“Хүчээ нэгтгэгсэд” яагаад аюултай гэж...?!

2020-10-05
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ГАРЬД

Уг нь монголчууд сонгууль өгөөд, сонголт хийгээд сурчихсан улс. 1992 оноос хойш олон удаагийн сонгуулиар Ерөнхийлөгчийг, УИХ-ыг, аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ыг сонголоо.

Гэхдээ нэг муу хүчинд автаад байдаг нь арилж өгөхгүй байгаа юм.

Тэр нь нэгэнт эрх мэдэл, мөнгөтэй болчихсон эрх баригчид “санал худалдаж авах” ажиллагааг сонгуулиас сонгуульд улам төгсрүүлэн хийдэг боллоо.

Сонгогчдын нэлээд хэсэг нь энэ хавхнаас мултарч чаддаггүй. Тэр хавханд заавал оруулах бэлтгэлээ нөгөөдүүл бүтэн дөрвөн жил бэлдчихдэг. Бүх амьдралыг нь цензурдэж, төр ард түмнээс тусгаар, хаалттай байлгасаар дараагийн сонгуультай золгуулна.

Ингэж авсан саналын ард эрх баригчдын цүнх баригч, хамаатан садан, бизнесийн түншүүд бөөн бөөнөөрөө төрийн тодорхой шатуудад эрх мэдэл эзэмшиж орж ирдэг. Хамгийн харамсалтай нь тэдгээр нэр дэвшиж “сонгогдсон” хүмүүс нь боловсролоос эхлээд хүн байх хүртэлх ажил албан тушаалынхаа шаардлагыг хангадаггүй. Тэрийг ч хардаггүй.

Ёстой л Монголын төрд ойртууламгүй нөхдүүд намын нэр, албан тушаалтны нөлөөгөөр босгыг нь алхаж байгаа юм даа.

Хэдэн сарын өмнө яав даа. УИХ-ын сонгуулиар МАН-д хавтгайруулсан санал өгч, эхнээс нь хэн хэн болохыг нь таньж эхлээд явж л байна. Энэ явдал 2016 онд давтагдаж л байсан.

Нэгэнт олонхи болж УИХ-ыг бүрдүүлэн Монголын төрийг бараг 100 хувь гартаа атгаж буй эрх баригчид одоо Орон нутгийн сонгуулийг өөрсдийнхөөрөө эргүүлэхээр ажиллаж байна.

МАН-аас НИТХ-ын нэр дэвшигчдийг харвал энэ сонгуульд бас л үл бүтэх нөхдүүд олноороо дэвшжээ. УИХ-ын сонгуульд ашиглаж байсан уриагаа дахин хэрэглэж “...Хотын хөгжилд хүчээ нэгтгэе” гэчихсэн тууж явна.

Голдуухан МАН-ыг дагаж хурган дарга хийгээд явдаг, аль эсвэл МАН-ын байр хавиар аль нэг ажлын албанд нь явж л байдаг, бас том даргын томоо цүнхийг олон жил өргөсөн хүмүүс, бүр нэр бүхий дарга нарын ар гэрийнхэн нэр дэвшжээ.

УИХ-ын даргын хэвлэлийн төлөөлөгч З.Төмөртөөмөө, бас нэг гишүүний зөвлөх Ц.Баттөр, хотын ажлыг хойш нь чангаасан гэсэн шүүмжлэлийн эзэн Ж.Батбаясгалан, НИТХ-ын сулхан дарга Р.Дагва, Хувийн таксигаар халтуур хийхийг хориглох шийдвэрийн эзэн М.Халиунбат, Нийслэлийн МАН-ын дэд дарга гэх Н.Алтаншагай гээд асуудалтай хүмүүс МАН-ын 45 дотор байна.

Тэд өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийг эзлэн ажиллахдаа “...Хэн бэ” гэдгээ таниулжээ. Өнөөдөр хүртэл ямар нэг асуудалд холбогдчихсон нь ил болоод л явж байна.

