АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трампын тухай 10 баримт

2020-09-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Хоёрхон сарын дараа буюу арваннэгдүгээр сарын 3-нд дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж байгаа АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Дональд Трампын тухай 10 баримтыг хүргэж байна.

1.Трамп 1946 оны зургадугаар сарын 14-нд Нью Йорк хотын Queens дүүргийн Жамайка эмнэлэгт төрсөн. Одоо 74 настай.

2.Ээж аав нь Германы цагаачид бөгөөд ээж нь Шотландад төрсөн. Аав нь түүнийг 15 настай байхад үл хөдлөх хөрөнгийн бизнесээ эхлүүлсэн. 1918 оны  Испанийн томуугаар нас баржээ.

3.Гурван эхнэрээс таван хүүхэдтэй. Анхны эхнэр Чехийн загвар өмсөгч Ивана Зелниковатай 1977 онд гэрлэж 1992 онд салсан. Тэд Иванка, Эрик, Бага Дональд гэсэн гурван хүүхэд, 10 ач, зээтэй.  Дараа нь 1993 онд АНУ-ын жүжигчин Марла Мэйплзтэй гэрлэж Тиффани гэсэн нэг охинтой болсон. Тэд 1999 онд салсан.

4.Одоогийн эхнэр Словенийн загвар өмсөгч Мелина Кнаусстай 2005 онд гэрлэсэн. Тэдний хүү Бэйрон 2006 онд төрсөн. Трампаас 24 насаар дүү Мелина 2006 онд АНУ-ын иргэн болсон.

5.Трамп 13 настайдаа Нью Йоркын Цэргийн академид элссэн. Пенсильванийн Вартон их сургуулийн эдийн засагчийн ангийг төгссөн.

6.Тэрээр 1968 онд их сургуулиа төгсөөд аавынхаа компанид ажиллаж эхэлсэн байдаг. Тэгээд 1971 онд аавынхаа үл хөдлөх хөрөнгийн бизнесийг өвлөж “Трамп” сангаа байгуулж зочид буудал, казино, өндөр барилгууд барьж үйл ажиллагааг нь өргөжүүлсэн.

 7.Түүний орлого “Forbes”-ийн тооцоолсноор энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 2.1 тэрбум ам.доллар байна. Тэрээр АНУ-ын түүхэн дэх анхны тэрбумтан ерөнхийлөгч, хамгийн баян улс  төрчдийн нэг юм.

8.Бүгд найрамдах намын гишүүн тэрээр 2001-2009 онд Ардчилсан намын гишүүнчлэлтэй байсан удаатай. Мөн 2016 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Хиллари Клинтонтой өрсөлдөж 30 мужид ялж, ерөнхийлөгч болсон.

9.Телевизийн “The Apprentice” реалити шоуг санаачлан 2003-2015 онд хөтлөгчөөр ажиллаж байсан.  Мөн 2004-2008 нод “Trumped” гэсэн ажлын өдрүүдэд 1-2 минут үргэлжилдэг богино хэмжээний радио нэвтрүүлэг цацаж байв.

10.Түүний 1987 онд гаргасан анхны ном “The Art of the Deal” нь Нью Йорк Таймсийн шилдэг борлуулалттай номын жагсаалтыг 48 долоо хоног тэргүүлсэн.

Эх сурвалж:www.polit.mn

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

2 цаг 51 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

18 цаг 9 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин