Монголын эрх баригчид Э.Батшугарыг тагнах оролдлого хийж байсныг “Wikileaks” задруулжээ

2020-09-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ТӨГС

 

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр бол ХХI зууны Монголын улс төрийн хэлмэгдүүлэлтийн хамгийн том бай болж, эрх баригчдын “Овоо хараа”-нд байсаар байгааг ард түмэн мэднэ. Тэгвэл түүний хүү  Э.Батшугарыг  хүртэл тагнаж, чагнаж  байсан баримтыг “WikiLeaks”  задруулсныг  өнгөрсөн баасан гаригт www.ikon.mn  сайт мэдээлсэн юм.

“WikiLeaks”  бол Австралийн иргэн Жулиан Ассанжийн үүсгэн байгуулсан мэдээллийн  сайт юм. Энэ сайт  2006 оноос хойш   дэлхийн улс орнуудын төр, засгийн  нууц бичиг баримтуудыг дэлгэх болсноор  анхаарлын төвд орж , шуугиулж эхэлсэн билээ.

Тэдгээр баримтууд дотор  нь Монгол Улсын Засгийн газартай холбоотой мэдээллүүд ч гарах болсон.

Тэгвэл WikiLeaks-ийн  баримтыг эш болгож   www.ikon.mn сайт мэдээлэхдээ

“Монголын  эрх баригчид Италийн кибер тагнуулын Hacking Team компанийн бүтээгдэхүүнийг ашиглан хувь хүний компьютерт нууцаар нэвтэрч, мэдээлэл цуглуулдаг нь батлагдсан.  Монголын Авлигатай тэмцэх газар болон Hacking Team компанийн хооронд тагнуулын программыг ашиглахад гарч буй техникийн алдааны талаар хэдэн зуун имэйл солилцсон байдаг. Тэдгээр имэйлүүд нь хэн гэдэг хүнийг тагнаж байгаагаа нууцалж, зөвхөн “хэрэглэгчийн дугаар” (user’s no) ашиглан харилцдаг байжээ.

Харин ганцхан тохиолдолд Авлигатай Тэмцэх Газрын ажилтан санамсаргүй “batshugar” нэртэй компьютерт тагнуулын программ суулгахад ямар алдаа гарч байгаа талаар Италийн мэргэжилтнүүдэд мэдээлж, техникийн тусламж хүссэн байна. Эндээс харвал Авлигатай Тэмцэх Газар 2013 онд  Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг тагнах оролдлого хийж байсан бололтой” гэжээ.

Дээрх мэдээллийг бүр тодруулбал, WikiLeaks-ийн ил болгосон баримтыг харвал 2013 оны долдугаар сарын 26-нд “Hacking Team” компани руу АТГ-ын и-мэйл хаяг бүхий Өлзийбадрах гэдэг хүн тусламж хүсч мэйл бичихдээ алдаа гаргасан байгаа юм. Зөвхөн хэрэглэгчийн дугаар ашиглан харилцдаг и-мэйлдээ “Batshugar.e” компьютерийг тагнахыг оролдож байгаагаа ил бичсэнийг ийнхүү WikiLeaks мэдээлсэн. 

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны шөнө хууль хүчний байгууллагууд тэрчигтээ хөдөлж баривчилж байв. Тэгвэл Э.Батшугарыг тагнахыг оролдсон 2013 оны долдугаар сард Н.Энхбаяр өлсгөлөн, тэмцэл дунд өрнүүлсэн шоронгийн өдрүүдийг дуусгаж байсан.  Харин Э.Батшугар тухайн үед Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.

Тэгэхээр Монголын улс төр, эдийн засгийн  бүлэглэлүүдийн зүгээс Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг хянаж цагдаад зогсохгүй, хүүг нь ч бас байнга ангуучилж  байдаг нь ийнхүү гадаад эх сурвалжаар  батлагдаж байна.

Мөн үүний цаана Монголын хууль хяналтын байгууллагууд эрх баригчдын гар хөл болж төсвийн хөрөнгөөр гадаадын компанид өндөр төлбөр төлж энэ мэт хэн нэгнийг тагнах, чагнах үйл ажиллагаа явуулаад сууж байдаг нь зүйд нийцэх үү гэсэн асуудал гарч ирж байна. Хууль хяналтын байгууллагууд одоо ч энэ арга барилаа хэрэглэсээр байгаа юу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.28 ДАВАА № 187 (6412)

 

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

12 цаг 22 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

20 цаг 49 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

21 цаг 4 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

21 цаг 4 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Уржигдар 06 цаг 00 мин