Японы ЭСЯ зөвхөн утсаар цаг товлосон визний мэдүүлгийг хүлээж авна

2020-11-02
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.САРУУЛ

Япон Улсын Элчин сайдын яам арваннэгдүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн утсаар виз мэдүүлгийн цаг товлох системд шилжинэ. Виз мэдүүлгийн цаг товлох  нь үнэ төлбөргүй бөгөөд виз мэдүүлэх цаг товлохдоо аль болох өөрөө цаг товлох шаардлагатай. Аяллын групп виз мэдүүлэх тохиолдолд хамаарал бүхий этгээд төлөөлөн захиалга өгөх боломжтой.

Өөрөөр хэлбэл, энэ сарын 17-ны өдрөөс эхлэн зөвхөн утсаар урьдчилан цаг товлсон иргэдийн визийн мэдүүлгийг хүлээн авах боломжтой юм байна. Эрүүл мэнд, хүмүүнлэгийн шалтгааны улмаас яаралтай мэдүүлэх шаардлагатай тохиолдолд тус ЭСЯ-ны утсанд холбогдон хүсэлтээ гаргана.

Виз мэдүүлгийн цаг товлох аргачлал

Виз мэдүүлгийн цаг товлох өдөр цаг : Даваа - Баасан 14:30 - 17:00 (ЭСЯ-ны амралтын өдрүүдэд хүлээн авахгүй)

Виз мэдүүлгийн цаг товлох утас : (+976)11-330085 (Монгол / япон хэлээр)

Виз мэдүүлэх цагийг 30 минутаар тооцож товлоно. Жишээлбэл: 9:30, 10:00, 10:30 гэх мэт.

Япон Улсад урт хугацааны оршин суух зөвшөөрлөөр явах (суралцах, дадлагажих, ажиллах гэх мэт), уралдаан тэмцээнд оролцох, арга хэмжээнд оролцох, албан томилолтоор зорчих, аяллаар явах групп виз мэдүүлэгчдийн хувьд илгээгч компани, албан байгууллагын хариуцсан ажилтан төлөөлөн виз мэдүүлгийн цагийг товлож болно. Тухайн ажилтан нь виз мэдүүлгийн цаг товлохдоо групп аяллын бүх хүмүүсийн мэдээллийг өөрийн овог нэр, утасны дугаарын хамт бүртгүүлэх шаардлагатай.

Албан паспорттай виз мэдүүлэгчээс бусад бүх хүн өөрийн биеэр товлосон цагтаа ирж виз мэдүүлэх шаардлагатай.16 хүртэлх насны хүүхэд, 60-аас дээш насны иргэдийн тухайд төлөөлөн асран хамгаалагч болон гэр бүлийн гишүүд виз мэдүүлгийн цаг товлож болно. Төлөөлөн виз мэдүүлгийн цаг товлох хүн өөрийн овог нэр, утасны дугаарыг давхар бүртгүүлэх шаардлагатай. Дээрх иргэдийн тухайд төлөөлөн визийн  мэдүүлэг өгч болно.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөн Япон, монгол хэлнээс өөр хэлээр ярих иргэдийн тухайд өөрсдийн орчуулагчаар дамжуулан цаг товлох боломжтой бөгөөд виз мэдүүлэхдээ орчуулагчийн хамт өөрийн биеэр ирэх шаардлагатай. Түүнчлэн төлөөлөн цаг авч буй хүн виз мэдүүлэгчийн адил хувийн мэдээллээ бүртгүүлэх шаардлагатай.

Виз мэдүүлгийн цаг товлох өдрөөс хойш 14 хоногийн дотор цаг товлох боломжтой. Зарим тохиолдолд виз мэдүүлэгчийн хүссэн цагт товлох боломжгүй.

Хэрэв хүндэтгэх шалтгааны улмаас виз мэдүүлгийн цагаа цуцлах хүсэлтэй тохиолдолд нэн даруй ЭСЯ-нд мэдэгдэхээр виз мэдүүлгийн цаг товлосон утсаар холбогдон товлосон өдрийн өмнөх өдөртөө багтааж цуцална.

Виз мэдүүлгийн цаг товлох утас ачаалал ихтэй үед зарим дуудлагыг хүлээн авах боломжгүй нөхцөл байдал үүсэх магадлалтай тул хэсэг хормын дараа дахин холбогдоно.

Виз мэдүүлэг хүлээн авах өдөр

Виз мэдүүлэх өдөр шаардлагатай бичиг баримтуудыг бүрэн гүйцэд бүрдүүлэн ЭСЯ-ны зүүн талын консулын хэсэгт хамгаалалтын ажилтанд овог нэр, утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ өгнө.Хамгаалалтын ажилтан тухайн виз мэдүүлэгчийн цаг товлохдоо бүртгүүлсэн хувийн мэдээллийг шалган дотогш нэвтрүүлнэ. Хэрвээ урьдчилан цаг товлохдоо буруу мэдээлэл өгсөн тохиолдолд нэвтрүүлэх боломжгүй учир дахин шинээр цаг авах шаардлагатай болохыг анхаарна уу.

Виз мэдүүлэгч товлосон цагаас 30 минутын өмнө консулын хэлтэст нэвтрэх боломжтой тул ЭСЯ-ны гадна талд дугаарлан хүлээх шаардлагагүй. Хүлээлгийн танхимд орсны дараа визийн мэдүүлгийг орох үедээ  авсан дугаарын дарааллаар хүлээн авна.Визийн материал бүрэн бус тохиолдолд визийн мэдүүлгийг хүлээж авах боломжгүй бөгөөд тухайн виз мэдүүлэгч дахин цаг товлоно. 

Эх сурвалж: www.polit.mn

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

11 цаг 18 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

13 цаг 29 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

18 цаг 6 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

18 цаг 6 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

Уржигдар 06 цаг 00 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

Уржигдар 06 цаг 00 мин
МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Улстөрчид, олон нийт аль аль нь нэг үеэ бодвол судалгаанд ач холбогдол өгдөг болжээ. Энэ нь

Уржигдар 06 цаг 00 мин
Говь, хангайн наадмуудын сонин хачнаас...

Говь нутгийн элгэмсэг найрсаг ард түмний өлгий, өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж байгаа оюун

2026-09-01