“Эрдэнэт”-д ашиг сонирхлын зөрчилтэй Я.Содбаатарыг ажлын хэсгийн даргаар томилчихов уу?

2020-09-22
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Төрийн алба, түмний хөрөнгийг хэн нэгэн этгээдийн хувийн ашиг сонирхлоос ангид байлгах гэж Монголын төр хичээж иржээ. 2012 онд ашиг сонирхлоос ангид байлгах агуулга, зорилготой “урт нэртэй” хууль хүртэл баталсан.

Гэвч өнөөдрийг хүртэл гавьтай үр дүнд хүрсэнгүй. Хууль хангалттай хэрэгжиж чадахгүй байна.

Уг нь одоогийн Ерөнхий сайдад олон нийт ихээхэн найдлага тавьдаг. Учир нь тэрээр дээр дурдсан төрийн бодлого, ард түмний хүслийг бүтээчихмээр гайхалтай үгнүүдийг хэлдэг.

У.Хүрэлсүх анх Ерөнхий сайд болохдоо, дараа нь улирахдаа “Шударга ёс, сахилга, дэг журам, авлигагүй нийгэм” гэдэг үгсийг лоозон болтол ярьж ирсэн. Бид түүнд нь дуртай.

Харин түүний Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд хийсэн зарим томилгоонд эргэлзэж тээнэглзэх хүмүүс олширч байна. Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл ч эргэлзэж эхлэв.

Яагаад гэвэл, 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажилласан нэлээд хүн 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшилгүй үлдсэн.

Тэдний зарим нь У.Хүрэлсүхтэй улс төрд хамт явж ирсэн ч өнгөрсөн УИХ-ын үед “ЖДҮ” хэмээх таагүй асуудалд нэр холбогдсон байдаг. Намынхан нь ч, олон нийт ч ийм шалтгаанаар нэр дэвшилгүй үлдсэн гэж үздэг Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрынхаа Шадар сайд, өөрийнхөө Ажлын албаны дарга, ахлах зөвлөхөөр томилсон.

Улмаар хоёр долоо хоногийн өмнө “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ-ыг шалгах Засгийн газрын ажлын хэсгийг тэдэнд хариуцуулж өгчээ. Я.Содбаатарыг даргаар, Ж.Энхбаярыг дэд даргаар томилсон байна.

Өөрөөр хэлбэл, онцгой дэглэмтэй байгаа энэ хоёр ТӨҮГ-т Засгийн газрыг төлөөлж хяналт тавих, мөн УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх “онцгой” үүргийг Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарт үүрүүлсэн байна.

Тэгвэл уг ажлын хэсгийн ахлагч болоод удаагүй Я.Содбаатар нь “Эрдэнэт үйлдвэр”-тэй ашиг сонирхлын зөрчилтэй байж мэдэхээр байна.

“Эрдэнэт үйлдвэр” нь хүч, хөрөнгө хаясан, улсдаа жишиг болохуйц 1300 айлын гурван том цогцолбор хотхон барихаар 2018 онд тендер зарлаж, 2019 онд шалгаруулжээ.

“Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн гурван цогцолборын нэг болох “Москва-300” цогцолбортоо илүү зардал, анхаарал тавьжээ.  “Москва-300” хороолол нь тус бүр 50 айлын орон сууц бүхий 10 давхар зургаан барилгаас бүрдэх бөгөөд зоорийн давхартай байхаар төлөвлөсөн байна. Мөн нийтийн эзэмшлийн гадна талбайд ногоон байгууламж, автозам, хүүхдийн тоглоомын талбай, ил зогсоол гаргахаар төлөвлөлт хийжээ. Энэхүү орчин үеийн шийдэл бүхий орон сууцны байраар “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчин, 300 айл өрхийг орон сууцаар хангахаар зорьж байгаа ба сүүлийн жилүүдэд хийгээгүй томоохон бүтээн байгуулалт болохыг үйлдвэрийн зүгээс онцолж байлаа.

Товчилбол, 6 750 000 000 төгрөгийн төсөвтэй уг цогцолборыг барих ажлыг гурван багц болгож тендерийг зарласан байна.

Нэгдүгээр багц нь “Москва-300” цогцолборын гадна холбоо, цахилгаан, дэд өртөөний барилга, дэд өртөөнүүд барих ажил, хоёрдугаар багц нь “Москва-300” цогцолборын гадна шугам сүлжээ /усан хангамж, ариутгах татуурга, дулаан, дулаан механик, дулаан тохируулах зангилааны пункт барих ажил, гуравдугаар багц нь “Москва-300 цогцолбор”-ын гадна, доторх хатуу хучилттай зам, автомашины зогсоолын талбайн ажил, гадна тохижилт, харуулын байр барих ажил, үерийн хамгаалалтын далан барих ажил гэсэн нэрээр зарлажээ.

Тендерийн Нэгдүгээр багцад нь “Одкон-Эрчим”, “ЭСПМ интернейшнл”, “Эрд-Уул”, “Тавинлан”, “Тэнгэр инженеринг”, “Химон констракшн” зэрэг зургаан компани оролцжээ. Үнийн саналын хувьд “Одкон-Эрчим” ХХК хамгийн бага буюу 916 486 938 төгрөг, “Тавинлан” ХХК хамгийн өндөр буюу 1 085 369 118 төгрөгийн саналыг өгсөн байна.

Хоёрдугаар багцад “Химон констракшн”, “Тавинлан”, “Одконхолдинг”, “Оргил таун констракшн” нарын дөрвөн компани өрсөлдсөн. “Оргил таун констракшн” хамгийн бага 1 508 618 724 төгрөгийн саналд, бусад нь 1.8 тэрбумаас дээш үнийн санал өгсөн байгаа юм.

Гуравдугаар багцад өрсөлдсөн “Химон констракшн” компани 2 899 260 833 төгрөг, “БЭЮС” компани 2 912 899 517 төгрөгийн санал өгсөн байна.

Ингээд дүн гарахад хоёр, гуравдугаар багцад нь “Химон комстракшн” шалгарсан байна. Тендер шалгаруулалт нь эргэлзээтэй.  Юутай ч тус компани “Москва-300” цогцолборын гол ажлыг нугалахаар болжээ.

Цогцолборын шавыг 2019 оны тавдугаар сарын 1-нд тавьсан байдаг.

Асуудлын гол нь “Химон констракшн” ХХК нь Шадар сайд, “Эрдэнэт үйлдвэр”-ийг шалгах ажлын хэсгийн дарга Я.Содбаатартай холбоотой гэгддэг.

Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, хувь хүмүүс захаасаа л энэ талаар ярина. Олон ч баримт факт дэлгэдэг юм. Товчоор хэлэхэд, “Химон констракшн” ХХК бол тендерийн ажлын маш арвин түүхтэй.

Мэдээж хэрэг, “Химон констракшн” ХХК-ийн албан ёсны бүртгэл дээр Шадар сайд Я.Содбаатарын нэр байхгүй. Гэрчилгээ, бүртгэл дээр нь тус компанийн эзэн гээд Я.Содбаатарын ангийн найз Шоовдорын Энхтөрийн нэр ганцаараа дурайж байдаг юм. Ш.Энхтөр нь барилгын засвар хийх, гадаад худалдааны үйл ажиллагааны чиглэлтэйгээр 2007 оны аравдугаар сарын 23-нд байгуулж байжээ.

Хэдийгээр Я.Содбаатар, Ш.Энхтөр хоёр энэ компани дээрээ нэр усаа “нийлүүлээгүй” ч гадаад худалдаа эрхлэхээр 2008 оны наймдугаар сарын 1-нд байгуулсан “Бес инфраструктур холдинг” ХХК  дээр яах ч аргагүй холбогддог. Энэ компанийн эзэмшигч нь Ш.Энхтөр, мөн Я.Содбаатарын 100 хувь эзэмшдэг “Ти Эс Эм” ХХК хэмээх хуулийн этгээд хоёр байдаг.

Эдгээрийг дурдах хоёр шалтгаан байгаа юм.

Нэгдүгээрт, “Москва-300” цогцолборын тендер шалгаруулалтын явц, Хоёрдугаарт, олон жил яригдсан ч одоогоор нэг тийш болоогүй “Химон констракшн” ХХК-тай Шадар сайд, “Эрдэнэт үйлдвэр”-ийг шалгах ажлын хэсгийн дарга Я.Содбаатарыг холбоотой эсэхийг ТӨБЗГ, АТГ нягтлах шаардлагатай.

Хамгийн гол нь Я.Содбаатар, “Химон констракшн”-тай холбоотой нь тогтоогдвол “Эрдэнэт үйлдвэр”-ийг шалгах ажлын хэсгийн даргаар томилсон явдал чононд мах хадгалуулсантай яг адилхан болно.

Дашрамд хэлэхэд, Я.Содбаатарыг “Эрдэнэт үйлдвэр”-ийг шалгах ажлын хэсгийн даргаар томилж болохгүй олон үндэслэлийн ил гарсан ердөө ганц нь энэ болох юм.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.22 МЯГМАР № 183 (6408)

 

Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

19 цаг 43 мин
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

19 цаг 43 мин
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

Уржигдар 15 цаг 44 мин
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

Уржигдар 14 цаг 13 мин
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

Уржигдар 13 цаг 08 мин
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

Уржигдар 12 цаг 58 мин
М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

Уржигдар 12 цаг 58 мин
Н.Учрал: Төр апп хөгжүүлэхгүй, хувийн хэвшлийг дэмжсэн нээлттэй бодлого баримтална

Ерөнхий сайд Н.Учрал Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх Үндэсний зөвлөлийн энэ жилийн анхны хуралдаанд оролцлоо.

Уржигдар 06 цаг 00 мин
“Усны олон улсын байгууллага” байгуулах ерөнхийлөгч К.Токаевын санаачилгыг Монгол Улс дэмжинэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны анхны Төрийн айлчлалаа Төв Азийн бүс нутаг дахь манай улсын ан

Уржигдар 06 цаг 00 мин
Би улстөрч болох гэж энд орж ирээгүй

Би улстөрч болох гэж энд орж ирээгүй

2026-04-21