Шүүхийн хууль: Гурван өөр төсөл гурван байр, суурь

2020-09-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Эрх баригчид Шүүхийн тухай хуулийг өөрчлөн батлах нь зүйтэй гэж үзсэн. Өнгөрсөн хугацаанд парламентад энэ хуулийг өөрчлөх гурван ч хуулийн төслийг өргөн барьсан байдаг.   Эхнийх нь Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн тухай хуулийг өөрчлөх саналаа хүргүүлсэн.  Дараа нь ХЗДХЯ-наас боловсруулан Засгийн газраас өөр нэг хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Хамгийн сүүлд  ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сайдын ажлаа аваад удаагүй байхдаа Шүүхийн тухай хуулийг өргөн мэдүүлсэн. Улмаар ээлжит бус  чуулганы хугацаанд хэлэлцэх асуудлын жагсаалтад байхгүй ч гэнэт орж ирсэн билээ.  Харин Х.Нямбаатар сайдын өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийг гишүүд захиалгат хэмээн үзэж дэмжээгүй тул буцаасан.

Тэгвэл энэ удаа эрх баригчид Шүүхийн тухай багц хуулийг хэлэлцэж эхэллээ.  Ингэхдээ дээрх гурван хуулийн төсөлд тусгасан байр суурийг нэгтгэн дундын хувилбар гаргаж ирэхээр болжээ.  Өчигдөр хуулийн төсөлтэй холбоотойгоор Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулав.  Энэ үеэр талууд ямар байр,суурь илэрхийлснийг хүргэж байна.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:Анхан, дунд шатны шүүгчийг шүүгчид дундаасаа томилох ёстой

 

-Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дундаасаа нууц журмаар сонгох хэрэгтэй хэмээн тусгасан байгаа. Мөн гишүүнд тавигдах шаардлага, хориглох зүйлийг тусгасан. Тухайлбал, шүүгчид нэр дэвших, өөрт хамааралтай этгээдэд туслах, бэлэг шан харамж авбал үүрэгт ажлаас чөлөөлөх ёстой. Харин шүүгчийг эгүүлэн татахдаа үүрэг, хориглох зүйлийг зөрчсөн, хуралдааныг удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан бол ажлаас нь чөлөөлнө. Түүнчлэн би хувьдаа Шүүхийн сахилгын хороог Шүүхийн ерөнхий зөвлөлийн адил нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгодог байх саналтай байгаа. Ингэснээр хараат бус байдал үүсэх болно. Мөн Дээд шүүхийн шүүгчийг Ерөнхийлөгч томилдог бол шинэчлэсэн найруулгын төслөөр анхан, дунд шатны шүүхийн шүүгчийг шүүгчид дундаасаа сонгож томилох ёстой гэж үзэж байгаа.

Шаардлага нь  шүүгч таваас дээш жил, ерөнхий шүүгч 10 жилээс дээш ажилласан байх хэрэгтэй гэж заасан. Ерөнхий шүүгчийг нэг удаа улируулан сонгож болох ба танхимын гишүүдийг ерөнхий шүүгч томилж, татан буулгах шийдвэр гаргаж болно.

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:ҮАБЗ-өөр шүүгчийг чөлөөлөх нь шинэ хонгил үүсгэж байна

 

-Засгийн газраас болон Ерөнхийлөгчөөс өргөн барьсан шүүхийн хуульд адил нэг зүйл бий. Тэр нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр шүүгчдийг түдгэлзүүлдэг огцруулдаг асуудлыг аль аль нь больё гэж байгаа юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр шүүгчдийг түдгэлзүүлдэг байж болохгүй бөгөөд энэ нь өөрөө шүүгчдийн хараат бус байдалд нөлөөлнө. Бие даасан байдлыг нь алдагдуулж шинэ хонгил үүсгэж байгаа юм. УИХ-д өргөн барих хуулийн төсөл хамгийн түрүүнд энэ асуудлаас эхэлнэ. Шүүгчийг бие даалгаж ажиллуулна. Нөгөө талаар тэд нараас хариуцлага ёс зүйг шаардана. Ерөнхийлөгч өөрт нь таалагдаагүй байж болзошгүй, ямар үндэслэлээр нь тодорхойгүй 13 шүүгчийг чөлөөлсөн. Монгол Улсын Үндсэн хуульд шүүгчийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх ёстой гэж заасан. Өөрт нь таалагдаагүй ямар ч тодорхойгүй үндэслэлээр чөлөөлдөг байж болохгүй.

 

ШЕЗ-ийн дарга Э.Батбаяр:Шүүхийн эдийн засгийн асуудлыг хуульчлах ёстой

 

-Өнөөдөр хамгийн тулгамдаж байгаа асуудал бол шүүхийн эдийн засгийн байдал буюу төсвийн асуудал. Сүүлийн зургаан жил шүүхийн төсөв тэг байгаа. Өөрөөр хэлбэл шүүхэд нэг ч төгрөг улсын төсвөөс суулгаагүй. Гэтэл нэг шүүгчид оногдох зэрэг маргааны ачаалал маш өндөр байна. Шүүхийн байрууд өнөөдөр ямар байдалтай байгаа билээ. Эдгээр асуудлууд нь шүүгчийн ажлын үр бүтээлд нөлөөлж байна. Тэгэхээр шүүхийн бие даасан байдлыг хангахын тулд эдийн засаг, төсвийн бие даасан байдлаар хангах нь чухал. Өнөөдөр Монголд тав, зургаан саяын цалин авдаг нэг ч шүүгч байхгүй. Дунджаар 2.4-өөс 3.4 сая төгрөгийн цалин авдаг. Шүүгчид ямар ч нэмэгдэл авдаггүй ганц нэмэгдэл нь таван жилд нэг удаа хоёр хувийн л нэмэгдэл олгогддог. Тэгэхээр шүүгчийн  цалингийн  асуудлыг бид хөндөж ярьж байгаа.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.23 ЛХАГВА № 184 (6409)

 

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

13 цаг 13 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

21 цаг 40 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

21 цаг 55 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

21 цаг 55 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Уржигдар 06 цаг 00 мин