Хотыг хөгжүүлэх Б.Мөнхбаатарын хувилбар

2020-11-05
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.ОЛДОХ 

 

Улаанбаатар удахгүй гоё болно. Түгжрэлийг мартана, утаа үлгэрт үлдэнэ. Хот хаяагаа тэлэхгүй, харин газар доор Гандирс сүндэрлүүлнэ. Хөрсний бохирдол гэдэг үгийн утгыг хойч үеийнхэн “Толь бичиг”-ээс хайна. Хүмүүс хот, хөдөөгөөр талцахгүй амар сайхандаа жаргана. Энэ наргиа биш, бодитоор бий болох нийслэлийн маань ирээдүй. Ийм болгоно гэж Засгийн газар  төсөл санаачилсан юм. Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөс ийм төсөөлөл бууж байна.

 Төсөл санаачлагчийн илтгэлийг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өчигдөр Эдийн засгийн байнгын хороонд танилцуулсан юм. Түүний хувьд хот төлөвлөлт төдийгүй улс орны бүтээн байгуулалтын галт тэрэгний жолоог барьж яваа залуурч. Иймээс уг төслийг “Хотыг хөгжүүлэх Б.Мөнхбаатарын хувилбар” ч гэж болох. Шинэчилсэн найруулгын төсөл нь хот байгуулалтын эрх зүйн орчныг сайжруулах зорилго бүхий 10 бүлэг, 60 зүйлтэй юм. Хүн амын эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас сэргийлсэн бүс нутаг, хот, суурин газрыг төлөвлөх, байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах нь хуулийн төслийн зорилго аж.

Төсөлд шинээр болон шинэчлэн тусгасан зохицуулалтууд ерөнхий,  хэсэгчилсэн, нарийвчилсан гэх төлөвлөгөөгөөр дүүрчээ. Эхнийх нь баримт бичгийн, дараагийнх нь санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэх үе шат гэнэ. Ингэхдээ хот байгуулалтын бүсчлэлээр нь түүнд тавих шаардлагыг одоогийн зохицуулалтаас илүү нарийвчлан тусгасан гэж салбарын сайд онцолсон байна. Хамгийн гол нь энэ удаа хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч иргэн хуулийн этгээд, төрийн бусад байгууллагын чиг үүрэгт  нэг зүйлийг тодорхой тусгажээ. Тэр нь хүрээлэн буй орчин түүх, соёлын дурсгалт газрыг хадгалж хамгаалах, тэдгээрийн зохистой үйл ажиллагааг дэмжих тухай юм. Ингэснээр нэг нам гарч ирээд хөшөө дурсгалтай тэмцдэг, түүхийн дурсгалд  өөрсдийн дур зоргоор ханддаг явдал цэглэгдэх бололтой. 

 Хуулийн төсөл батлагдсанаар хот байгуулалтын талаарх хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчил арилна. Ногоон хөгжлийн шаардлагыг хангасан, “Ногоон хот байгуулалт” бий болох нөхцөл бүрдэнэ. Цаашид хот, суурины тэлэлт, шаардлагагүй дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, одоогийн үүссэн бүх хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

 Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуусан.

М.Оюунчимэг гишүүн “Нийслэл ерөнхий инженергүйгээс хот төлөвлөлтийн асуудал эмх замбараагүй болж, төвдөө хүүхдийн тоглоомын талбай бүү хэл хүн явах боломжгүй барилга, орон сууцууд барьж байгаа асуудлыг Барилга, хот байгуулалтын яам болон нийслэл, холбогдох байгууллагууд хамтран шийдвэрлэх, дэд бүтэц бүхий гэр хороолол руу барилгажилтыг тэлэх хөшүүргийг бий болгох тал дээр шуурхай ажиллах, хууль, дүрэм, журмуудыг мөрдүүлэх, үүнд хяналт тавих ажлуудыг чанартай хийх нь зүйтэй” гэв. Ц.Даваасүрэн гишүүн  “Хууль тогтоомжийн хэрэгжилтэд онцгойлон анхаарах ёстой. Энэ төсөл дээр хууль зөрчвөл Зөрчлийн тухай хуулиар шийтгэхээр тусгасан байна. Өнгөрсөн хугацаанаас хуримтлагдсан “зовлон”-гийн шалтгаан бол хууль зөрчсөн байсан ч хариуцлага хүлээдэггүй асуудал. Энэ төрлийн хууль тогтоомжийг зөрчсөн нэгнийг мөнгөн торгууль ногдуулах байдлаар хариуцлага хүлээлгэх нь оновчгүй” гэлээ. Харин Ж.Ганбаатар гишүүн нэн тэргүүнд нийслэлд дэлхийн жишгээр доошоо барилгажилт явуулдаг болох шаардлага бий. Зарим улс 10 давхар барилга барьж байгаа тохиолдолд газар доор хоёр давхар, 20-30 давхар тохиолдолд доошоо 4-5 давхар байгуулах, 100 метр квадрат орон зайд 10 автомашины зогсоол ногдох гэсэн шаардлага тавьснаар зогсоолын асуудлыг шийдвэрлэдэг шийдлүүд байгааг дурдлаа. Хуулийн төслийг байнгын хороо дэмжсэн бөгөөд удахгүй УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж батлах үеэр доторх асуудлууд улам  тодорхой болж, нэг ёсондоо хотын ирээдүйн хөгжлийн зураг гарах  биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.5 ПҮРЭВ № 214 (6439)

 

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

10 цаг 17 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

18 цаг 44 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

18 цаг 59 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

18 цаг 59 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Уржигдар 06 цаг 00 мин