Ц.Туваан, Д.Пүрэвдаваа нарыг ажлаа өгөхийг шаардлаа

2020-11-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Хан-Уул дүүргийн АН-ын гишүүд намын дүрмийн шинэчлэлийг эсэргүүцэж байгаа  талаараа  өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ талаар АН-ын гишүүн А.Цэрэнбат “Орон нутгийн сонгуульд Ардчилсан нам даргагүйгээр оролцлоо. Учир нь өмнөх дарга С.Эрдэнэ тамгаа зургадугаар сард өгсөн. Үүний дараа сонгуулийн сунгаа болох байсан ч одоогийн үүрэг гүйцэтгэгчид зогсоож, бодлоготойгоор Ардчилсан намыг сонгуульд ялагдууллаа гэж харж байна. Намын үндсэн дүрмээр төв намыг удирдаж байгаа Ц.Туваан, нийслэлийн намыг удирдаж байгаа Д.Пүрэвдаваа нар ажлаа өгөх ёстой. Гэтэл дүрмээ шинэчлээд дахин даргаа сонгож, ерөнхийлөгчийн сонгуулийг удирдана гэсэн. Тэд энэ сарын 16-нд намын дүрмийг өөрчлөөд дахин дарга болохоор зүтгэж байна. Ардчилсан нам дотроо ардчилалгүй, дарга нараа шүүмжлэхээр гадуурхагддаг болчихсон. Хэрэв ийм их хагарал бутрал  гарч, дарангуйлал ихэсвэл бид ирэх онд ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй. Дээд шүүхэд бүртгэлтэй одоогийн дүрэм маш сайн. Үүнийг өөрчлөх шаардлагагүй. Дүрэм муутайгаас болж ялагдаагүй. Харин АН-ыг өөр түвшинд гаргах, биднийг манлайлж чадах, ёс зүйтэй удирдагчтай болохыг хүсч байна” гэж ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 6 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 18 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 24 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин