Л.Оюун-Эрдэнэ: 400 сая доллар бол Төрийн мөнгө

2020-10-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газар 2019 оны гуравдугаар сарын 6, мөн оны есдүгээр сарын 13-ны өдөр, 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр тус бүр зургаан сарын хугацаагаар "Эрдэнэт" үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийг сунгасан байдаг.   Энэ хугацаа маргааш буюу Орон нутгийн сонгуулийн санал авах өдөр дуусна. Өнгөрсөн хугацаанд  Ерөнхий сайд У.Хүрэлсүх  “Эрдэнэт үйлдвэр”-ийг шалгах ажлын хэсгийг өөрчилсөн. Тус ажлын хэсгийн дарга ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг гаргаж, Шадар сайд Я.Содбаатарыг даргаар нь томилсон. Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаярыг нарийн бичгийн даргаар нь тавьсан. Ажлын хэсэг нэг бус удаа хуралдсан талаар эх сурвалж мэдээлж байна. Тэгвэл өнөөдөр /10.14/ ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ асуудалтай холбоотойгоор тайлбар өглөө.  Тэрээр "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувь Сингапур улс руу шилжих гэж байсантай холбогдуулан онцгой дэглэм тогтоосон. УИХ-ын тогтоолын дагуу "Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит компани болчихсон. Улмаар онцгой дэглэмийн хугацаа дууссан. Уг хэрэгт холбоотой Д.Эрдэнэбат, Б.Болор гэх мэт хүмүүс ял аваад явсан. Ерөнхийдөө ажлын хэсэг үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байна. Одоо УИХ-ын тогтоолоор үлдсэн нэг асуудал нь 400 гаруй сая ам.долларын асуудал. Аль нь төрөөс, эсвэл Худалдаа хөгжлийн банкнаас гарсан тухай асуудал. Миний хувьд 100 хувь төрийн мөнгө гэж үзэж байгаа. Тухайн үед Монголбанк, Хөгжлийн банкнаас хоёулангаас нь мөнгө гарсан байсан. Үүнийг суутган тооцох замаар тооцоолол хийх байх. Үүн дээр шинээр гарсан ажлын хэсэг ажиллана" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

11 цаг 36 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

20 цаг 3 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

20 цаг 18 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

20 цаг 18 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Уржигдар 06 цаг 00 мин