Сонгинохайрханы залуучууд эдийн засагч Э.Батшугар, түүний мөрийн хөтөлбөрийг дэмжиж байна

2020-10-09
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ТӨГС

Олон улсын хөрөнгийн зах зээлийн топуудын нэг “Жи Пи Морган”-д банкир, Монголбанкны дэд ерөнхийлөгч зэрэг эдийн засаг, санхүүгийн чиглэлээр амжилттай ажиллаж байсан туршлагатай эдийн засагч Э.Батшугар энэ удаагийн НИТХ-ын сонгуулийн 13-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж байгаа.

Эдийн засагч хүний хувьд мөрийн хөтөлбөрүүд нь хоосон амлалт биш тооцоо судалгаа бүхий шийдлүүдэд тулгуурласан байгааг иргэд талархан хүлээн авч байна. Ард иргэдтэй хамгийн ойр ажиллах ёстой нутгийн удирдлагын байгууллагад ийм мэргэжлийн боловсон хүчин маш их дутагдалтай байгааг мөн хэлж байна.

Ялангуяа залуучууд энэ удаагийн орон нутгийн сонгуульд маш их ач холбогдол өгч байгаа нь уулзалтуудаас харагдаж байна.  Төрийн удирдлагын бүх шатны байгууллагууд нам дагасан, цүнх барьсан түшээдээр дүүрчихээд байгаа өнөөдрийн дүр төрхийг энэ удаагийн сонгуулиар залуучууд л өөрчилж чадна. Тиймээс залуучуудыг сонгуульдаа идэвхтэй оролцож, өөрчлөлтийг бодитоор хийхээр зориглож нэр дэвшиж байгаа залуучуудаа дэмжихийг тэд уриалж байгаа юм.

Эдийн засагч Э.Батшугар энэ удаагийн орон нутгийн сонгуульд гэр хорооллыг хөгжүүлэх чиглэлд үр дүнтэй олон шийдлүүдийг санал болгож , мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа. Тухайлбал, гэр хорооллыг орон сууцжуулах, дэд бүтцэд холбогдсон хувийн сууцыг дэмжих, хувиараа бизнес эрхлэгчид тэр дундаа эхлэл хөрөнгөгүй гарааны бизнес эрхлэгч залуучуудыг дэмжих, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нийтийн тээврийг хөгжүүлэх, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг бодитоор дэмжих, ногоон дүүрэг болгох, тохижилт, дэд бүтцийг сайжруулах гээд олон шийдэл нь иргэд, сонгогчдод таалагдаж байна.

Түүнчлэн төрийн бүх шатанд ард түмний хяналтыг бий болгохыг зорьж байгаа юм. 

 

Эдийн засагч Э.Батшугарын мэргэжлээрээ амжилттай ажилласан зарим баримтыг хуваалцаж байна.

 “Жи Пи Морган”-ы чадварлаг банкир

АНУ-ын Бэнтлигийн их сургуулийг эдийн засаг, бизнесийн хос мэргэжлээр төгсөөд удаагүй байхдаа Э.Батшугар тус улсын хөрөнгийн зах зээлийн хамгийн том компани болох “Жи Пи Морган” /JP Morgan/ компанид хөрөнгө оруулалтын шинжээчээр ажиллаж эхэлсэн. Ихэвчлэн уул уурхай, газрын тосны чиглэлийн компаниудтай хамтран ажилладаг байсан бөгөөд 18 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг босгож өгсөн нь HSBC-ийг уналтаас сэргийлсэн амжилт болон тэмдэглэгджээ.

 

Монгол Улс саарал жагсаалтаас гарав

Э.Батшугар 2012-2016 онд Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллахдаа баг хамт олонтойгоо маш сайн хамтарч ажилласан байдаг. Тухайлбал, 2011 оноос эхлэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй орнуудын хяналтын жагсаалт буюу саарал жагсаалтанд орсон байсан Монгол Улс 2014 оны долдугаар сард энэ жагсаалтаас гарч байсан түүхтэй. Ийнхүү саарал жагсаалтаас хасагдсан нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах илүү таатай, аюулгүй орчин бүрдэж байгаагаас гадна дотоодын санхүү, эдийн засгийн тогтолцооны чухал хамгаалалт болж өгсөн юм.

 

Төлбөрөө мобайлддаг үйлчилгээг гардан хийсэн

Тэрээр Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа энэхүү ажлыг санаачилж, эхлүүлэн, гардан гүйцэтгэсэн бөгөөд 2016 оны дөрөвдүгээр сард Монголбанкнаас банк хоорондын цахим худалдааны төлбөр тооцоог "Төлбөрийн картын нэгдсэн сүлжээ”-ээр дамжуулах үйл ажиллагааны нээлтийг хийж байсан юм. Ингэснээр бидний сайн мэддэг гар утаснаасаа төлбөрөө мобайлдах болон төгрөгийн картын хэрэглээ нэвтэрч,  удалгүй гар утаснаасаа төлбөр тооцоогоо хийдэг цахим системийг бүх банк хэрэглэж эхэлсэн юм.

 

Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн тогтолцоог эхлүүлэв

Э.Батшугар Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллахдаа  багаа маш амжилттай удирдаж чадсан. Тэрээр баг хамт олонтойгоо хамтран дэлхийн санхүүгийн зах зээлд хэрэглэгддэг “Mortgage loan” буюу ипотекийн зээлийн тогтолцоог Монголд анх удаа бий болгосон. Ингэснээр банкны зээлийн систем эрс өөрчлөгдөж, хугацаа нь 20-25 жил болж удалгүй жилийн тав, найман хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүнүүд хүртээмжтэйгээр гарч эхэлсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

12 цаг 22 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

20 цаг 49 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

21 цаг 4 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

21 цаг 4 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Уржигдар 06 цаг 00 мин