Тухайлбал, НИТХ-ын дарга Р.Дагва нь НИТХ-ын тэргүүлэгчдийн 2019 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн 207 тоот тогтоолоор өөртөө гадаад албан томилолт, 208 тоот тогтоолоор мөн өөртөө сургалтын зардлын төлбөрт хэмээн дээрх хэмжээний мөнгийг нэг өдөр цохуулан авчээХуулийн дагуу НИТХ-ын дарга Р.Дагва нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийг даргалдаг. Тэгэхээр түүнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төсвийн мөнгийг дураараа зарлагаджээ гэж хардах үндэслэл байгаа аж. Хэрэв тийм бол хэдэн арван бяцхан үрсийн амь нас, цус нулимсаар Р.Дагва дарга АНУ, БНСУ-д аялж, амраад ирсэн болж таарч байгаа юм. Дээрх үйлдлийг Нийслэл дэх Төрийн аудитын газар хууль зөрчсөн үйлдэл болохыг нь тухайн оны дөрөвдүгээр сард тогтоосон байна. Уг шалтгаанаар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр заалтыг үндэслэн АТГ Р.Дагва даргыг шалгаж эхэлсэн гэдэг мэдээллийг зарим хэвлэлд бичсэн байна.

Бас Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр ч асуудалд холбогджээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын тохижилт, ногоон байгууламж, замын ажил гүйцэтгүүлэхээр нэр бүхий хуулийн этгээдэд 2018 онд 400.3 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон байх бөгөөд ингэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, холбогдох хуулиудыг зөрчсөн байна.

Тодруулбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь гүйцэтгэгч компаниар ажил гүйцэтгүүлэхдээ сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу явуулаагүй, гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахад тавигдах шаардлагыг хангаагүй, тусгай зөвшөөрөлгүй компанид улсын төсвийн мөнгийг шилжүүлж ажил гүйцэтгүүлсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн, авлига, хувийн ашиг сонирхол харж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх гомдол АТГ-т очсон тухай эх сурвалжийн мэдээлэл бий.

Энэ бол захын жишээ. Тоочоод байвал хүн бүр дээр л “но” гарч ирж байна. Боловсон хүчнээрээ гайхуулаад түүхээрээ сүрдүүлээд байдаг МАН-д НИТХ-д нэр дэвшчих 45-хан “нэр гар нь цэвэр” хүн олдоогүй нь хачирхалтай юм.

Энэ бүхнийг дурдахын учир нь Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг “...Хүчээ нэгтгэсэн”-ээр нь бус, “...Энэ хүн хэн бэ” гэдгийг нь харж сонгох хэрэгтэй болж байна.

Боловсролтой, төрийн хөрөнгийг уургын морь шиг ууж идэхгүй, хотын хөгжилд жинхнээсээ хувь нэмрээ оруулахаар хүнийг сонгох нь чухал юм. Тэгж чадвал Монголын төрд дангаар ноёрхлоо тогтоосон МАН-д хяналт болж, наад зах нь төрийн төсөв зөв ажилдаа бүтэн зарцуулагдана гэсэн үг.

Эх сурвалж: www.polit.mn

Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

17 цаг 59 мин
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

17 цаг 59 мин
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

Өчигдөр 15 цаг 44 мин
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

Өчигдөр 14 цаг 13 мин
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

Өчигдөр 13 цаг 08 мин
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

Өчигдөр 12 цаг 58 мин
М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

Өчигдөр 12 цаг 58 мин
Н.Учрал: Төр апп хөгжүүлэхгүй, хувийн хэвшлийг дэмжсэн нээлттэй бодлого баримтална

Ерөнхий сайд Н.Учрал Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх Үндэсний зөвлөлийн энэ жилийн анхны хуралдаанд оролцлоо.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Усны олон улсын байгууллага” байгуулах ерөнхийлөгч К.Токаевын санаачилгыг Монгол Улс дэмжинэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны анхны Төрийн айлчлалаа Төв Азийн бүс нутаг дахь манай улсын ан

Өчигдөр 06 цаг 00 мин
Би улстөрч болох гэж энд орж ирээгүй

Би улстөрч болох гэж энд орж ирээгүй

Уржигдар 18 цаг 53 мин