С.Ганбаатар: Сонгинохайрханчууд аа, шударга ёсны төлөө Э.Батшугар, Г.Батбаяр нарыг дэмжээрэй

2020-10-07
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ТӨГС

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өчигдөр 2020 оны НИТХ-ын сонгуулийн 13-р тойрог, Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, тус тойрогт МАХН-аас нэр дэвшиж байгаа Энхбаярын Батшугар, Ганбатын Батбаяр нарыг дэмжихийг иргэд, сонгогчдод уриаллаа.

“Өнөөдөр би НИТХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж өрсөлдөж байгаа Э.Батшугар, Г.Батбаяр гэсэн залуусаа дэмжихээр ирээд байна. Ард иргэдийн амьдрал хүнд байгааг бид бүгд мэдэж байгаа. Ажилгүйдэл, ядуурал газар ялангуяа захын дүүргүүд, орон нутагт газар авсан байгааг хэлүүлэлтгүй мэднэ. Учир нь жирийн иргэний ажил хөдөлмөрлөх эрхлэх, баталгаатай орлоготой байх боломжийг дарга нар нь булаачихсан ийм цаг үе юм. Нийслэлийн иргэдэд хүрэх ёстой ажлын байр, ЖДҮ, төсөл хөтөлбөрүүд эзэндээ очихгүй байна. Хамгийн наад захын жишээ нь амьдралын боломж муутай айлуудад өгөх ёстой хоолны талон жинхэнэ эзэндээ очихгүй байна. Эрх баригч намынхны танил тал, ахан дүүст очиж байна. Энэ шударга бус байдлыг таслан зогсоох ёстой. Өнөөдөр ард түмэн ядуу байгаадаа, ажилгүй байгаадаа бухимдаад байгаа юм биш. Харин ийм шударга бус байдал газар авчихсан байгаад бухимдаад байгаа юм. Нэг намын дарангуйлал хэрээс хэтэрлээ. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч бол эрх баригч бүлэглэлүүдийнг, дарга нарыг төлөөлдөг хүн биш юм. Харин ард иргэдийг төлөөлж эрх баригчдыг хянаж, шударга ажиллахыг шахаж шаарддаг байх ёстой. Сонгинохайрхан дүүргийн иргэд маань бидний ярьж хэлж байгаа зорьж байгаа зүйлсийг их сайхан дэмжиж байгаад би их урамтай байна. Өнөөдөр бид өнгөрсөн жилүүдийн үйл явдлыг давтах уу, эсвэл өөрчлөх үү гэсэн салаа замын уулзвар дээр ирсэн байна. Энэ бол том боломж шүү. Энэ бол сонгууль, сонгуулиар өөрчлөлтийг авчирцгаая. Шударга ёсны төлөө таны сонголт мэргэн байх болтугай” гэж тэрээр уулзалтын үеэр хэллээ.

Мөн тэрээр нэр дэвшигч Э.Батшугар, Г.Батбаяр нартай хамт хувиараа бизнес эрхлэгчидтэй уулзаж алхлаа. Энэ үеэр бизнес эрхлэгчид банкны өндөр шалгуурыг давж чадахгүй байгаагаас банк бус санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй зээл авч байна. Тиймээс хүү багатай, шуурхай зээлийн эх үүсвэр ард түмэнд хэрэгтэй байгааг хэллээ. Мөн МАХН-ын мөрийн хөтөлбөрт багтсан хувиараа бизнес эрхлэгчдийн бүх талаар дэмжиж, тусгай сангуудыг байгуулж урт хугацааны бага хүүтэй хөнгөлөлттэй санхүүжилтийг банкаар дамжуулахгүйгээр зорилтот бүлэгт хүргэх бодлогыг талархан хүлээж авч дэмжихээ илэрхийлж байв.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

12 цаг 24 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

20 цаг 51 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

21 цаг 6 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

21 цаг 6 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Уржигдар 06 цаг 00 мин