Б.Гантулга: Тэтгэврийн шинэчлэл олон салбарт эерэг өөрчлөлт авчирна

2020-10-14
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Б.ТАМИР

 

 “Ард Лайф” компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулгатай тэтгэврийн шинэчлэл болон шинэчлэлийн бусад салбарт үзүүлэх нөлөөлөл, хувийн тэтгэврийн сан, хувийн тэтгэврийн сангийн хуулийн төслийн талаар ярилцлаа.

 

-Тэтгэврийн даат­галын сангийн өнөөгийн нөхцөл  байдал ямар байна вэ?

-Нийгмийн даатгалын сан нь тэтгэврийн, тэтгэмжийн, эрүүл мэндийн, ажилгүйдлийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн гэсэн таван даатгалын сангаас бүрддэг. Даатгал нь эрсдэлтэй уялдан үүсдэг бөгөөд эрүүл мэндийн асуудал, хөдөлмөрийн чадвараа түр алдах зэрэг урьдчилан тооцоолох боломжгүй эрсдэлийг даадаг.

Тэтгэврийнхээс бусад сан эрсдэл дээр тулгуурласан даатгалын бүтээгдэхүүн учир бүгд ашигтай ажиллаж байгаа. Харин тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүн хамгийн их буюу 24 хувийн шимтгэлээс 17-г нь авдаг мөртлөө алдагдалтай ажилладаг. Гэтэл тэтгэвэр өөрөө даатгалын бүтээгдэхүүн мөн үү гэвэл үгүй. Учир нь манай улсын хуульд тухайн хүнийг хэзээ тэтгэвэрт гарахыг заасан байдаг. Хүн хэдэн настайдаа тэтгэвэрт гарахаа мэддэг. Хэрэв хүн хэзээ тэтгэвэрт гарахаа мэддэггүй, гэнэт тийм шийдвэр гаргадаг байсан бол даатгалын бүтээгдэхүүн байж болох юм. Тэгэхээр нэн түрүүнд энэ хоёр ойлголтыг салгах хэрэгтэй. Тэтгэврийн даатгалын санг бусдаас нь тусдаа авч үзэж, тэтгэврийн реформ гэж ярих хэрэгтэй. Тэгэхгүй бол төрийн төлөөллүүд нийгмийн даатгалын сангийн дөрөв нь ашигтай ажилладаг, ямар ч асуудал байхгүй гэж ярих нь элбэг. Гэтэл энэ дөрвөн сангийн шимтгэл нийлээд долоон хувийг л эзэлдэг.

Манай тэтгэврийн тогтолцоо нь төлсөн бүх 17 хувийн шимтгэлээ улсад тушаадаг, нэг тулгуурт систем юм. Энэ тогтолцоог дампуурсан гэж үзэж болно. Учир нь тус сан сүүлийн долоон жил алдагдалтай ажилласан. Хувийн бизнестэй зүйрлэвэл ийм хэмжээний алдагдалтай ажиллаж байгаа компани аль хэдийнэ дампуурчихсан байгаа. Өөрөөр хэлбэл, энэ тогтолцооны ёроол нь задарчихсан гэсэн үг. Задарсан ёроолыг нөхөхийн тулд шимтгэлийн хувь хэмжээ болон тэтгэврийн насыг нэмж байна. Энэ нь эргээд хөдөлмөрийн зах зээлд сөрөг нөлөөтэй. Өндөр насалсан ч хүмүүс тэтгэврээ авахын тулд ажилласаар байх ёстой болно. Өөрөөр хэлбэл, албадан хүчилсэн аргаар асуудлыг шийдэх гээд байна. Энэ бол задгай ёроолын асуудлыг шийдэх ухаалаг арга биш. Иймд нэг биш гурван тулгуурт тогтолцоо буюу улсын, компанийн болон хувийн даатгалын системийг бий болгох хэрэгтэй бөгөөд энэ боломжийг улс хуулиараа олгох ёстой. Тэгсэн тохиолдолд аль нэг багана ганхахад нөгөө хоёр нь түших болно.

- Хаврын чуулганаар хувийн тэтгэврийн тухай хууль өргөн баригдсан?

