Сүхбаатар дүүргийг алдана гэдэг Д.Сумъяабазарын муугийнх

2020-10-22
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

“...Орон нутгийн сонгуульд МАН яллаа” гээд л хөөрөөд байна. 2016 оны ялалтаасаа ухарчихсан. Найман аймаг “цэнхэртчихсэн” гэсэн дүн гарсан. Тэр утгаар нь яривал сонин л дүгнэлт гарна.

Түүчлэн “...Нийслэлд МАН яллаа. 45 суудлын 34-ийг нь авлаа” гээд л онгироод байна. Ингэхдээ “...Д.Сумъяабазар агуу удирдагч юм. Сонгуулийн стратегич гэдгээ харууллаа” гэсэн магтаал сонгуулийн дүн гарсан үдэш цахим орчинд нялайтал явлаа. Ингэж үзнэ гэвэл жинхэнэ дүн нь бас өөр болно.

НИТХ, дүүргүүдийн ИТХ-ын эцсийн дүнгээр МАН олонхи болсон. Энэ үнэн.

Гэхдээ УИХ-д 62 суудалтай, өмнөх Орон нутгийн сонгуулиар нийслэлд олонх болчихсон байсан суурь дээр “ноцолдох” шиг амархан юм гэж юу байх вэ дээ. Их яривал дориухан дарга 45 суудлыг бүгдийг нь чирээд л ирэхээр боломж юм шүү.

Мөн эрх баригч МАН-ын хувьд Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарт эрх мэдлийг бол хангалттай өгсөн. МАН-аас НИТХ-д нэр дэвшсэн 45 хүний 35 нь Д.Сумъяабазарын хаягтай нөхдүүд байв. Ямар сайндаа л МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар хоёр муудалцчихсан гэсэн яриа хүртэл гарч байх вэ дээ. Ил ийм мессеж явж байсан бол хөшигний ард МАН-ын удирдлагууд Д.Сумъяабазарт итгэл үзүүлсэн байжээ.

Тэгэхээр ялалт чухам хэнийх байсан бэ, ялсны гавьяаг хэн хүртэх ёстой вэ гэдгээ зөв хуваарилах ёстой юм.

Ямар ч байсан Нийс­лэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарын ялалт бол биш. Сонгуулийн шөнө Д.Сумъяабазарыг “долооцгоосон” нь түүнтэй харилцах цаашдын харилцаагаа бодсон улстөрчдийн “пост” төдий зүйл юм. Магадгүй тэр хүмүүс өнөөдөр Д.Сумъяа­базарын өрөөний үүдэнд сууцгааж байгаа байх.

Харин МАН-ын ялалт байгуулсан тойргууд дээр УИХ-ын гишүүд, дүүргийн намын дарга нар нь хар, шар аргуудаа тултал хийсэн. Гавьяа яривал тэр хүмүүсийнх гэсэн үг.

“Оргил” Ж.Ганбаатар гэхэд хурал чуулганаа таслан барин хэдэн өдөр гадаа зогссон. Хөөрхий минь, тэр түүний цагаан PR л даа. Гэхдээ тийм л юм болсон.

Хамгийн гол нэг зүйл бий. Нийслэлийн МАН нийслэлийн хамгийн гол дүүргийг алдсан. Олон сонгуульд “улайж” ирсэн , хэдхэн сарын өмнө УИХ-ын сонгуулиар МАН-ын нэр дэвшигчдийг цочирдтол дэмжиж байсан Сүхбаатар дүүргийнхэн Орон нутгийн сонгуулиар АН-ыг дэмжсэн.

Энэ бол Д.Сумъяа­базарын л муугийнх. Үнэхээр л Нийслэлийн МАН-ын даргын эрэмбэтэй улстөрч, стратегич, агуу удирдагч юм бол Сүхбаатар дүүрэгт МАН ялах байсан.

Сүхбаатар дүүрэг бол Улаанбаатарын төв дүүргээс гадна жил хүрэхгүй хугацааны дараа 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа МАН-ын хувьд “өндөрлөг” нь байв. Энэ дүүрэг намынх нь үүсгэн байгуулагчаар нэрлэгдсэн юм.

Одоо МАН-ынхан 100 жилийнхээ ойгоор АН угшилтай Сүхбаатар дүүргийн дарга нараас Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх зөвшөөрлөө гуйна.

Ер нь бол Сүхбаатар дүүргийн хувьд МАН ихээхэн сулраад байсан. УИХ-ын сонгуулийн өмнө энэ дүүрэгт нэг насаараа нэр дэвшиж сонгогддог байсан Сү.Батболд дүрвээд хөдөө явчихсан.

Энэ жилийн давал­гаа тус дүүрэгт нэр дэвшсэн Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар, Ц.Мөнхцэцэг нарт тус болж сонгогдсон. Сү.Батболд энд алдаж тооцсон. Магадгүй, хаширлаад зугтсан байх.

Хамгийн гол нь Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга нь УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар гэж сул хүн бий. Хувь улстөрчийн хувьд мэдлэгтэй, эвтэйхэн имижтэй гэгддэг. Өөрөөр хэлбэл, тэр амиа л даасан улстөрч, харин лидер биш. Тэгэхээр Д.Цогтбаатартын дээд шатны удирдлага буюу Нийслэлийн МАН-ын дарга Сүхбаатар дүүрэгт тод байх ёстой байв. Гэвч Д.Сумъяабазар Сүхбаатар дүүрэгт ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Тэгэхээр Сүхбаатар дүүргийг алдана гэдэг Д.Сумъяабазарын муугийнх болж таарч байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.22 ПҮРЭВ № 204 (6429)

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

11 цаг 18 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

13 цаг 28 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

18 цаг 5 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

18 цаг 5 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

Уржигдар 06 цаг 00 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

Уржигдар 06 цаг 00 мин
МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Улстөрчид, олон нийт аль аль нь нэг үеэ бодвол судалгаанд ач холбогдол өгдөг болжээ. Энэ нь

Уржигдар 06 цаг 00 мин
Говь, хангайн наадмуудын сонин хачнаас...

Говь нутгийн элгэмсэг найрсаг ард түмний өлгий, өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж байгаа оюун

2026-09-01