Өнгөрсөн сонгуулиар Батшугарт өгсөн санал минь хаачив гэж ахмадууд асууж байна

2020-10-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ТӨГС

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг Монгол Улс Ахмадын баярын өдөр болгон тэмдэглэдэг. Өнөөдөр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр, мөн СХД-ийн 8, 9, 10, 11, 25, 28, 40, 42-р хороо буюу НИТХ-ын сонгуулийн 13-р тойрогт нэр дэвшигч Э. Батшугар нар Сонгинохайрхан дүүрэгт ажиллах үеэрээ ахмадын баярын өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэлээ.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр манай улсад оршин суугаа хүн амын 7.3 хувь буюу 232 мянга нь 60-аас дээш насны ахмадууд байна. Тэдний 69 хувь нь хотод болон аймгийн төвд амьдардаг бол үлдсэн 31 хувь нь сумын төв болон хөдөө амьдардаг аж.

Харин Улаанбаатар хотын хувьд Сонгинохайрхан бол хамгийн олон хүн амтай дүүрэг. Тиймээс ахмадын тоогоороо ч тэргүүлдэг. Харамсалтай нь тус дүүрэгт төрийн бодлого дутагдсанаас хүн амын амжиргааны төвшин харьцангуй доогуур, ажилгүйдэл, ядуурал ихтэй, дэд бүтэц хөгжөөгүй, бүтээн байгуулалтаас гээгддэг байдал хэвээр байна. Үүнийг дагаад гэр хороололд суугаа ахмадууд маань ядруухан амьдарч байгаагаа хэлж байна.

Тухайлбал, манай улсын нийт ахмад настнуудын  30 хувь нь орон сууцанд амьдардаг бол, 70 хувь нь байшин болон монгол гэрт амьдардаг гэсэн судалгаа байгаа нь үүнийг төвөггүй  илтгэж байгаа юм.

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр:

-Юуны түрүүнд бүх ахмадууддаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж, урт наслаж удаан жаргаарай гэж ерөөе. Өнөөдөр СХД-ийн ахмад настнуудын гэрээр орж зовлон жаргалыг нь сонсоод явж байна. Хүнсний талоноороо барьцаалагдаад сонгуулийн саналаа хүчээр булаалгаснаа ярих нэгэн байхад хулгайлсан мөнгийг нь авсан ч саналаа өөрсдийнхөөрөө өгсөн гэж ярих нь ч байна.Сонгууль нь шударга болдоггүй, саналаа луйвардуулдаг улсад хүний эрх чөлөө, ардчилал гэж яриад ямар ч хэрэггүй.Хүний амьдрал сайхан байж чадахгүй нь бүр тодорхой. Тиймээс үр хүүхдүүд минь хил хурдан нээгдээсэй гадагшаа гарах юмсан л гэж ярьцгаах юм. Монголдоо сайхан амьдраасай гэж настнууд маань санааширч сууна.

 Ахмадууд ядаж тэтгэврийн зээлгүй байх ёстой юм. Зээлтэй байсан ч хүүгүй зээлэх ёстой. Нийгмийн даатгал нэрээр насаараа төлсөн мөнгөө төрд хадгалуулчихаад буцаагаад авахдаа хүүтэй авна гэж байж болохгүй шүү дээ. Манай намын ярьж байгаа зүйлс, мөрийн хөтөлбөр бүгд шинжлэх ухааны үндэслэлтэй гэдгийг иргэд маань ойлгодог болсон байна. Өнгөрсөн сонгуулиар Батшугарыг дэмжсэн, Тулгыг дэмжсэн санал минь хаачсан бол гэж гайхсан хүмүүс их байна. Тиймээс энэ удаа та бүхэндээ уриалахад бидэнд итгэсэн тэр саналаа дахиад өгөөрэй. Бүгдээрээ одоо өөрчилье. Хүний сайхан амьдрах хүсэл тэмүүллийг дэмжье, бодит болгоё.

МАХН-ын НИТХ-ын сонгуульд дэвшүүлсэн “Та бидний хот” мөрийн хөтөлбөрт зорилтот бүлэгт чиглэсэн шийдлүүд тодорхой орсон байна. Тухайлбал нас насны онцлогт харгалзсан хөтөлбөрийг хэрэгжүүлж иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төрийн болон хувийн салбарт нас, хүйс, нийгмийн байдлаар ялгаварладаг байдлыг зогсоох, ахмадуудын нийслэлийн төр засгийн байгууллагад сайн дурын зөвлөхөөр зохих урамшуулалтайгаар ажиллуулсан ААН-үүдийг урамшуулах тогтолцоо бүрдүүлэх гэсэн заалтууд байгаа юм. Мөн  нь эрүүл мэндийн үйлчилгээ, “Өрх бүрт орон сууц” гэх мэт ахмадуудад зориулсан тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх заалтууд багтсан байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn

Zochin
Ungursun songuuli ugasa tul luiwar bolson shde bvgd mungu awsan bvgd mungu zuusun gd bie bieniigee medej bga shde
enkhmunkh
sdanuud l dunduur hor guilgej bhguyu uur yaadiin
budee
ene ch unen shuu
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

12 цаг 22 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

20 цаг 49 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

21 цаг 4 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

21 цаг 4 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Уржигдар 06 цаг 00 мин