Нэр дэвшигч Э.Батшугар сонгуулийн сурталчилгааны хаалтын уулзалтуудаа хийлээ

2020-10-13
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ТӨГС

2020 оны орон нутгийн сонгуулийн санал хураах өдөр болоход хоёр өдөр үлдээд байна. Энэ удаагийн НИТХ-ын сонгуулийн 13-р тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн 8, 9, 10, 11, 25, 28, 40, 42-р хороонд МАХН-аас нэр дэвшсэн эдийн засагч Э.Батшугар өнөөдөр сонгуулийн сурталчилгааны хаалтын уулзалтуудаа хийлээ.

Тэрээр сонгогч олондоо хандаж “Ард иргэдийн амьдран буй орчин нөхцөл, ажил, хөдөлмөр эрхлэх, өдөр тутмын үйл ажиллагаанд Орон нутгийн сонгууль маш чухал үүрэгтэй билээ. Учир нь тулгамдсан асуудлыг хамгийн ойроос харж, шийдэж, төсвийн хөрөнгийг зөв, үр дүнтэй зарцуулж, хороо, дүүрэг, нийслэлийн хөгжлийн бодлогыг хөрсөнд нь буулгах үүрэгтэй ард түмний төлөөллийг төрд илгээх чухал сонголтыг хийх гэж байна.

Миний НИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн 13-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэг хамгийн их хүн амтай, хамгийн их тулгамдсан асуудалтай, нийгмийн үйлчилгээ, дэд бүтэц, иргэдийн амьжиргаа хол хаягдсан байна. Тиймээс ирэх дөрвөн жилд олон асуудлын суурь болсон гэр хорооллыг орон сууцжуулах асуудал, ус, бохир, дулааныг шийдсэн хувийн сууцны хороолол болгох “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрт гол анхаарлаа хандуулна. Хүн бүр ажлын байртай, орлоготой байхад чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Түүнчлэн эрх баригчдад ард түмний хяналтыг өгч, бодлого, төсвийн хуваарилалтыг тэгш болгоно. Монгол хүн оршин амьдрах газраа өөрөө сонгох тулгуур эрхийг дагуулж ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлсэн төрийн тэгш үйлчилгээг өгнө. Харин та бүхэн надад итгэж саналаа өгөөрэй” гэлээ.  

Харин Сонгинохайрханы иргэд, сонгогчид түүнийг дэмжихээ дараах таван шалтгаанаар тайлбарлаж байна.

1. Шинэ, залуу боловсон хүчинд итгэл өгөхийг иргэд уриалж байна

Э.Батшугарын нэр дэвшсэн тойрог бол Сонгинохайрхан дүүрэг, Баянхошуу орчим.  Олон жил яригдсан дахин төлөвлөлтөөс эхлээд гэр хороололд амьдарч байгаа иргэдийн хүлээлтийг үүсгэсэн олон асуудал тэнд байгаа. Баянхошуутай хамт төлөвлөгдөж байсан 100 айлаас эхлээд төвийн гэр хорооллууд хэдийнэ орон сууцны хороолол болчихсон. Харин Сонгинохайрхан дүүрэг энэ бүгдээс хоцорсон яваа нь үнэн. Үндсэндээ төрийн үйлчилгээ тэднээс хол байна. Нийслэлийн хамгийн их хүн амтай энэ дүүрэг ард иргэдийн амжиргаа, орлогын төвшин, ажлын байр, боловсрол, эрүүл мэнд гээд нийгмийн үйлчилгээний хүртээмж, дэд бүтэц гээд бүх үзүүлэлтээр бусад дүүргээсээ хол хоцорчээ. Тиймээс өнгөрсөн жилүүдэд энэ байдлыг засаагүй, засахыг оролдоогүй хүмүүсийг дахин төлөөллөөр илгээх сонголт одоо хэрэггүй. Шинэ, залуу боловсон хүчинд итгэл өгөхийг иргэд уриалж байна.

2. Төсвийн зарцуулалтыг үр дүнтэй байлгаж, хянаж чадна 

Тэр бусад шиг уран сайхан ярьж чаддаггүй, зальжин зан гаргаж бүр чадахгүй. Харин ярих биш хийхийг илүүд үздэг. Тооцоо судалгаатай, тодорхой байх нь эдийн засагчдын мэргэжилтэй нь холбоотой. Э.Батшугар  АНУ-ын Бэнтлигийн их сургуулийг санхүүч, эдийн засагч мэргэжлээр төгсөнгүүтээ тухайн том зах зээлд шилдгүүдийн нэгээр тооцогддог “Жи Пи Морган” банкинд амжилттай ажилласан туршлагатай. Монголдоо ирээд Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллах дөрвөн жилийн хугацаанд банкны цахим үйлчилгээ, ипотекийн хямд зээлийн тогтолцоо, төгрөгийн карт гээд өнөөдөр бидний хэрэглэж байгаа олон үйлчилгээг гадны туршлагаас нэвтрүүлж, санхүүгийн хэрэгслийг хялбар болгосон. Хөрөнгийн зах зээл, санхүүгийн салбарт анализ дүгнэлт хийх сонирхолтой. Тийм ч учраас мөрийн хөтөлбөр нь эдийн засгийн тооцоолол дээр суурилсан хэрэгжих бүрэн боломжтой шийдлүүдийг агуулсан. Төсвийг үр дүнтэй зарцуулахад эдийн засагч хүний ухаанаар хандана гэдэгт нь иргэд итгэж байна.

