Ж.Алдаржавхлангийн зогсоосон газрын наймаа энэ үү?!

2020-10-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

 

Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо Удирдлагын академийн хойд талын их жанжин Сүхбаатарын хөшөөтэй нийтийн эзэмшлийн талбай нэг компанийн мэдэлд очоод байгаа юм. Иргэдийн амарч зугаалдаг талбай дээр  “Хурд”, “Билиг” компаниуд үйлчилгээний зориулалттай орон сууцны барилга эхлүүлснийг “Академи” хотхоны оршин суугчид эсэргүүцэж дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхланд хандаж байжээ. Харин Ж.Алдаржавхлан “Удирдлагын академийн хойд талын ногоон байгууламж бүхий газрын гэрчилгээг цуцалж, барилгын ажлыг зогсоох албан бичгийг Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд өгсөн. Газрын гэрчилгээг хүчингүй болбол дүүргийн зүгээс тохижилт, ногоон байгууламж барьж иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлнэ” гэдгээ оршин суугчдад бичгээр ирүүлсэн байдаг. Тодруулбал, Ж.Алдаржавхлан “Хурд”, “Билиг” компанийн газрыг эрхийг цуцалж, барилгыг зогсоох хүсэлтийг Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд өнгөрсөн наймдугаар сарын 31-нд явуулсан тухайгаа есдүгээр сарын 17-нд оршин суугчдад ирүүлсэн бичигтээ дурджээ. Гэтэл өнөөдрийг хүртэл газрын эрхийн цуцлах нь битгий хэл 24 цагаар барилгын ажил үргэлжилж  байна. “Хурд” компанийн машин зам дамнуулан зоосон том шар кран түүгээр зорчиж буй автомашин, явган хүмүүсийн толгой дээгүүр эргэлдэж байна. Мөн байсхийгээд зам хааж түгжрүүлж байгаад барилгын материалаа татна. Мэргэжлийн хяналтын байгууллага иргэдийн амь насанд аюул учирлаа гэсэн хэвлэл мэдээллийнхний шахалт шаардлагаар аргагүйн эрхэнд үйл ажиллагааг нь зогсоосон ч тоосонгүй. Хяналтын байгууллагад бичиг баримтаа шалгуулахгүй үл тоож буцаачихаад кранаа ажиллуулж эхэлжээ.

 Харин ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан НИТХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж байгаа. Тэрээр УИХ-ын сонгуулийн үеэр ч, орон нутгийн сонгуульд ч гол пиараа хууль бус газар олголттой тэмцсэн нэрээр дүүргийнхээ иргэдийг сэнхрүүлж явна. Ж.Алдаржавхлангийн сонгуулийн штабаас гаргасан сонин, сэтгүүлд Хан-Уул дүүрэгт замбараагүй газар олголт, газрын наймааг таслан зогсоосон онцлох ажлын тоонд “18 дугаар хороо Удирдлагын академийн хойн Сүхбаатарын хөшөө орчмын газар” гэж бичжээ. Өөрөө ч энэ тухай ярилцлагадаа дурдсан байна лээ. Үнэхээр энэ хэсгийн газрыг чөлөөлж ногоон байгууламж хэвээр нь үлдээж чадсан бол дүүргийн оршин суугчид түүнд алга ташихаас аргагүй. Гэтэл бүтээгүй ажлыг бүтсэн, хүч хүрээгүй ээ хэрэгжсэн мэтээр олон нийтийг хуурч яваа нь харамсалтай. Ж.Алдаржавхлан бүхэл бүтэн дүүрэг удирдаж яваа хүний хувиар 4000-5000 иргэн, хүүхэд, хөгшдийн амарч зугаалах эрх ашгийг хамгаалах гэж байгаа бол Удирдлагын академийн хойд Сүхбаатарын хөшөө орчмын газрыг чөлөөлөхийн тулд Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланг шахаж ажиллах хугацаа хангалттай байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.12 ДАВАА № 197 (6422)

 

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

12 цаг 21 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

20 цаг 48 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

21 цаг 3 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

21 цаг 3 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Уржигдар 06 цаг 00 мин