С.Ганбаатар: Юун кино, иргэдээ орон сууцжуулъя

2020-10-08
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.ЗОТОЛ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар кино урлагийг хөгжүүлэхэд төсөв мөнгө шийдэх тухай хэлэлцэж байна. Тэгвэл УИХ-ын  гишүүн С.Ганбаатар “Юун кино, түүнээс чухал асуудал байна. Өнөөдөр иргэдээ орон сууцжуулах асуудлыг нэн тэргүүнд тавих ёстой” гэв. Тэрээр чуулганы танхимын үүдэнд, Нийслэлийн МАХН-ын дарга, хуульч Э.Эрдэнэжамъян,  НИТХ-ын сонгуульд нэр дэвшиж буй МАХН-ын Удирдах зөвлөл болон Бага чуулганы гишүүдийн хамт мэдээлэл хийсэн юм. Тэдний байр суурийг хүргэе.

Ж.Эрдэнэжамъян: 30 хувийн урьдчилгаа, жилд найман хувийн хүү төлөхгүйгээр орон сууцтай болох боломжтой

-МАХН одоогоос жилийн өмнө “Өрх бүрт орон сууц” үндэсний  хөтөлбөрийг санаачилж, монголчууд нийтээрээ  орон сууцанд орох  хүсэлтэй байна, ийм гарц гаргалгаа байна гэдэг асуудлыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд бид маш олон хэлэлцүүлэг хийж, эдийн засгийн тооцоо, судалгаа хууль зүйн гаргалгааг гаргасан. Иргэдтэй уулзаж, дэмжсэн хүмүүсийн гарын үсгийг цуглуулсан, “Өрх бүрт орон сууц” үндэсний хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэл, судалгааг гаргасан. Ингээд 2020 оны УИХ-ын сонгуульд бид “Өрх бүрт орон сууц” үндэсний  хөтөлбөрийг санаачилна гэсэн мөрийн хөтөлбөртэйгээр оролцсон. Энэ сонгуулийн үед Нийслэл, орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулсан. Нийслэл, орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт бүгдэд нь нийтлэг ямар заалт байгаа вэ гэвэл, “Өрх бүрт орон сууц хөтөлбөр” санаачилгыг дэмжинэ гэсэн заалт оруулсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их Хуралд МАХН-ыг төлөөлж, орон сууцтай байх юм сан, хашаандаа сайхан амьдрах юм сан гэж хүсч буй иргэдийг төлөөл болж байгаа гишүүдээрээ дамжуулж, “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийг санаачилж оруулна гэсэн бодлого баримталж байгаа юм. Хуулийн төслийг боловсруулан өнөөдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатараар дамжуулан өргөн барихад бэлэн болсон. Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийн танилцуулга, үзэл баримтлал, үндэслэлийг гардуулан өгч байна. Манай өнөөдрийн хэвлэлийн хуралд Нийслэлийн ИТХ-ын 13-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа  МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, эдийн засагч Э.Батшугар, мөн тус тойрогт ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч, санхүүч Г.Батбаяр, НИТХ-ын 21-р тойрог буюу Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж байгаа МАХН-ын Бага чуулганы гишүүн, олон улсын эрхзүйч Л.Байгал, НИТХ-ын 18-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч, МАХН-ын Бага чуулганы гишүүн, инженер Б.Амартүвшин, НИТХ-ын 21-р тойрог буюу Багануур дүүрэгт нэр дэвшигч, дүүргийн МАХН-ын дарга, философийн ухааны дэд профессор П.Цолмон, НИТХ-ын 23-р тойрог буюу Налайх дүүрэгт нэр дэвшигч, МАХН-ын Бага чуулганы гишүүн, төрийн удирдлагын мэргэжилтэн В.Мөнхцэцэг, Баянгол дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч МАХН-ын ХЭГ-ын дарга, хуульч, эрхзүйч  Н.Уламбаяр нар оролцож байна. Энэ хүмүүс бол “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийг тал бүрээс нь судалж, хууль эрх зүй, тооцоо судалгаа талаас гарц гаргалгааг гаргаж, боловсруулахад идэвхтэй оролцсон юм. Зарим нь яг энэ мөрийн хөтөлбөрөө бариад өнгөрсөн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, оролцсон. “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийн гол томъёолол юу вэ гэвэл, нэгдүгээрт та бидний сайн мэдэх ипопекийн зээл буюу найман хувийн хүүтэй зээлийн үндсэн нөхцлийг өөрчилье гэсэн бодлогыг бид боловсруулсан. Энэ бол 20 ба түүнээс дээш жилийн хугацаатай, ингэхдээ 30 хувийн урьдчилгаа, найман хувийн зээл төлөхгүйгээр ипотекийн зээлд хамрагдах нөхцлийг бид гаргаж тавьж байна. Энэ хэрэгжих бүрэн боломжтой.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ үеэр  “Өнөөдөр орон нутгийн сонгууль гээд эрх баригчид ухаан зулаггүй алга болцгоосон байна. “Эрдэнэт” үйлдвэрийг онцгой дэглэм нэрийн дор ямар ч тендер зарлалгүйгээр идэж, ууж байна гэсэн мэдээлэл  байгаа, үүний араас би явна. Энэ 76 гишүүн дотор ганцхан гишүүн Үндсэн хуулийн 6.2-ыг өөрчлүүлэхийн төлөө зүтгэж байна. Үүнийхээ төлөө тууштай явна. Эрх баригчдын луйвар хулгайг таслан зогсоож, ард иргэд, сэтгүүлзүйн салбарынхантайгаа хамтарч ажиллана” гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

18 цаг 5 мин
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

18 цаг 5 мин
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

Уржигдар 15 цаг 44 мин
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

Уржигдар 14 цаг 13 мин
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

Уржигдар 13 цаг 08 мин
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

Уржигдар 12 цаг 58 мин
М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

Уржигдар 12 цаг 58 мин
Н.Учрал: Төр апп хөгжүүлэхгүй, хувийн хэвшлийг дэмжсэн нээлттэй бодлого баримтална

Ерөнхий сайд Н.Учрал Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх Үндэсний зөвлөлийн энэ жилийн анхны хуралдаанд оролцлоо.

Уржигдар 06 цаг 00 мин
“Усны олон улсын байгууллага” байгуулах ерөнхийлөгч К.Токаевын санаачилгыг Монгол Улс дэмжинэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны анхны Төрийн айлчлалаа Төв Азийн бүс нутаг дахь манай улсын ан

Уржигдар 06 цаг 00 мин
Би улстөрч болох гэж энд орж ирээгүй

Би улстөрч болох гэж энд орж ирээгүй

2026-04-21