Э.Бат-Үүл: Хүний эрх, эрх чөлөөг нийгмийн эрх ашиг нэрийн дор булшилж байна

2020-09-29
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Цагдаагийн байгууллагаас дэргэдээ худал мэдээлэлтэй тэмцэх бие даасан нэгж байгуулснаа зарласан.  Энэ асуудлаар АН-ын гишүүн Э.Бат-Үүлтэй ярилцлаа.

 

-Хуулийн байгууллагаас худал мэдээлэлтэй тэмцэнэ гээд бүхэл бүтэн алба ажиллуулахаар боллоо.  Та энэ үйл явдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

- Харамсалтай байна. Энэ бол ОХУ, БНХАУ-ын алдааг Монгол Улс давтаж буй маш ноцтой үйл ажиллагаа.  Эрх баригчид наанаа худал мэдээлэлтэй тэмцэнэ гэсэн маш гоё хөшигтэйгөөр цахим орчинд иргэдийнхээ үзэл бодол, байр суурийг хянах нь л дээ.

Цаашлаад өөрсдийг нь шүүмжилбэл хэрэг тохож, амыг нь барих оролдлогоо хийж байна.   Энэ нь үндэсний эрх ашиг,  нийгмийн эрх ашиг, нийгмийн язгуур эрх ашгийн нэрийн өмнөөс хувь хүний чөлөөт сэтгэлгээнд халдаж байгаатай агаар нэг. Уг нь бол  үндэсний эрх ашиг гэдэг нь өөрөө монгол хүний эрх, эрх чөлөө юм. Гэтэл энэ эрх ашгийн цаана монгол иргэний биш эрх мэдэлтний эрх ашгийг хамгаалдаг ийм л байдал үүсчихсэн.  Энэ асуудал улам даамжирч байна.  Одоо иргэд маань ямар нэг эрх мэдэлтнийг шүүмжлэх ч аргагүй болж байна.  Үзэл бодлоо илэрхийлэхээр үндэсний эрх ашигт аюул занал учрууллаа гэж хуулийн байгууллага нь эрх мэдэлтнээ хамгаалж, эрүүгийн хэрэг тохох юм байна.  Өөрөөр хэлбэл,  Ерөнхийлөгч, Ерөнхий сайд,  УИХ-ын үйл ажиллагааг шүүмжлэхээр үндэсний эрх ашигт заналхийлсэн гээд мушгин гуйвуулж, нугалж эхлэх ийм л айдастай, ардчилсан бус нийгэм бий болох гээд байна. Дарангуйлал тогтоход ойрхон боллоо.

- Монгол Улс бол Үндсэн хуультай, ардчилсан орон. Үндэсний эрх ашгийн тухай Үндсэн хууль болон дагалдах хуулиудад юу гэж тодорхойлсон байдаг вэ?

-Үндэсний эрх ашиг гэдэг нь монгол хүний эрх, эрх чөлөөг хэлээд байгаа юм. Иргэдийн эрүүл, аюулгүй, халдашгүй байдал юм. Үндсэн хуульд ч ингэж тодорхойлж, тайлбарласан байдаг.  Төр нь иргэнийхээ язгуур эрх, эрх чөлөөг хангах үндсэн үүрэгтэй гэж Үндсэн хуульдаа заасан.  Гэтэл Үндсэн хууль, иргэдийнхээ эрх чөлөө рүү төр өөрөө халддаг болсон. Хувь хүний эрх, эрх чөлөөг нийгмийн эрх ашиг гэдгийн цаана булшлах гэсэн оролдлогууд маш олон хийгдэж байна.  Үүний нэг илрэл нь хуурамч мэдээлэлтэй тэмцэнэ гэсэн халхавч  юм.

-Та энэ асуудал дээр хоёр хөршийн асуудлыг хөндлөө.  Тэнд яг юу болж байна вэ?

-Үндэсний эрх ашиг,  үндэсний аюулгүй байдлыг хамгаалах гэдгийн цаана эрх мэдэлтнээ хамгаалж халхавчилдаг байдал хоёр хөршид бий болсон нь нууц биш.  Иргэнээ гэрт нь, сууцанд нь хянаж байна.  Бараг камер зоох нь холгүй болсон байна. Удирдагч нараа шүүмжилсэн хүнийг цахим орчноос хайж олоод эрүүгийн хэрэг нээдэг.  Үндэсний аюулгүй байдалд халдсан гэж мушгиж, хууль хяналтын байгууллага нь тухайн иргэний амьдралыг хааш нь ч эргүүлэхэд бэлэн  болсон байна. Энэ бол ардчилалд тулгарч буй гол аюул. Өнгөрсөн долоо хоногт манай улс ийм зам руу явах эхлэлээ тавилаа.  Үнэхээр харамсалтай байна. Энэ асуудлаар цагдаагийн хурандаа Г.Амгалан мэдээлэл хийж харагдсан. Иргэд томоотой байх ёстой гэж ичгүүр сонжуургүйгээр хэлж байна.   Өөрөөр хэлбэл, иргэдээ дарга нарынхаа өмнө номхон байлгах хүсэлтэй байгаа юм байна. Үнэн, худал хоёрын дунд займчуулж ярьж байна.   Цахим орчин дахь худал мэдээлэлтэй хуулийн байгууллага нь тэмцэнэ л гэнэ. Гэтэл яг үндсэндээ эрх мэдэлтнүүдээ хамгаална гэдгээ л зарлачихлаа.  Цахим орчинд дарга нар, эрх баригчдыг шүүмжилж болохгүй гэдгийг л шууд хэллээ. Зүй нь бол монгол хүний эрх, эрх чөлөө рүү халдаж байгаа дарга нарын үйл ажиллагаанд цагдаа нар нь хяналт тавих үүрэгтэй юм.  Гэтэл тэд иргэдийнхээ эрх чөлөөг биш эрх мэдэлтний эрх ямбыг хамгаалж ажиллах юм байх.  Уг нь бол иргэдийнхээ эрх, эрх чөлөөнөөс эхлээд Үндэсний аюулгүй байдалд халдаж буй үйлдэл шүү дээ. Төрийн цагдаа юу гэж тангараг өргөдөг билээ.  Ард иргэдийнхээ төлөө гэдгээс биш эрх мэдэлтнүүдийг хамгаална гэдэггүй биз дээ.

