Д.Сумъяабазар: 20-оос доошгүй хувьд нь эмэгтэйчүүдийг дэвшүүлнэ

2020-09-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар болон намын хорооны гишүүд орон нутгийн сонгуулийн талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар “Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу бид Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны IV  хуралдаанаа хийж хуулийн хугацаандаа амжин өчигдөр 23 цаг 10 минутанд нийт нэр дэвшигчдээ тодрууллаа. Нийслэлчүүд орон сууцтай, ногоон байгууламжтай, ажлын байртай, эрүүл, боловсролтой, соёлтой, ээлтэй хотыг иргэд хүсч байна. Тийм ч учраас дээрх асуудлуудыг бид сайтар судалж тооцсоны үндсэн дээр өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийж эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх, шинээр хийж хэрэгжүүлэх оновчтой шийдлүүдээ бид Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа.  Би нийт нэр дэвшигчиддээ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал хэмээх төлөөллийн том байгууллагад нэр дэвших намын гишүүд маань нэг сая 300 мянган хүнтэй хотын төлөө би юу хийж чадах вэ гэдгээ өөрөөсөө асууж, дүгнэж цэгнээрэй.Харин олуулаа хамтарч нэг хүч, нэг зорилготой бол юуг хийж, ямар Нийслэлийг бүтээж чадах вэ гэдгээ одооноос бодож эргэцүүлж нэг үзээрэй гэж сануулсан, анхааруулсан байгаа.  Бид энэ удаа нэр дэвшүүлэхдээ эх орноо гэсэн сэтгэлтэй, ёс зүйтэй, мэдлэг боловсролтой, ажлын дадлага туршлагатай байх зарчмыг иш үндэс болголоо.  Мөн нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувьд эмэгтэйчүүд байх  шаардлагад нийцүүллээ.

Бусад намууд Орон нутгийн хурлын сонгуульд албан бус эвсэл болж оролцохоо зарлалаа. Улс оронд Covid-19 цар тахлын үеийн онцгой дэглэмтэй байгаа энэ үед бид ариутгал халдваргүйжүүлэлтдээ онцгой анхааран, улс төрийн өндөр ёс зүйтэй, хуулийн хүрээнд сонгуульд өрсөлдөх болно” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

13 цаг 13 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

21 цаг 40 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

21 цаг 55 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

21 цаг 55 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Уржигдар 06 цаг 00 мин