилд нь оруулж буй үзэгдэнэ.

Энэ сонгуулийн дараа Хотын даргаар Д.Сумьяа­базар томи­логдлоо. МАН-ын Удир­дах зөвлөл 100 хувийн саналаар Д.Сумьяабазарыг Хотын даргад дэмжив.

Д.Сумьяабазар ч тэндээс гараад шууд УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн. Дараа нь Хотын ИТХ-ын 45 төлөөлөгчийн олонхи нь яралзтал гараа өргөөд “сонгочихож” байгаа юм.

Энэ бүхэн эрх баригч намын Удирдах зөвлөлийн шийдвэр ямар хүчтэйг үзүүлэв.

Ингэж Хотын дарга болсон Д.Сумьяабазар ажилдаа орлоо.

Хотын даргын албан тушаал гэдэг бяртай л даа. Улаанбаатарт хүн амын талаас илүү нь амьдардаг болохоор улсын Ерөнхий сайдаас нэг их дутахгүй. Тэр утгаараа Д.Сумьяабазар сайд ч үгүй, сул гишүүн болсноос энэ нь дээр гэж үзсэн бололтой юм.

Гэхдээ тэр сайн дураараа хэзээ мөдгүй тросс нь тасарч мэдэх лифтэнд суучихлаа.

Энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо Д.Сумьяабазарт хамгаалалт байхгүй болсон. Хууль тогтоох эрх мэдэл бүхий, хуулийн хамгаалалттай УИХ-ын гишүүний сэнтийнээс шууд үсэрч Хотын даргаар томилогдсон.

Угтаа УИХ-ын гишүүн гэдэг бол Д.Сумьяабазарыг ямар нэг асуудалд орлоо гэхэд нэг биш, нэлээд хугацаанд аваад үлдчих албан тушаал байлаа.

Ядахад үсэрч буугаад очсон хотынхоо ИТХ-д нь тэр байхгүй.

Нэг хэсэг Шадар сайдаас Ерөнхий сайд болчихоод хямарч  явсан У.Хүрэлсүхийн зовлонг тэр эдэлнэ. У.Хүрэлсүх өмнөх УИХ-ын үед гишүүн байгаагүй. Гишүүн биш Ерөнхий сайд гэдэг шүдгүй арслан л байсан. Хоёр жилийн өмнө огцорчих шахаад өнөө муу С.Жавхлан аварч үлдсэн түүх бий.

Үүнтэй адил Д.Сумьяабазар бол нэг их архирсан шүдгүй арслан шиг Хотын дарга болж байгаа юм. Д.Сумьяабазарт Хотын МАН-ын дарга гэдэг албан тушаал бий. Гэхдээ Хотын намын даргын албан тушаал нь хойшдоо нэг их хэрэг болохгүй. Цаасан малгайнаас ялгаагүй. Жавар халхлахгүй.

Тэгэхээр тэр ИТХ-ын 45 төлөөлөгчөө нэгбүрчлэн бөөцийлж хөлд нь сууж байхгүй бол болохгүй. Нэг хэсгээрээ нийлээд “салхилбал” Д.Сумьяабазарыг хөнгөхөн аваад хаячихна. Нэг үгээр хэлбэл, тэр цагт Д.Сумьяабазарт тогтоож барих арга байхгүй.

Ийм явдал болохыг үгүйсгэхгүй. Болж мэдэх магадлал ч өндөр байна.

2021 оны Ерөнхий­лөг­чийн сонгууль уг­таад улс төр далдуур бужигнаад эхэллээ. Энэ бужигнааны дүйвээн намд нь ч бас нөлөөлнө. Нам нь бужигнахаар хот хамгийн түрүүнд өртөнө. Ийм л юм.

Жишвэл Д.Сумьябазар гэдэг Хотын дарга яг л бүчгүй малгай шиг юм. Бүчгүй малгай салхинд тогтдоггүй билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.9 ДАВАА № 216 (6441)

 

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

10 цаг 17 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

18 цаг 44 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

18 цаг 59 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

18 цаг 59 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Уржигдар 06 цаг 00 мин