Цахилгааны монтёроос  салбарын сайд

2020-09-02
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

Засгийн газрын зарим томилгоог  олон нийт “сохор” хэмээн шүүмжлэх нь бий. Завсарт нь бас нүдээ олсон  “Өдрийн од” шиг томилгоо ч явах нь бий. Тухайн салбарт мэргэжлийн хүнийг сайдаар тавьсан, эсвэл дотроос нь  мерит зарчмаар дэвшүүлэн томилсныг нүдээ олсон хэмээж буй. Энэ шалгуураар У.Хүрэлсүхийн танхимын мэргэжлийн сайд нарын эгнээнд Н.Тавинбэх багтаж байна. Тэрээр цахилгааны инженерээс Эрчим хүчний сайд болсон. Бас ирэх өвлийг утаагүй давах МАН-ын найдвар нь болов. Учир нь эрх баригч нам ээлжит сонгуулиар Улаанбаатараас халиад Дархан, Эрдэнэт, бүх аймгийн төв, суурингийн уушгийг цэвэрлэнээ Улс орон даяар утаагүй болгоно гэж амласан. Эрх баригч намын сонуулийн амлалт  Засгийн газрынх нь мөрийн хөтөлбөр болж хэрэгждэг. Энэ ч үүднээс УИХ-д 62 суудал авч үнэмлэхүй олонх болсон Ардын намын дарга,  Ерөнхий сайдын зүгээс  Н.Тавинбэхийг салбарын сайдаар томилоод байна.

Тамга хүлээлцэх ёслолд нь   Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ биечлэн очсон. Түүний хэлсэн үгнээс  ч Эрчим хүчний салбарыг Н.Тавинбэхэд  даалгасан учир шалтгаан нь ойлгогдоно.  Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувь бууруулахад гол зохион байгуулалтыг Эрчим хүчний яам хийсэн. Оюутолгойтой холбоотой олон асуудал дээр ажлын хэсэг гарч төр өөрийн хөрөнгөөр Тавантолгойн цахилгаан станцтай холбоотой асуудалд  томоохон зарчмын байр суурийг илэрхийлж чадсан. Тиймээс Ц.Даваасүрэн сайдын мэргэжлийн байр суурь, зарчмыг шинэ сайд үргэлжлүүлж, парламентаас хамтран ажиллах зайлшгүй шаардлага үүснэ” хэмээгээд үүрэгт ажлаа хүлээж авсан Н.Тавинбэх сайдад амжилт хүссэн юм.

Тэгвэл халаагаа өгсөн өмнөх сайд  Ц.Даваасүрэн “Засгийн газрын зүгээс манай салбарт мэргэжлийн хүнийг сайдаар томилж өгсөнд  талархаж байна. Эрчим хүчний салбар нарийн мэргэжил, технологи шаарддаг. Гэхдээ бид чамгүй ажил хийсэн. Улаанбаатар хотын хорт утааг бууруулах, мөн эрчим хүчийг тогтвортой, найдвартай, хараат бус байлгах суурь баримт бичгүүдийг боловсруулсан. Эрчим хүчний дунд хугацааны хөтөлбөр батлагдсан болон эрчим хүчний мастер төлөвлөгөө эцэслэгдээд явж байна. Эдгээр баримт бичгийг  хэрэгжүүлээд явбал манай систем үнэхээр найдвартай  болно” хэмээн онцлон захисан.

Тэр сайдын хувьд шинэ ч, салбартаа бол хуучин хүн юм. Өмнөх сайд нартай жишихэд дарь үнэртсэн хуучин цэрэг гэдэг шиг  Багануурын цахилгаан, шугам сүлжээний газрын засварын албанд дэгээ үүрсэн  монтёроос ажлын гараагаа  эхлүүлсэн туршлагатай. Тэндээсээ мастер, албаны дарга, инженер гэсэн албан тушаалын шатаар  өөрийн ажлын ур чадвар, мэдлэг боловсролынхоо  эрэмбээр дэвшсэн. Баганнуурын цахилгаан түгээх сүлжээ компанид цахилгааны инженер, гүйцэтгэх захирлаар  ажиллаж байсан  салбараа сайн мэдэх нэгэн. Тэгвэл салбарынхан  нь ч бас түүнийг сайн мэднэ. Зарим нь түүнийг  “Мэргэжлийн ур чадвар сайтай ч албан тушаалын амбиц ихтэй” гэж дүгнэсэн нь бий. Гэхдээ 20 жил ажилласан салбараа орхин Багануур дүүргийн захирагчаар хоёр жил ажиллаад буцаж ирснийг нь  тэгж хэлсэн болов уу. Ямартай ч  Эрчим хүчний салбарынхан удирдах арга барилаар хэнээс ч дутахгүй, ур чадвар сайтай, бас амбиц ихтэй сайдтай болжээ. Гэхдээ утаа сайдын амбицаас айхгүй. Сайд нь  утааг уургалах ур чадвартай бол урагшаа гэхээс өөр үг илүүц. Ямар байхыг ирэх  өвөл шалгах учраас бид харах л үлдлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.2 ЛХАГВА № 169 (6394)

 

ambits tai baival busad magtaad bgaa zuils chin shal hudlaa bolno. monter l gehiin. monter bolon bodlogo bolovsruulah, udirdah chin tes oor oor zuil shuu. harj l baie. tuuniig ajiglaal bgaa shuu...
Nutgiin ah
Zaluu saidad amjilt hysie!
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

13 цаг 13 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

21 цаг 41 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

21 цаг 56 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

21 цаг 56 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Уржигдар 06 цаг 00 мин