Гачууртын авто замын төгсгөлөөс Гялалзах, Могойт дэнж хүртэл авто замтай болно

2020-10-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан тойргийнхоо иргэдийнөмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлүүлэх, бодит байдлыг газар дээр нь танилцуулах зорилгоор Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра нарын хамт тойрогтоо ажиллав.

Баянзүрх дүүргийн 9, 10, 20 дугаар хорооны иргэд, сонгогчдоос Шархадны эцсийн буудлаас Ээж хайрханы өвөрт баригдсан сургууль, цэцэрлэг хүртэл, Гачууртын эцсийн буудлаас зүүн тийш Гялалзах, Могойт, Улиастайн гүүрнээс эргийн баруун талаар Улаанхуаран чиглэлд авто зам шинээр барих асуудлыгшийдвэрлүүлэхээр ирүүлсэн санал хүсэлтийг холбогдох сайдад нь уламжлаад орхих биш газар дээр нь нөхцөл байдлыг танилцуулж, ажиллах нь илүү үр дүнтэй гэж Э.Бат-Амгалан гишүүн үзжээ.

Тэрбээр эхний ээлжинд Гачууртын автозамын төгсгөлөөс Гялалзах, Могойт дэнж хүртэл 4,7 км авто зам шинээр барих хөрөнгийн эх үүсвэрийг ирэх оны улсын төсвийн төсөлд тусгуулан ажиллаж байгаа талаараа дурдлаа.

Мөн нийслэлийн авто замын бодлогыг салбарын сайд, нийслэл хамтран тогтоож, түүнийгээ хатуу баримтлах, авто замын мэргэжлийн байгууллага нь хаана, ямар чиглэлд авто зам шинээр барих, тэр нь түгжрэлийг сааруулахад ямар ач холбогдолтой болохыг шийддэг болох хэрэгтэйг онцлов.

Эдийн засаг, төсвийн байдал сайнгүй байгаа хэдий ч Шархадны эцсийн буудлаас Ээж хайрханы өвөрт баригдсан сургууль, цэцэрлэг хүртэл 2,5 км, Ботаникаас Улаанхуаран-Улиастай чиглэлийн замтай огтлолцох 2,050 км авто зам барих ажлыг нийслэлээс баримталж байгаа авто замын ерөнхий төлөвлөлттэй уялдуулан шийдвэрлэхээр боллоо.

хотын дарга нараа
ОРБИТ, ТАХИЛтын замын эвдрэл ихсэж, хаа сайгүй нүх боллоо. АДАГЛААД нүхийг нь бөглөж өгнө үү? УГ нь АЗЗ анги байдаг сурагтай.
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

12 цаг 22 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

20 цаг 50 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

21 цаг 5 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

21 цаг 5 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Уржигдар 06 цаг 00 мин