-Тиймээ. Хуримтлал суурьтай тэтгэврийн тогтолцоотой болохоос гадна тэтгэврийн тогтолцоо нь олон тулгуурт байх учиртай. Өөрөөр хэлбэл, бид нэг биш олон санд хуримтлал үүсгэж эргээд олон сангаас өгөөж авах тухай юм. Эрсдэл талаасаа өндөгнүүдээ олон саванд тараан байршуулаад олон савнаас өгөөжөө хүртэнэ гэсэн үг. Тиймээс тэтгэврийн тогтолцоог олон тулгууртай болгох ёстой. Олон тулгуурт тэтгэврийн тогтолцооны хамгийн чухал оролцогч бол хувийн тэтгэврийн сангууд байдаг. Энэ сангуудад тавих шаардлага, хөрөнгө оруулагч нарт тавих шаардлага, хөрөнгө оруулалтын бодлого, үйл ажиллагааны зохицуулалтыг нарийн гаргаж өгөх шаардлагатай.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсад хувийн тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ. Түүнчлэн хувийн тэтгэврийн хуримтлал бүрдүүлэгчийн эрх ашгийг хамгаалах, хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төлбөрийн чадварыг хангах эрх зүйн зохицуулалттай болох юм. Иргэн ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах, орлогын хангалттай эх үүсвэртэй болох боломж бүрдэнэ. Үүний зэрэгцээ санхүү, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийх урт хугацааны сан бий болох, хувийн тэтгэврийн сангууд бий болсноор санхүүгийн салбарт шинээр ажлын байр бий болох олон талын ач холбогдолтой.

-Тэтгэврийн шинэчлэлийг хийж, хэрэгжүүлж байгаа гаднын улсуудын жишээ бий юу?

-Хамгийн сайн тэтгэврийн тогтолцоо бүрдүүлсэн улсад Дани, Нидерланд, Норвеги тооцогддог бол Азидаа Сингапур тэргүүлдэг. Тэд тэтгэврийн реформыг шат дараатай хийсэн. Шинэчлэл хийхэд одоо тэтгэвэр авч байгаа хүмүүс яах вэ гэдэг асуудал гарч ирдэг. Тэгэхээр шат дараатайгаар эхлээд 2-3 хувийг юм уу, бага багаар хувийн санд шилжүүлэх хэрэгтэй. Хувийн эсвэл улсын санд хуримтлуулах сонголтыг 2021 онд ажлын гараагаа эхлүүлж буй залуучуудад олгох зэргээр шилжилтийг аажмаар эхлүүлэх боломжтой.

Шилжилт шаардлагатайг харуулж буй бас нэг зүйл нь манай улсын хүн амын насны бүтэц. Монгол Улсын нийт хүн амын 70 хувь нь 35-аас доош насныхан бөгөөд ахмад настан багатай. Залуучууд давамгайлсан бүтэцтэй байхдаа жил бүр дунджаар 500 тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа бол цаашид энэ тогтолцоогоор явахад байдал улам хүндэрнэ. Одоо хоёр залуу хүн нэг ахмад настны тэтгэврийг дааж байгаа бол цаашдаа нэг залуу нэг хүнийхийг төлдөг болно. Тэгэхээр тухайн үед хүмүүс одоогийнхоос даруй нэг дахин бага тэтгэвэр авна эсвэл нийт орлогынхоо 70 хувийг тэтгэврийн даатгалын шимтгэлд төлнө гэсэн үг. Одоогийн тогтолцоо үүгээрээ аюултай.

Манай улсын тэтгэврийн насныхны 53 хувь нь 270-310 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг. Өөрөөр хэлбэл, та ямар ч ажил хийж, хэчнээн өндөр шимтгэл төлсөн ч ядуу амьдар гэж байгаагаас ялгаагүй. Харин гурван тулгуурт системд шилжсэнээр иргэн улсаас тодорхой хэмжээний тэтгэмж авах, компани болон хувь хүн өөрөө хувийн тэтгэврийн санд давхар хуримтлал үүсгэж, өгөөжийг нь хүртэх боломж бүрдэнэ. Нидерланд, Дани, Норвеги улс тэтгэврийн хуримтлалын сангийн мөнгийг хөрөнгийн зах зээл дээр эргэлдүүлж компаниудын хувьцаатай уяж өгдөг. Сайн компанийн хувьцаа удаан хугацаанд үнэ цэнээ алддаггүй, үргэлж мөнгөний өсөлтөөс илүү байдаг.

- Хувийн тэтгэврийн сангийн үйлчилгээ үзүүлдэг “Ард Лайф” компани хэдэн төрлийн ямар бүтээгдэхүүн санал болгодог вэ?