3.Тэр амлалт биш мөрийн хөтөлбөрөөр өрсөлдөж байна

Эдийн засагч Э.Батшугар амлалтын шинжтэй биш маш тодорхой зохицуулалт бүхий мөрийн хөтөлбөрөөр өрсөлдөж байна. Тухайлбал, гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлд МАХН-аас боловсруулсан урт хугацаанд зээлийн хүүгийн дарамтгүй, урьдчилгаа төлбөргүйгээр хэрэгжих “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийг батлах тогтоолын төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болгосон. Мөн энэ хөтөлбөрийн зарчмаар хашаандаа сайхан амьдрах хүсэлтэй иргэдэд санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэх, ингэснээр гэр хороололд хувийн сууцыг хөгжүүлэх, ус, бохир, дулааны дэд бүтцийг шийдвэрлэх боломжтой болж байгаа юм. Түүнчлэн бизнес эрхлэгчдэд зориулсан тусгай сангуудыг байгуулж, хөнгөлөлттэй зээл, санхүүжилтээр хангах, хүүхэд залуучуудад зориулсан цогцолбор төвүүдийг гэр хороололд барих, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн тусгай бодлого хэрэгжүүлэх, гэр хорооллын гудамж, зам, зэрэг бүтээн байгуулалтыг өрнүүлэх, ногоон эко дүүрэг болгох, нийтийн тээврийн ухаалаг үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг бодит шийдлүүдийг нь иргэд, сонгогчид дэмжиж байна.

4.Иргэдэд хамгийн ойр ажиллах НИТХ-д хүчтэй сөрөг хүчин, ард түмний хяналт хэрэгтэй

Та бидний амьдарч, ажиллах орчин, нөхцөл ямар байхад чухал нөлөөтэй Орон нутгийн сонгуульд өнгөрсөн 30 жил нам дагасан сонголт хийснээс болж Сонгинохайрхан дүүргийн хөгжил урагш алхсангүй. Нэг нам төрд дангаараа эрх барихад төсөвт хяналт алдагддаг тул нийслэл, дүүргийн хэмжээнд бусад намууд хяналт тавьж, иргэдийн татварын мөнгийг зарцуулахад Орон нутгийн сонгууль маш чухал үүрэгтэй. Улаанбаатар хотыг хөгжүүлэх, ялангуяа төвийн дүүрэг, захын дүүрэг гэж ялгалгүй тэгш хөгжүүлэх эдийн засгийн боломж нь байгаа ч эрх баригчид өнгөрсөн хугацаанд үүний төлөө ажиллаагүй, сэтгэл дутсан гэдгийг нэр дэвшигч Э.Батшугар хэлж байна. Тиймээс нутгийн удирдлагын байгууллагад хүчтэй сөрөг хүчин байж, хийж бүтээх сэтгэл зүрхтэй залуусыг дэмжих нь чухал гэдгийг иргэд, сонгогчид онцолж байгаа юм.

5. Тойргоо солиогүй дахин ирсэнд иргэд талархаж байна

Эдийн засагч Э.Батшугар өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин өрсөлдөхдөө олон мянган сонгогчийн санал авч, тус дүүрэгт тулгамдсан асуудлууд, тэдгээрийн шийдэл, гарцыг нухацтай судалсан. Энэ удаагийн НИТХ-ын сонгуульд ч тэрээр энэ тойргоо солиогүй. Сонгинохайрхан дүүргийн хөгжил, иргэдийн амьдралыг өөрчлөх, дээшлүүлэх мөрийн хөтөлбөрөө илүү нарийвчилсан тооцоо судалгаатайгаар дахин боловсруулж оролцож байгаа. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн иргэд түүнд итгэж байгаагаа илэрхийлсээр байна.

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

Өчигдөр 17 цаг 55 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

Өчигдөр 17 цаг 31 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

Өчигдөр 17 цаг 27 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Өчигдөр 11 цаг 17 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Өчигдөр 11 цаг 14 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

Өчигдөр 07 цаг 25 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

Өчигдөр 07 цаг 20 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

Өчигдөр 07 цаг 15 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

Өчигдөр 07 цаг 10 мин