Х.Нямбаатар сайдын өргөн барьсан Шүүхийн тухай хуулийг захиалгат хэмээн буцаав

2020-08-28
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.САЙХАН

 

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар энэ сарын 25-нд Шүүхийн тухай хуулийг өргөн мэдүүлсэн. Ээлжит бус  чуулганы хугацаанд хэлэлцэх асуудлын жагсаалтад байхгүй ч өчигдөр үдээс өмнөх хуралдаанд гэнэт Х.Нямбаатар сайдын өргөн мэдүүлсэн дээрх хууль жагсаалтад орж ирэв.  Харин  гишүүдийн олонхи Шүүхийн тухай хуулийг  хуулийг  “захиалгат” хэмээн үзэж дэмжээгүй тул буцаалаа.  Энэ үеэр зарим гишүүн байр сууриа илэрхийлсэн.

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:  Х.Нямбаатарын хуульд гар дүрдэг байдал хэрээс хэтэрлээ

 

-Х.Нямбаатарын хуульд гар дүрдэг асуудал хэрээс хэтэрч байна. Та хөөн хэлэлцэх хугацааг таван жил болгож бууруулсан. Үүнээс болж 800 гаруй хэрэг хэрэгсэхгүй болж, 1500 гэмт хэрэгтэн бидний дунд явж байна. Үүнийг засна гэж бөөн шоудсан. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэг сэргэсэн хүн байхгүй байна. Зөрчлийн хуулиар Монгол Улсын тал хүн ам торгуулсан. Засна гээд л шоудаад явж байна. Та хуулийг хуульчийн биш улс төрийн нүдээр хардаг юм байна. Шүүгч нарыг сэлгэх юм бол нарийн мэргэшээгүй учраас бүр илүү түгжрэл үүснэ шүү дээ. Удахгүй дахиад энэ буруу юм байна гээд засаж оноо авах юм байна л даа. Ийм байдлаар хууль шүүхийн тогтсон тогтолцоог эвдэж болохгүй .

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хэний хэрэг Дээд шүүх дээр очих гээд энэ хуулийг оруулж ирэв

 

-Хэний захиалгатайгаар гэнэт ээлжит бус чуулганаар энэ хуулийг яаралтайгаар оруулж ирэв. Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг шинэ хонгилын хаанаар зарлах гэж байна. Дуртай хэрэг дээрээ дуртай шүүгчээ оруулах эрхийг өгөх гэж байна. Таалагдахгүй байгаа шүүгчээ тоглоомын гадна үлдээх гэж байна. Тухайн шүүгч ямар хэрэг шийдэхийг Ерөнхий шүүгч мэдэхгүй байх зарчмыг бид суулгаж ирсэн. юунд бэлтгэж энэ хуулийг оруулж ирэв. Хэн хэний хэрэг Дээд шүүх дээр очих гэж байгаа болоод тэнд хонгил үүсгэх гээд байгаа юм бэ. Илт захиалгатай хууль байна. Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаа гэдэг нь энэ хуулийг батлах үндэслэл мөн үү. Үүнийг дээд шүүхийн Тамгын газрын даргаас асууя. Иргэний хэргийн шүүх хуралдаж байгаа юу? Ирц хүрэхгүйгээс хуралдахгүй байна гэж хууль санаачлагч хэлж байна. Иргэний танхим найман шүүгчтэй. Үүнээс тавыг нь Ерөнхийлөгч түдгэлзүүлж, хоёрыг нь буцааж сэргээсэн. Гэтэл яагаад ирц бүрдэхгүй байна гэсэн худал мэдээллийг УИХ-д танилцуулж, хууль оруулж ирж байна вэ.

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:  Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолдогоо болих хэрэгтэй

 

-Х.Нямбаатар сайдад зөвлөмөөр байна.  Ийм чухал хууль, шүүхийн байгууллагын  тогтолцоотой холбоотой хуулийг ээлжит бус чуулганаар оруулж ирж шийдэж болохгүй. Энэ нь шударга бус байдлыг улам л нэмэгдүүлнэ.  Өмнө нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч дөрвөн жилийн хугацаатай томилогддог байсныг Ц.Зориг Ерөнхий шүүгчээр ирээд  Ц.Элбэгдоржтой нийлж, ҮХЦ-д хандаад найман жил  суусан.  Яг тэрэн шиг л юм орж ирж байна.  Тэгэхээр нуухыг нь авах гээд нүдийг нь сохолдогоо одоо болих хэрэгтэй.  Буруу зүйлийг зүтгүүлэхээр буруу л болно.  Ер нь ухралт болохоор асуудал яригдаж байна.  Х.Нямбаатар сайд Ерөнхий сайдтай ярилцаад энэ хуулиа татаж ав.  Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлаа л хэлэлцэе.

 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид танхимын бүрэлдэхүүнийг батлах эрхийг өгнө

 

-Өнөөдөр Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаагаас хэргийн түгжрэл бий болчихсон. 2400 гаруй хэрэг хуримтлагдаж байгаагийн 10 мянга орчим хэргийн оролцогчийн  эрх ашиг хөндөгдөж байгаа. Цаашид энэхүү тоо өсч, энэ хэрээр хэргийн оролцогчийн эрх ашиг зөрчигдөх нөхцөл үүсээд байна. Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид танхимын бүрэлдэхүүнийг батлах эрхийг өгнө. Өнөөдөр энэ зохицуулалт цоорхой байгаа. Хоёрдугаарт, хуульд заасан үндэслэлээр танхимын бүрэлдэхүүн хүрэлцэхгүй тохиолдолд танхим хооронд сэлгүүлж шүүгчийг томилно гэсэн хоёр эрхийг олгож байгаа.  Хуулийн төслийг гэнэт оруулж ирээгүй 2019 оны арванхоёрдугаар сарын 26-нд Засгийн газраас УИХ-д  өргөн барьсан байсан. Өмнөх парламент хуулийг хэлэлцэх гэж байтал шинээр Шүүхийн тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Шүүхийн тухай хууль батлагдах хүртэл тодорхой хугацаа орох учраас энэ хуулийг оруулж ирсэн. Маш олон иргэний маргаан шийдэгдэхгүй байгаа учраас үүнийг шийдэх ёстой. Иргэний хэргийн шүүх таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хуралддаг, иргэн нэг шүүгчээс татгалзвал хуралдах боломжгүй болоод байгаа бодит үндэслэл бий гэлээ.

 Ийнхүү гишүүд үг хэлж дууссаны дараа Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналаар санал хураахад гишүүдийн олонх нь хэлэлцэхийг дэмжсэнгүй.Тиймээс хуулийн төслийг хууль санаачлагчид буцаав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.28 БААСАН № 166 (6391)

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

2 цаг 53 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

18 цаг 10 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин