Н.Энхбаяр: Орон нутгийн сонгуулиар МАН-ын дарангуйллыг таслан зогсооно

2020-09-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

 

МАХН, АН, ШИНЭ нам хамтарч  орон нутгийн сон­гуульд оролцохоор болсон.  Тэгвэл өчигдөр  Сонгино­хайрхан дүүр­гийн намын хороод хамтран мэдэгдэл хийж, албан ёсоор хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Энэ үеэр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч,  МАХН-ын дарга Н.Энхбаяр  “Сонгинохайрхан гэр хороолол ихтэй дүүрэг.  Үүнийгээ дагаад асуудал их байна.

Иргэдийн орлого бага байна.  Энэ олон асуудлыг бага ч болов арилгая, ажлын байрыг бий болгоё.  Өмнө нь нийслэлийн удирдлагууд  Ханын материалын эцэст нийслэлийнхээ Тамгын газрыг байгуулахаар шав тавьж байсан.

  Гэсэн ч харамсалтай нь МАН-ынхан болиулсан.  Тэд ард түмнийхээ дунд орохоос зугтаж, Богд- Уулынхаа дархан цаазыг эвдэж тансаглаж суухаар нүүчихлээ.  Улс орны амьдрал, нийслэлийн амьдрал, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн амьдрал зэрлэг ургасан, хог шороо овоорсон, өвөл болохоор яана даа гэж бодогдохоор ийм л байна.  Тиймээс энэ амьдралыг засахаар СХД-ийн  АН, МАХН, ШИНЭ-ийнхэн нэгдэж байна.  Дүүрэг дэх МАН-ын 30 жилийн ноёрхлын эсрэг, дарангуйллын эсрэг, ядуурлын эсрэг монголчууд нэгдэх хэрэгтэй байна. МАН-ын удирдлагууд амьдралаас хэтэрхий тасарчихаж. Бодит амьдрал хэцүү байна шүү дээ. Ажлын байр, ажилгүйдэл хэтэрлээ, айл өрхийн орлого багаслаа гэхэд сонсохгүй байна. Тиймээс орон нутгийн сонгуульд  ард түмэн АН, МАХН, ШИНЭ, ИЗНН болон бие даагчидтайгаа эвсэж, МАН-ын дарангуйллыг таслан зогсоож, чихнийх нь бөглөөсийг гаргаж, харахгүй байгаа нүднийх нь халхавчийг нь тайлж, хажуунаас нь хэлж ядуу зүдүү амьдралаа өөд нь татах хэрэгтэй байна. МАН-ыг та бүхэн хангалттай дэмжсэн шүү” гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Төгөлдөр:  -Сонгинохайрхан дүүрэгт сүүлийн 30 жил МАН-аас өөр нам, эвсэл олонх болж үзээгүй. Зөвхөн МАН 30 жил Сонгинохайрхан дүүрэгт төр барилаа. Үүний үр дүнд  Сонгинохайрхан нийслэлийн дүүргүүдээс хамгийн сүүлд орж, ажилгүйдэл ядуурлаараа дээгүүрт орж байна. Э.Бат-Үүл даргын үед Сонгинохайрхан дүүргийн Ханын материал орчимд нийслэлийн төр захиргааны байгууллагыг байгуулахаар бүх зураг төслийг нь хийчихсэн байсан. Гэтэл 2016 онд МАН олонх болсноор дээрх ажлуудыг зогсоож, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн эсрэг ажиллаж, нийслэлийн төр захиргааны  байгууллагыг Яармаг руу шилжүүлэхээр болсон. Хэрэв  Сонгинохайрхан дүүрэгт төр захиргааны байгууллагыг барьсан бол энэ дүүргийн иргэдэд хөгжил бий болох байсан. Мөн НИТХ-ын дарга Р.Дагва хоёр хоногийн өмнө “Аз жаргалтай хот хөтөлбөр яаж хэрэгжсэнийг гудамжаар алхаад хар гэж хэлснээр нь бид өнөөдөр Ханын материалаас мэдээллээ хийж байна.

МАХН-ын гишүүн З.Баянсэлэнгэ:

-Энэ удаагийн орон нутгийн сонгуульд намууд нэгдэн орж улс төрийн шинэ соёл бий болгож байгаагаа албан ёсоор зарлаж байна. МАН сүүлийн 30 жил Сонгинохайрхан дүүргийг засаглаж, тэдэнд хангалттай ажил хийх боломжийг олгосон. 330 мянган хүн амьдарч буй энэ том дүүрэгт МАН засаглахад ажилгүйдэл, ядуудал, цэцэрлэг сургуулийн хүртээмжгүй асуудал энэ бүхэн өөрчлөгдөөгүй. Эсрэгээрээ нүдэн дээр улам дордлоо. 30 жил засагласан МАН Сонгинохайрханчуудын амьдралыг яагаад өөд нь татаагүйг асуух ёстой. АН, МАХН, Шинэ намын шижигнэсэн 43 залууг нэр дэвшүүлэхээр боллоо. Энэ залуус хувийн эрх ашгаа хойш нь тавьж, cонгинохайрханчуудын төлөө чин шударгаар зүтгэж чадна гэдэгт нь бид итгэж, нэр дэвшүүллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.10 ПҮРЭВ № 175 (6400)

 

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

13 цаг 11 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

21 цаг 39 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

21 цаг 54 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

21 цаг 54 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Уржигдар 06 цаг 00 мин