Орон нутгийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авлаа

2020-09-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ТӨГС

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхэлж, нэр дэвшигчид сонгуулийн үнэмлэхээ гардаж авах үйл ажиллагаа үргэлжилж байна. МАХН-аас НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид Нийслэлийн сонгуулийн хорооноос үнэмлэхээ гардаж авлаа. Тус намаас орон нутгийн сонгуульд 555 гишүүн нэр дэвшиж байгаагаас НИТХ-ын сонгуульд найман хүн өрсөлдөнө. МАХН энэ удаагийн НИТХ-ын сонгуульд нийслэлийн иргэдийг ажлын байраар хангах, хөгжлийг нийтэд тэгш хүртээх, “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх хөтөлбөрийг боловсруулах зэрэг үндсэн зорилтуудыг багтаасан  “Та бидний ХОТ” мөрийн хөтөлбөрөөр оролцож байгаа юм.

 

 

Үнэмлэх гардах үйл ажиллагааны үеэр НИТХ-ын сонгуулийн 13-р тойрог, Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Энхбаярын Батшугар “Нийслэлийн хөгжлийн бодлого бол иргэдийнхээ оролцоонд тулгуурладаг, иргэддээ үйлчилдэг, иргэд нь хяналт тавьдаг,  орчин цагийн хүн төвтэй шинэ хотын чиг хандлагад нийцсэн байх ёстой Энэ бодлогыг хэрэгжүүлж, дарга нарт зориулсан биш, иргэддээ, хүүхдэд, залууст, эмэгтэйчүүдэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, ахмадуудад, ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй хүн бүхэнд ээлтэй Улаанбаатар хотыг бид хамтран бүтээхээр зорьж байна.  Нийслэлийн иргэн бүрт өнөөдөр тулгамдаж байгаа асуудлыг шийдэх бодит шийдэл нь МАХН-д байгаа. Заримаас нь хэлэхэд, өнгөрсөн УИХ-ын сонгуулиар боловсруулсан “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийг бид үргэлжлүүлнэ. Ингэхдээ өрх бүрийг таатай нөхцлөөр орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхээс гадна хувийн эзэмшил газар дээрээ тав тухтай сайхан амьдрах боломжийг бүрдүүлж, хувийн орон сууцны хороолол байгуулахад мөн түлхүү чиглэж ажиллана. Түүнчлэн худалдааны салбар, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, гарааны бизнес эрхлэгчдэд бүх шатны дэмжлэг үзүүлэх, зорилтот бүлгүүдэд зориулсан сан байгуулах хөтөлбөрийг өргөн агуулгаар боловсруулсан. Мөн нийтийн тээвэр, зам барилга гэх мэт дэд бүтцийн асуудлууд, хүүхэд залуус, зорилтот бүлгийнхэнд зориулсан  цогц шийдлүүдийг багтаасан байна” гэсэн юм.

 

Эх сурвалж:www.polit.mn

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

12 цаг 21 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

20 цаг 48 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

21 цаг 3 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

21 цаг 3 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Уржигдар 06 цаг 00 мин