- “Ард Лайф” компани 2007 онд Хасбанкны ажилчдын ирээдүйн тэтгэврийн хуримтлалын данс хэлбэрээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Бид гурван төрлийн бүтээгдэхүүн санал болгодог. Тухайлбал, 1.5 сая төгрөгийн цалинтай хүн сард 187 мянган төгрөгийг тэтгэврийн даатгалын санд төлдөг. Хэрэв энэ мөнгийг жилийн 13 хувийн өгөөжтэй манай бүтээгдэхүүнд хөрөнгө оруулбал 30 жилийн хугацаанд 827 сая төгрөг болж өснө. Энэ хуримтлагдсан мөнгөнд цаашид бодогдох сарын хүү нь есөн сая төгрөг. Энэ мөнгө тухайн иргэн нас барсан ч үр хойчид нь өвлөгдөхөөс гадна нэг дор бүгдийг нь эсвэл хэсэгчлэн тодорхой хувийг нь авах боломжтой. Мөн бид энэ бүтээгдэхүүндээ эрүүл мэндийн даатгалыг ч багтаасан. Харилцагчид маань 10-20 сая төгрөгийн эрүүл мэндийн хамгаалалтад орсноор улсын эсвэл хувийн эмнэлэгт үйлчлүүлэх боломж нээгддэг.

-Тэтгэврийн шинэчлэл хийснээр бусад салбарт ямар үр нөлөө үзүүлэх вэ?

-Жилд 50-60 сая төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээ авах эрх олгох боломжтой манай хувийн тэтгэврийн сангийн нэг бүтээгдэхүүнийг авч үзье. Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн үйлчилгээг хамгийн сайн эмчтэй, тав тухтай хувийн эмнэлгээс авахыг хүсэх нь тодорхой. Гэтэл манайд ийм эмнэлэг хангалттай олон биш тул маш хурдан дүүрнэ. Тэгэхээр эмнэлгүүд үнээ нэмнэ. 10 хоног эмчлүүлэхэд таван сая төгрөг байсан бол хоёр дахин нэмж 10 сая төгрөг болно. Ингэсэн ч өндөр даатгалын хамгаалалт доор байгаа иргэд үйлчлүүлсээр байх болно. Тухайн эмнэлгийн ашиг нэмэгдэхийн хэрээр хөрөнгө оруулалт, хүчин чадал, багтаамжаа нэмэгдүүлэх бөгөөд бусад компани ч энэ ашигтай салбарт орж эхэлнэ. Хувийн болон улсын бусад эмнэлэг иргэдийг татахын тулд хамгийн сайн эмчийн төлөө өрсөлдөнө. Эмнэлэгт зөвхөн эмч ажилладаггүй тул сайн асрагч, сувилагчийн төлөө ч өрсөлдөөн өрнөнө. Ингэснээр салбарын ажилчдын цалин нэмэгдэнэ. Ийм маягаар нэг талаас эрэлт, нөгөө талаас нийлүүлэлт байхад олон жил яригдсан эрүүл мэндийн салбарын бүх алдаа, дутагдал үгүй болох боломжтой. Эрүүл мэндийн салбар хөгжих, эс хөгжих нь хэн нэг улстөрчийн амлалт эсвэл сайдаас хамаарахгүй болно.

Үр шимийг нь хүртэх дараагийн салбар бол боловсрол. Тэтгэвэрт 60 настайдаа 827 сая төгрөгийн хуримтлалтай гарсан ямар ч хүн үр хүүхэд, ач зээгээ гадаадын их, дээд сургуульд сургах боломжтой болно. Хүн бүр энэ хэмжээний, магадгүй үүнээс илүү хэмжээний хуримтлалтай болоод хүүхдүүдээ гадаадад сургаж эхэлбэл манай сургуулиуд ч чанартай боловсрол олгохын тулд хичээж эхэлнэ. Ингэснээр гадаадад 50-60 мянган ам.долларын төлбөртэй сургуульд биш эх орондоо 10-20 мянган ам.доллараар чанартай боловсрол эзэмших боломж бүрдэх юм.

Хувийн тэтгэврийн сангийн өгөөж их байх нь улс төрд ч нөлөөтэй. Учир нь тухайн өгөөжийг би хэн нэг улстөрчөөс үл хамааран хүртэх болно. Одоо бидний авах тэтгэвэр тэднээс хамааралтай байгаа тул хүмүүс улс төрд хэт их оролцож байна. Харин улс төрөөс хамааралгүй хуримтлал үүсгээд, амьдрал нь тогтвортой болбол улс төрд одоогийнх шиг оролцоод байх шаардлагагүй болно. Санал худалдах явдал ч тэр хэмжээгээр буурна. Улстөрчид зөв бодлого, сайн зохицуулалт ярихаас бус тэтгэвэр, халамж нэмнэ, үнэгүй мөнгө тараана гэх мэт утгагүй амлалт өгөхөө болино. Тэтгэврийн шинэчлэл энэ мэтчилэн олон салбарт эерэг өөрчлөлт авчирах юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.14 ЛХАГВА № 199 (6424)

 

Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

22 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

45 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

45 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

46 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

1 цаг 58 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

2 цаг 32 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

2 цаг 54 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

3 цаг 15 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

3 цаг 32 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

3 цаг 48 мин