Б.Гүнбилэг: У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар тэгш эрхийн зарчимд халдаж байна

2020-11-03
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Хуульч, доктор Б.Гүнбилэг өчигдөр 2021 оны Төсвийн тухай хуулийн төслийн холбогдох заалтуудыг Үндсэн хуулийн цэцэд шалгуулахаар өглөө.   Энэ асуудлаар түүнтэй ярилцлаа.

 

- Та  2021 оны Төсвийн тухай хуульд анхнаасаа шүүмжлэлтэй хандаж байсан. Ер нь бүхэлдээ ямар төсөл орж ирэв?

-Засгийн газар иргэдээ ялгаварлан гадуурхсан төсвийн төслийг өргөн барьсан.  Одоо парламент түүнийг нь баталгаажуулахаар ажиллаж байна. Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” хэмээн иргэний эрх, эрх чөлөө, эдийн засгийн баталгааг хангахаар хуульчилсан.  Мөн  Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасан. Гэтэл нэр бүхий гишүүд Засгийн газрын тэргүүлэгч гишүүнээр ажиллахдаа сонгогдсон тойрогтоо илүү их хөрөнгө оруулалтыг татаж байна.   Үүнийгээ улаан цагаанаар 2021 оны Төсвийн тухай хуулийн төсөлд оруулж ирлээ.  Энэ нь бусад тойргийн иргэдийн эрхийг хөндөж байгаа юм. Засгийн газар, Улсын Их Хурлын гишүүн сонгогдсон тойрогтоо бус улсын бүх иргэдийн эрхийг хангахын төлөө ажиллах хуультай.

-Тэгш байдлын зарчим яагаад алдагдсан гэж үзэв?

-2021 оны Төсвийн тухай хуулийн барилга, байгууламжид хөрөнгө оруулах төсвийн төсөл байна.  Үүнд ЗГХЭГ-ын даргын төсөвт дөрвөн суманд “Иргэдэд үйлчлэх мэдээллийн төв”-ийн барилгад 1.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй хөрөнгөөр барилга барина гэжээ. Дөрвөн суманд тус бүр 1.4 тэрбум төгрөгөөр ийм барилга барина гэж тооцохоор нийт 5.6 тэрбум төгрөг болж байгаа юм. Үүний санхүүжилтэд ирэх онд 2.8 тэрбум байна. Өөр аймгуудад ийм хэмжээний барилга барих хөрөнгө оруулалт тусгаагүй байгаа.  Мөн Хэнтий аймгийн хэмжээнд боловсролын салбарт 30 гаруй тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгасан байна. Гэтэл хамгийн бага төсөвтэй Булган аймагт нэг тэрбум төгрөгийг боловсролын салбарт төсөвлөсөн байна. Энэ хоёр аймгийн хүн ам, нийслэлээс алслагдсан зай нь ойролцоо. Аль ч аймгийн иргэд мөн татвараа төлдөг, төлөхгүй бол хуулийн хариуцлага хүлээдэг. Хэнтий аймгийн санхүүжих дүн 123.656.6  байгаа бол Булган аймгийн санхүүжих дүн 8.453.3 тэрбум байна.  Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга  нар  сонгогдсон тойрогтоо 15 дахин илүү санхүүжилт олгохоор төсөвлөсөн байна.

- Эрх баригчдын зүгээс бүтээн байгуулалтын төсөв мэтээр тайлбарлаж байна. Тийм байж болох уу?

-Говийн сумдын ундны ус чанарын шаардлага хангадаггүй. Иргэд малын устайгаа адилхан ундны ус хэрэглэдэг. Энэ ус хатуулагтай учраас тэдгээр сумдын иргэдийн ходоод, гэдсэнд сөргөөр нөлөөлж, дундаж насжилт бага байдаг. Энэ бол амьд явах эрхтэй хамааралтай.Тэгвэл Хэнтий аймгийн дөрвөн суманд 5.6 тэрбум төгрөгөөр “Иргэдэд үйлчлэх мэдээллийн төв”-ийг барих уу, говийн суманд чанарын шаардлага хангасан гүний худаг байгуулах уу, аль нь нэн шаардлагатай вэ гэдгийг харгалзах ёстой юм. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хүний эрх, эрх чөлөөг хуулиар баталгаажуулсан байдаг. Тухайлбал, амьд явах, сурч боловсрох эрхтэй. Иргэдийн амьд явах эрхийн баталгааг хангах тал дээр жишээ татахад, Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвийн нярайн эмчилгээний тасагт ор хүрэлцэхгүй, эхчүүд нялхастайгаа коридорт хэвтэн эмчлүүлж, ор хүрэлцэхгүй байгааг харж болно. Мөн тухайн эмнэлгийн барилга нь чийгтэй учраас улмаас хана, тааз нь хөгцөрсөн, нянтай орчинд хүүхдүүд эмчлүүлсээр байна. Үүнтэй адил Хавдар судлалын үндэсний төв зэрэг олон эмнэлэг иргэдийн амьд явах эрхийн баталгаа зөрчигдөж, төсвийн хуваарилалт, нэн шаардлагатай хөрөнгө оруулалт шаардагдсан асуудлууд эдийн засгийн баталгаагүй орхигджээ. Монгол Улсын Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тавдугаар зүйлд Төсвийн удирдлагын зарчмыг тусгажээ.  Энэ бүхнийг харгалзан үзэж, төсвөө хуваарилах ёстой юм.

- Тэгш байдлын зарчим гэдгийг Үндсэн хуульд ямар байдлаар тунхагласан байдаг вэ?

-Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2, хоёрдугаар зүйлийн 1, тавдугаар зүйлийн 4, аравдугаар зүйлийн 2, арвандөрөвдүгээр зүйлийн 1, арванзургадугаар зүйлийн 1, 6, 7,  арванесдүгээр зүйлийн 1, хорингуравдугаар зүйлийн 1, гучин наймдугаар зүйлийн 2.1, 2.7 дахь хэсгүүдэд энэ тухай тодорхой заасан байдаг. Эдгээр заалтуудыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар зөрчиж, тэгш байх зарчимд халдаж байна.   Төсвөөс өөрийн сонгогдсон тойрогтоо давуу байдал үүсгэн, бусад аймагт амьдарч буй иргэдийн үндсэн эрхийг зөрчиж, ялгаварлан илүү хөрөнгө оруулалт хийсэн нь тодорхой байна. Тиймээс Үндсэн хуулийг зөрчиж байна хэмээн цэцэд хандлаа.

Бид Төсвийн тухай хуулийн төслийг Үндсэн хууль зөрчсөн гэж ерөнхийлөн мэдээлэл гаргаагүй.  Харин төслийг өргөн барьсан Засгийн газрын шийдвэр, мөн үйл ажиллагааг хариуцдаг, удирддаг Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын үйлдлийг шалгуулахаар өгсөн. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.3 МЯГМАР № 212 (6437)

 

MI
иргэн
Хэнтий аймгийн санхүүжих дүн 123.656.6 байгаа бол Булган аймгийн санхүүжих дүн 8.453.3 тэрбум. Ямар тэнэг хүн харсан ч арай л дэндүү зөрүүтэй юмаа.
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

10 цаг 29 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

18 цаг 56 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

19 цаг 11 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

19 цаг 11 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Уржигдар 06 цаг 00 мин