-Тэгэхээр энэ үйл явц ардчилсан оронд байж болохгүй асуудал биз дээ?

- Тийм ээ.  Би  дахиад хэлье.  Ардчилсан  оронд үндэсний язгуур эрх ашиг нь иргэнийх нь эрх чөлөө байдаг. Бусдад гэм хор учруулаагүй л бол иргэний эрх, эрх чөлөө рүү хэн ч халдаж болохгүй.  Энэ эрх чөлөөнд хэн нэгэн халдах вий гэдгийг цагдаагийн байгууллага нь хянаж байх ёстой юм.  Энэ эрх, эрх чөлөөг хамгаалахын тулд тагнуулын байгууллага байдаг. Гэм хоргүй иргэдийнхээ эсрэг цагдаа байж болохгүй.  Дарга нарын эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг хуулийн байгууллага байж болохгүй. Буруу яваад байна.   Ард түмэн өөрсдийн сонгосон, эрх баригчид, Засгийн газраа шүүмжлэх эрхтэй. Тэр шүүмжлэх эрхийг нь хаах эрх хэнд ч байхгүй.   Энэ албан тушаалтнууд чинь ард түмнээс томилогдсон ажилтан биш юм уу. Хэн юм.

-Олон улсад ардчилсан орнууд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн байдаг вэ?

-Барууны орнуудад хуурамч мэдээлэлтэй тэмцэх үйл ажиллагааг дарга нар, эрх баригчид явуулдаггүй. АНУ, Их Британи зэрэг ардчилал өндөр хөгжсөн оронд иргэн нь Засгийн газар, эрх баригчдаа шүүмжилдэг.  Харин шүүмжлэл өдөөсөн тухайн иргэнийг  хуулийн байгууллагаас ч юм уу ямар нэгэн байдлаар хавчих, дарамтлах гэж үзвэл тэгж хавчиж мөрдсөн хуулийн байгууллагын удирдлагад хариуцлага тооцдог.  Эрх мэдэлтнүүдэд нь хэрэг үүсгэдэг ийм л иргэнээ хамгаалсан ардчилсан тогтолцоотой.  Харин манайд хуурамч мэдээлэл нэрийн дор эрх мэдэлтнүүд өөрсдийгөө хамгаалах хана хэрмийг л босгож байна. Ер нь хувь хүний эрх, эрх чөлөө алдах эрх чөлөөтэйгөө хамт явдаг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.29 МЯГМАР № 188 (6413)

 

 

НИЙГЭМИЙН ЭРХ АШИГИЙГ ХҮНИЙ ЭРХ ЭРХ ЧӨЛӨӨ НЭРИЙН ДООР НОЦТОЙ ХОХИРООЖ БАЙНА .
Зочин
Элдэв худал мэдээ мэдээлэл цахим орчинд цацаж хүмүүсийг улам стрессдүүлдэг, бухимдуулдаг хүмүүсийн тийм ажиллагааг л хязгаарлах гэж буй хэрэг биз дээ? Буруу биш байх аа. Интернет орчинд элдэв муу муухай гүтгэлэг, хар пи-ар цацдаг гажиг хүмүүс олон байгаа шүү дээ.
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

18 цаг 0 мин
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

18 цаг 0 мин
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

Уржигдар 15 цаг 44 мин
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

Уржигдар 14 цаг 13 мин
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

Уржигдар 13 цаг 08 мин
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

Уржигдар 12 цаг 58 мин
М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

Уржигдар 12 цаг 58 мин
Н.Учрал: Төр апп хөгжүүлэхгүй, хувийн хэвшлийг дэмжсэн нээлттэй бодлого баримтална

Ерөнхий сайд Н.Учрал Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх Үндэсний зөвлөлийн энэ жилийн анхны хуралдаанд оролцлоо.

Уржигдар 06 цаг 00 мин
“Усны олон улсын байгууллага” байгуулах ерөнхийлөгч К.Токаевын санаачилгыг Монгол Улс дэмжинэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны анхны Төрийн айлчлалаа Төв Азийн бүс нутаг дахь манай улсын ан

Уржигдар 06 цаг 00 мин
Би улстөрч болох гэж энд орж ирээгүй

Би улстөрч болох гэж энд орж ирээгүй

2026-04-21