Амласныг нэхье

2020-09-25
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

МАН: Бага өртөгтэй орон сууцаар хангана

 

Иргэд: Төр зорилтот бүлгийнхнээр тохуурхаж байна

 

Ч.ЗОТОЛ

МАН ээлжит сонгуулийн амлалтаа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болгон боловсруулснаа  энэ сарын 10-нд  legalinfo эрх зүйн мэдээллийн нэгсэн системд бүрэн эхээр нь байршуулсан.

Иргэдийн амьдралын гол үндэс болсон бага өртөгтэй  орон сууц, түрээсийн сууц хөтөлбөр хэрэгжүүлэх  нь энэ удаагийн Ардын намын онцлох амлалтын нэг байв. Ялангуяа Ж.Эрдэнэбатын үеэс эргэлтэд оруулсан Түрээсийн сууц хөтөлбөр Ардын намын рейтингийг ихэд өргөж ирсэн. 

Тэгвэл  Засгийн газраас хэрэгжүүлсэн бага өртөгтэй сууц, түрээсийн орон сууц нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа. Зорилтот бүлгийнхнийг хамруулсан Түрээсийн орон сууцнууд нь  стандарт бус. Үүнээс үүдэж рүүл мэндээоээ хохирсон гэх  өргөдөл, гомдол ХЭГ-ын дарга Л,Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт өнгөрсөн долоо хоногт хүрч, ид   чихийг  нь халууцуулж эхлээд байна. Орон нутгийн сонгууль угтан онцгүй мэдээлэл гарсанд Ардын нам яаралтай арга хэмжээ авч эхэлсэн. Засгийн газраас, холбогдох хяналт, шалгалтын байгууллагуудыг хамруулан  Ажлын хэсэг гаргаж  “Хангай” хотхон, “Буянт-Ухаа” хороололд үүссэн асуудлын мөрөөр шалгах үүрэг өгснийг зарим эх сурвалж хэлж байгаа юм. Тодруулбал, “Хангай” хотхон, “Буянт-Ухаа” хорооллын  түрээсийн орон сууцанд хамрагдсан зарим иргэнд  толгой өвдөх, даралт ихсэх шинж тэмдэг илэрчээ. Эмнэлгээр яваад онош нь олдохгүй  энэ хүрсэн байна. Гэтэл орон сууц нь стандартын  шаардлага хангахгүй,  агааржуулагчийг хоолойг  зөв хийгээгүй,  орон сууцны шалтнаас тааз хүртэлх хэмжээ 2.8 м байх ёстой атал 2.4-2.6 м-ээр хийж 12 давхар  барилгаас даруй 2-3 давхарыг  “хэмнэсэн” нь илэрчээ. Анх оруулахдаа м/кв-ын үнийг  1.280.000  гэж тооцсон атал одоо 1.850.000 болгож үнийг нэмсэн зэрэг зөрчил бас бүртгэгджээ. Үүнд иргэд бухимдахдаа   “Монголын төр зорилтот бүлгийнхнээр тохуурхаж байна” хэмээн гомдоллож буй юм.

Тэгэхээр “Бага өртөгтэй орон сууц”, “Түрээсийн сууц” хөтөлбөр хэрэгжүүлнэ, Анх удаа орон сууц худалдан авахад нь урьдчилгаа төлбөргүй, жилийн 4-6 хувийн  хүүтэй хөнгөлөлттэй зээлд хамруулна гэсэн Ардын намын амлалт болгоомжлол дагуулж байна. Нөгөөтэйгүүр, МАН-ын амлалтад “Түрээсийн сууц” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж бий. Гэтэл  Засгийн газрын хөтөлбөрт  “Бага өртөгтэй орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэх, бага хүүтэйгээр орон сууцанд хамруулах гэхчлэн өөрчлөгдөж орж иржээ. Тэгэхээр бага орлоготой учраас хэчнээн бага хүүтэй ч гэсэн  зээл авах боломжгүй, НДШ төлдөггүй иргэд МАН-ын амласан орон сууцны хөтөлбөрт хамрагдах боломжгүй болж байна.

 

МАН-ын амлалт: ХУРИМТЛАЛЫН НЭГДСЭН САН БА ОРОН СУУЦТАЙ ӨРХ

 

1.2.3. “Хуримтлалын нэгдсэн сан”-гаар дамжуулж, нийгмийн даатгал төлдөг иргэн анх удаа орон сууц худалдан авахдаа урьдчилгаа төлбөргүй ипотекийн зээлд хамрагддаг тогтолцоог бий болгоно.

1.2.4. Зорилтот бүлгийн иргэдийн орон сууцны урьдчилсан төлбөрийг бууруулах, чөлөөлөх үе шаттай арга хэмжээ авна.

1.2.5. Анх удаа байр авч байгаа бага, дунд орлоготой иргэдэд 4-6 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл олгоно.

1.2.6. Үндэсний орон сууцны нэгдсэн корпорац байгуулж, Хуримтлалын нэгдсэн сан, Үндэсний баялгийн сантай хамтарч төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан 150,000 өрх, айлыг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлнэ. Үүнд: Хүн амыг орон сууцаар хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангасан 80 мянган айлын орон сууц “Бага өртөгтэй орон сууц” хөтөлбөрийг санаачлан 50 мянган айлын орон сууц “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр

 

Барилга, хот байгуулалт: Анх удаа орон сууц худалдан авахад нь урьдчилгаа төлбөргүй, жилийн 4-6 хувийн  хүүтэй хөнгөлөлттэй зээлд хамруулна

3.7.Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын нэгдмэл удирдлага, менежментийн тогтолцоог бэхжүүлж, иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлнэ.

3.7.8.Үндэсний орон сууцны нэгдсэн корпорац байгуулж, орон сууцжуулах хөтөлбөрийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн шинэ зохион байгуулалтаар өргөжүүлэн хэрэгжүүлнэ.

3.7.9.Хуримтлалын нэгдсэн санг байгуулан төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан 150 мянган өрх, айлыг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлж, орон сууцны хорооллыг барих ажлыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан үе шаттай эхлүүлнэ.

3.7.10.Нийгмийн даатгал төлдөг бага, дунд орлоготой иргэдийг анх удаа орон сууц худалдан авахад нь урьдчилгаа төлбөргүй, жилийн 4-6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.25 БААСАН № 186 (6411)

 

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

13 цаг 11 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

21 цаг 38 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

21 цаг 53 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

21 цаг 53 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Уржигдар 06 цаг 00 мин