Залуусын сэтгэлгээг чөлөөлсөн “Мепо Аф”

2020-08-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Х.БИЛГҮҮН

Их хотын өнгө төрхийг та анзаарч харсан уу. Өвөрмөц содон шийдэлтэй өнгө өнгийн хувцаслалт, охид, залуусын үсний засалт, өнгөний сонголтгүйгээр их хотын дэгжин өнгө төрхийг тодорхойлох аргагүй. Магадгүй, зарим нь тэдний хувцаслалт, үсний засалтыг этгээд, сонин хэмээн шүүмжилж болох. Харин олонх нь үүнийг цагийн өнгө, загварын чиг хандлага, нэртэй брэндүүдийн өрсөлдөөн, залуусын чөлөөт сэтгэлгээтэй холбож ойлгодог.  Үүний нэг илрэл нь “Мепо Аф” брэнд юм. Залууст эрх чөлөөг бэлэглэсэн энэ   брэнд хамгийн анх 2018 онд үйлдвэрээс гарчээ. Тус брэндийн хамт олон хип хоп төрөл жанрын хувцас үйлдвэрлэдэг гэдгээр нь хүмүүс андахгүй.  Ингээд “Мепо Аф”-тай танилцья.

1990-ээд оны загвар эргэн иржээ

Энэ загварлаг брэндийг үүсгэн байгуулагч Н.Золбоо хэлэхдээ “Манай улсад хувцас загварын хөгжил хурдацтай урагшилж байна. Залуус нэгэн хэвийн уйтгартай зүйлд баригдах бус бусдаас өөр содон зүйлийг илэрхийлэх болсон. Тэр утгаараа манай брэнд үйлдвэрлэж буй хувцасныхаа загвар бүрээс цөөн тоогоор худалдаанд гаргадаг. Тийм болохоор та манай брэндийн хувцсыг сонгосон үед өөртэйгөө ижилхэн хувцасласан хүнтэй таарах нь ховор” хэмээн хэлж байна. 
“Мепо Аф”-ийн хувьд, хуучны хит болж байсан хувцасны загварыг орчин үеийн болгож, эргэн сэргээжээ. Өргөн брюкин өмд, хар нэвсгэр жакет гэх мэт 1980-1990 оны дундуур ид моданд орж байсан хувцаснууд илүү шинэлэг загвартай эргэн ирсэн байна. Хэрэв та ч бас эрх чөлөөг илүү их мэдэрье гэвэл “Мепо Аф”-ийг сонирхоод үзээрэй. 

“Street style”

Орчин үеийн залуус камерны өмнө эсвэл олон нийтийн сүлжээнд зориулж хувцасладаггүй, зөвхөн өөрийнхөө мэдрэмжийн дагуу өнгө төрхөө бүрдүүлэхийг эрмэлздэг болжээ. Тэдний энэ л сонголтод “Мепо Аф”-ын загварлаг хантаазнууд, намрын бүүдгэр өдрүүдтэй ижилсэх саарал, шаргал өнгөнүүд, өдөр тутамдаа өмсөж, трэнд болгох үндэсний хэв загвар бүхий эрэгтэй богино дээл, яг л куртик шиг биед эвтэйхэн бас дулаан мэдрэмжийг төрүүлэх аж. Загварын мэргэжилтнүүд энэ намар гааны ногоон болон газрын өнгөнүүд, гүн цэнхэр, нил ягаан, тэнгэрийн цэнхэр, зөөлөн ягаан гэсэн өнгийг эрчүүд,  хүүхнүүдгүй өмсөнө хэмээн онцолж буй. Харин энэ бүх өнгө аль хэдийнэ хотын залуус дунд трэнд болж, залуусын хит хувцаслалт “Мепо Аф”-тай ижилсжээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

15 цаг 42 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

15 цаг 45 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

15 цаг 48 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

15 цаг 50 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

22 цаг 38 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

22 цаг 43 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

22 цаг 43 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин