БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилна

2020-09-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 2020 оны 9 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын төрийн өндөрлөгүүдэд бараалхана.

Хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хоёр талын бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах явдал энэхүү айлчлалын зорилго бөгөөд Ковид-19 цар тархалтаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээхэд гарч буй ахицыг бататгах нь айлчлалын үеэр болох уулзалт, хэлэлцээний гол сэдэв байх юм. Түүнчлэн олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д цар тахлын эсрэг тэмцэж буй хүнд үед айлчилж, найрсаг харилцаа, итгэлцлийг бэхжүүлж байсан бол өнөөдөр манай улсад хөл хорионы дэглэм үйлчилж буй онцгой нөхцөлд Ван И сайд айлчилж байгаа нь энэ удаагийн айлчлалын онцлог болж байна.

Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай орны хувьд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг манай хоёр улс тогтмол хэрэгжүүлж ирсэн. Ковид-19 цар тахлын улмаас төлөвлөж байсан олон арга хэмжээг хойшлуулж, цуцласныг та бүхэн мэднэ. Хятад улс цар тахлыг хяналтдаа авсан, манай улс  дотооддоо алдаагүй байгаа нь өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх боломжийг олгож байна гэж үзсэний үндсэн дээр энэхүү айлчлалыг хэрэгжүүлэхээр тохиролцсон. Айлчлалыг манай улсад өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд зохион байгуулах тул халдвар, хамгааллын горимыг хатуу сахиж, арга хэмжээнд аль болох цөөн хүн оролцуулахаар зохицуулалтыг хийж байна.

Дэлхийн улс орнууд бүхэлдээ шинэ нөхцөл байдалд дасан зохицож, сүүлийн саруудад гадаад айлчлал, арга хэмжээ, олон талт уулзалтуудыг идэвхжиж байгааг та бүхэн анзаарсан байх. Тухайлбал, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 8 дугаар сарын 25-наас 9 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Европын орнуудад айлчлал хийсэн бол Монголд айлчлахаас өмнө ОХУ, Казахстан, Киргизд айлчилна. Манай хойд хөрш ОХУ-д ойрын өдрүүдэд ШХАБ-ын Батлан хамгаалахын сайд нарын уулзалт, Гадаад хэргийн сайд нарын уулзалт зэрэг томоохон арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

13 цаг 11 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

21 цаг 38 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

21 цаг 53 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

21 цаг 53 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Уржигдар 06 цаг 00 мин