Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 104 жилийн ойг тэмдэглэв

2020-09-18
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.ЗОТОЛ

 

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын  мэндэлсний 104 жилийн ой энэ онд тохиож байна.  Түүний ойг тохиолдуулан  УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ, Засгийн газрын гишүүд өчигдөр 11:00 цагт  хөшөөнд нь цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв. Хүндэтгэлийн ёслолд “Ю.Цэдэнбал академи”-ийн гишүүд, иргэд, олон нийт оролцлоо.

Нийслэлийн МАХН-ын гишүүд, дэмжигчид 14:00 цагт Ю.Цэдэнбалын хөшөөнд  цэцэг өргөхдөө, жил бүрийн энэ өдрийг баяр болгож тэмдэглэж байх санаачилгыг дэвшүүллээ. Энэ үеэр  Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян үг хэлж, тус намын гишүүд, дэмжигчид сэтгэгдлээ илэрхийлсэн юм. 

 

Г.Занданшатар: Мөнхийн гавьяаг нь эгнэгт дурсана

 

УИХ-ын дарга Г.Занданшатар “Ю.Цэдэнбал Монгол эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах хоёр дайнд цэрэг эрийн ёсоор оролцож, тусгаар тогтнолоо хөрш орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх, даян дэлхийн 120 гаруй оронтой дипломат харилцаа тогтоох, бүс нутгийн орнуудтай бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, НҮБ-ын  Бүрэн эрхт гишүүнээр Монгол Улсаа элсүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн түүхэн хүн билээ. Монгол төрийн гарамгай зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөдөлмөр тэмцэл, холч ухаан, гэгээн үйлс хойч үедээ ямагт үлгэр дуурайл болж, мөнхийн гавьяа нь эгнэгт дурсагдах болтугай” хэмээн онцлон тэмдэглэв.

 

Ц.Балхаажав: Тэр Монголын улс төрийн том бодлогоч байлаа 

 

Ю.Цэдэнбалын хамтран зүтгэгчдийн нэг, МАН-ын Төв хорооны Нарийн бичгийн дарга асан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор профессор Ц.Балхаажав “Тэр миний дарга, бидний хайртай удирдагч байлаа.Би хоёр зүйлийг онцолж хэлье. Нэгдүгээрт, Ю.Цэдэнбал дарга улс төрийн том бодлогоч, ХХ зууны сүүлийн хагаст төрж гарсан жинхэнэ удирдагч байсан. Хоёрдугаарт, тэр аливааг өөрөө хийдэг, боддог, гардан засч янзалж олонд хүргэдэг. Их хурал, Бүгд хурлын илтгэл, хэлэх үгээ бүгдийг өөрөө гардан бэлддэг байсан. Бидний бэлдэж өгснийг улаан цоохор болтол засч Монгол Улсын хэмжээний бүтээл болгож гаргадаг байсан” гэв.

 

Э.Эрдэнэжамъян: Түүхийн удирдагчийнхаа мэндэлсэн өдрийг баяр болгож тэмдэглэе

 

МАХН-ын залуучууд энэ өдөр шинэлэг санаачилга дэвшүүлж  байгаагаа дуулгаж, үзэл бодлоо илэрхийлсэн юм. Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян “Өнөөдөр Монгол төрийн зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсэн баярын  өдөр юм. Энэ өдрийг өмнө нь гашуудлын байдалтай эсвэл хүндэтгэл үзүүлэх  маягаар тэмдэглэдэг байлаа. Үүнийг  өөрчилье. Залуус  бид түүхт хүний мэндэлсэн өдрийг баярлаж тэмдэглэх ёстой. Дэлхий дахинд түүхэн хүмүүсийнхээ мэндэлсэн өдрийг баяр, ёслолын байдалд тэмдэглэдэг. Монгол Улсаа 44 жил удирдсан, МАХН-ыг 44 жил удирдсан түүхт удирдагчийн төрсөн өдөр бол бидэнд түүхээ эргэн дурсах, түүний хийж бүтээснийг таниулах баярын өдөр юм.

Үүнээс хойш жил бүрийн есдүгээр сарын 17-ныг баярын өдөр  болгож тэмдэглэж хэвшье. Ийм санаачилгыг МАХН-аас дэвшүүлж байна. 2021 он  Монгол Улсын хувьд тусгаар тогтнолоо олсны 110, Монгол Улсад ардчилал эхэлсний 100, Монгол Улсад нам бий болсны 100, маш олон байгууллагын 100 жилийн ой тохиож байгаа. Энэ 100 жилийн 44 жил нь буюу бараг талд нь улс эх орноо удирдсан хүн бол  Ю.Цэдэнбал дарга юм. Тиймээс түүний улс, эх орондоо оруулсан түүхэн хувь нэмрийг монголчууд үеийн үед түүхэндээ сайн сайхнаар дурсч баярлан тэмдэглэж байх ёстой. Түүний удирдсан 44 жилийн хугацаанд монголчууд орчин үеийн хоттой болсон.

Аж үйлдвэржсэн, бичиг соёлоос эхлээд олон талаар дэлхийд тэргүүлэх хэмжээнд очсон. Энэ түүхэн  хугацаанд монголчууд орон сууцны хорооллуудтай болж, орон сууцанд орохдоо  өнөөгийнх шиг зээлийн дарамт, хүүгийн өргүй шууд ордог байсан. Тухайн үеийн түүхийг судлахад монголчуудад чаддаг зүйл олон байж. Суралцах зүйл ч их байна. Тиймээс жил бүрийн есдүгээр сарын 17-нд монголчууд нийтээрээ Ю.Цэдэнбал даргынхаа гавьяаг тэмдэглэдэг байя” гэсэн юм.

Юмжаагийн Цэдэнбал 1916 оны есдүгээр  сарын 17-нд 11 хүүхэдтэй айлын тав дахь хүү болж мэндэлсэн. 1925 онд Ховд хотын бага сургуульд элсэн орж, 1929 онд төгссөн.  Эрхүү, Улаан-Үдэд есөн жил байхдаа  Сибирийн Санхүү, эдийн засгийн институтийг дүүргэж санхүү эдийн засагчийн мэргэжил эзэмшжээ. Тэрээр  1940 оноос 1984 он хүртэл БНМАУ-ыг удирдахдаа  БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байв. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд ЗХУ-д гэрийн хорионд эмчлүүлж байгаад 1991 оны дөрөвдүгээр сарын 21-нд насан эцэслэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.18 БААСАН № 181 (6406)

Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

19 цаг 39 мин
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

19 цаг 39 мин
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

Уржигдар 15 цаг 44 мин
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

Уржигдар 14 цаг 13 мин
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

Уржигдар 13 цаг 08 мин
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

Уржигдар 12 цаг 58 мин
М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

Уржигдар 12 цаг 58 мин
Н.Учрал: Төр апп хөгжүүлэхгүй, хувийн хэвшлийг дэмжсэн нээлттэй бодлого баримтална

Ерөнхий сайд Н.Учрал Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх Үндэсний зөвлөлийн энэ жилийн анхны хуралдаанд оролцлоо.

Уржигдар 06 цаг 00 мин
“Усны олон улсын байгууллага” байгуулах ерөнхийлөгч К.Токаевын санаачилгыг Монгол Улс дэмжинэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны анхны Төрийн айлчлалаа Төв Азийн бүс нутаг дахь манай улсын ан

Уржигдар 06 цаг 00 мин
Би улстөрч болох гэж энд орж ирээгүй

Би улстөрч болох гэж энд орж ирээгүй

2026-04-21