Ж.Эрдэнэбатын  давж заалдах шатны шүүх хурал үргэлжилж байна

2020-09-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ЗОТОЛ

Монгол Улсын Ерөнхий сайд асан  Ж.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурлын танхимд өнөөдөр   09.00 цагт эхэлсэн. Шүүх хуралд  Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нар  онлайнаар оролцож байна. Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны  шүүх хуралдаан долдугаар сарын 2-нд эхэлж, 6-ныг хүртэл үргэлжилсэн. Шүүх бүрэлдэхүүний зүгээс  Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Б.Отгонбаатарыг бусадтай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Д.Ганбатыг бусадтайгаа хамтран эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж гэмт хэрэгт  хамжигчаар оролцсон, Д.Түвшинжаргалыг хамжигчаар оролцсон гэм буруутайд тус, тус тооцсон. Улмаар шүүх бүрэлдэхүүн дүгнэлтээ гаргахад  Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасч, зургаан жил хорих ял ногдуулж,  Д.Түвшинжаргалыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, таван жил хорих ялаар, Д.Ганбатыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, гурван жилийн хорих ялаар шийтгэсэн юм.   Ж.Эрдэнэбатын хувьд 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшиж, сурталчилгаагаа эхлүүлээд байхдаа  баривчлагдан хоригдсон. Улмаар сонгуулийн дүн гарахад олонхийн саналаар сонгогдсон. Тангараг өргөж амжаагүй ч тэр Сэлэнгэ аймгийн иргэдээс төрд илгээсэн төлөөлөл. Гэтэл өнөөг хүртэл  торны цаана  сууж,  шүүхийн шатанд асуудал дуусаагүй байна. Түүний өмгөөлөгч нарын зүгээс давж заалдахаар гаргасан  гомдолдоо  Ж.Эрдэнэбат нарт холбогдуулсан хэрэг нь хуулийн олон зөрчилтэй, тэр бүү хэл  Үндсэн хууль зөрчиж,  хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэлд халдсан зүйлүүд байгааг тайлбарласан байна. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал үргэлжилж байна.

Эх сурвалж: polit.mn

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

13 цаг 13 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

21 цаг 40 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

21 цаг 55 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

21 цаг 55 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Уржигдар 06 цаг 00 мин