Гар хийцийн бүтээлд хүний сэтгэл шингэдэг

2020-10-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ОЮУНЗУЛ

 

Энэ удаагийн “Урлан” буланд “Zing Jewelry”-г үүсгэн байгуулагч зураач С.Эрдэнийг онцоллоо.

 

С.Эрдэнэ 2012 онд Соёл, урлагийн их сургуулийн Дүрслэх урлагийн ангийн уран зураач мэргэжлээр төгссөн байна. Одоо тэрээр чөлөөт уран бүтээлч бөгөөд зураг зурахаас гадна мөнгөн эдлэлээр гоёл чимэглэлийн урлал хийдэг аж. Түүнд мөнгөн эдлэл хийх саналыг түүний эгч Г.Цолмон тавьсан байна. Эгчээрээ мөнгөн эдлэл хийх аргыг эхнээс нь шат дарааллаар нь нэг бүрчлэн сурчээ. Тэрээр чамгүй сайн зураач. Өөрийн бие даасан гурван үзэсгэлэнг гаргаж байжээ. Мөн дотоодын болон гадаадын хамтарсан 10 гаруй үзэсгэлэнд оролцож байжээ. Сүүлийн жилүүдэд С.Эрдэнэ “Zing Jewelry” гэх өөрийн гар урлалаар мөнгөн эдлэл хийдэг урлангаа нээн ажиллуулж байна. Энэ газар нь гар аргаар нарийн хийцтэй ээмэг, бөгж, зүүлт хийдэг байна. Цахим орчинд  “Zing Jewelry” их алдартай. Уг газрын хэрэглэгч нар өөрийн хүссэн загвараар нэрээ болон ажил мэргэжлийнхээ онцлогт тохирсон ээмэг зүүлт хийлгэдэг ажээ. С.Эрдэнэ “Гоёл чимэглэл хийхэд их нарийн ажиллагаа шаарддаг. Манай байгууллага бүх ажиллагаагаа 100 хувь гар аргаар хийдэг. Гараар хийдэг болохоор өнгө үзэмжний хувьд ч гэсэн илүү нарийн төгс гардаг гэж хэлж болно. Гарч байгаа бүтээгдэхүүний хувьд залуус руу чиглэсэн бүтээл их гаргадаг. Нэг захиалга хийхэд хийцнээсээ хамаараад 1-3 хоногийн дотор гаргадаг байна. Орчин үеийн загвартай өдөр тутмын энгийн гэхдээ хэрэглэгчийнхээ  дуртай зүйлийг онцолсон байдлаар хийдэг” гэж байлаа. “Zing Jewelry” төвд сард 30-40 захиалга ирдэг байна. Тус газрын үйлчлүүлэгчид ихэвчлэн залуу хүмүүс байдгаараа онцлог юм. Хамгийн их захиалгатай бүтээгдэхүүн нь нэртэй зүүлт гэлээ. Тэрээр одоогоор залууст хандсан бүтээл хийдэг гэсэн юм. С.Эрдэнэ цахимаар нарийн гоёл чигмэглэл хийх аргад суралцаж байгаа. Цаашдаа энэ төрлөөрөө дагнан эртний болон нарийн хийцтэй бүтээл хийж сурах хүсэлтэй байгаа гэж байлаа.  Гар хийцийн бүтээлд хүний сэтгэл шингэдэг учир эд нь мөнх байдаг гэж тэрээр боддог байна.

https://www.facebook.com/zingjewelrymn/

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.8 ПҮРЭВ № 195 (6420)

 

Дэлхийн спортын түүхэнд монголоо мөнхөлсөн анхдагч

Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч Чимэдбазарын Дамдиншар

2 цаг 9 мин
13 төр улсыг төвхнүүлсэн Ши-Ань

Аливаа улс орон өөрийн гэсэн хэл, соёл, түүхийг өгүүлдэг.

2 цаг 14 мин
Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн.

2 цаг 19 мин
Монгол түмний ондоошил нь морин хуурын гайхамшиг

Морин хуур бол монголчуудын эртнээс дээдэлж, хүндэтгэж ирсэн уламжлалт хөгжмийн зэмсэг билээ.

2 цаг 24 мин
Б.Солонгоо: Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах боломжтой

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо мэдээлэл хийлээ.

2 цаг 29 мин
Л.Галбаатар: Мэдээллийн ил тод байдлыг хатуу хязгаарласан хэвээр байна

“Глоб интернэшнл” төвийн хуульч Л.Галбаатартай ярилцлаа.

2 цаг 34 мин
Үндэсний олон нийтийн радио, телевизийн тухай 33 үзэгчийн байр суурь

Олон нийтийн радио телевизийн тухай хууль 2005 онд батлагдаж, хэрэгжиж эхэлсэн.

2 цаг 39 мин
Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

16 цаг 5 мин
С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана

С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана

16 цаг 10 мин
Б.Жавхлан: Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болох тогтоол батлагдлаа

Б.Жавхлан: Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болох тогтоол батлагдлаа

16 цаг 16 мин