“Сонгуульжсан” хуулийн төслийг МАН ногоон гэрлээр батлах уу

2020-08-26
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.ЗОТОЛ

 

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр  товлосон. Гэвч АН тав хоногийн завсарлага авснаар түр хойшлуулаад байна.

Уг нь энэ хуулийн төслийг шинэчлэх шаардлага бий. Олон ч жил ужгирч яригдсан. Энэ удаа хэлэлцэж эцэслэх нь зүйтэй гэсэн хүлээлт  үүссэн. Гагцхүү  Ардын намын зүгээс Орон нутгийн сонгуульд өөртөө ашигтайгаар хуулийг өөрчлөн дураараа дургих   байгааг хазаарлах ёстой гэж  АН-ын гишүүд үзэж буй.  Тус намын УИХ дахь  бүлгийн дарга Д.Ганбат  хэлэхдээ “Энэ хууль  реформийн шинж чанартай, чухал хууль. Хуулийн хэлэлцүүлэг орон нутгийн сонгуультай давхцаж байна. Тиймээс намрын ээлжит бус чуулганаар нэлээн нягт нямбай хэлэлцэх хэрэгтэй. Хуулийн төсөл батлагдвал дагалдан гарах тав орчим хууль тогтоомжийн төслийг боловсруулах, бэлтгэх ажлын явц хангагдаагүй байна. Тиймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар бус орон нутгийн сонгуулийн дараа намрын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй” гэж мэдэгдээд байгаа. Ийнхүү  тав хоногийн завсарлага авсан ч МАН-ынхан заавал ээлжит бус чуулганаар хэлэлцэж батална гэцгээж байна. Хэрэв УИХ хуулийн төслийг нэгэнт хэлэлцээд  баталчихсан тохиолдолд Ерөнхийлөгч хориг тавьж болох юм. Гэхдээ хоригийг хүлээж авах, эсэхийг УИХ шийднэ. Гэтэл УИХ-ын 62 суудлыг авсан МАН-ын кнопоор асуудал шийдэгдэх тул “сонгуульжсан хууль”-ийг зогсоох боломж хомс гэж ойлгогдож байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын тухай хууль Үндсэн хуулийн дараа орох  том хууль гэдгийг парламентад суудалтай хоёр нам хоёулаа хүлээн зөвшөөрч байгаа.

Энэ хуулиар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүнийг  удирдаж байгаа бүх шатны асуудлыг зохицуулдаг. Тиймээс шинэчилсэн найруулгыг  батачихвал  түүнийг дагалдаад 300 гаруй хуульд  өөрчлөлт оруулах болно. Магадгүй энэ ч үүднээс АН-ынхан  ээлжит бус чуулганаар яаран сандран хэлэлцэхийг буруу гэж  мэдэгдээд буй.

МАН-ын хувьд уг хуулийн шинэчилсэн найруулгаар дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд аймгийн Засаг даргад нэр оруулж болно. Мөн аймгийн Засаг  дарга нь доод шатны Засаг даргад нэр оруулна гэж хуульчлахад УИХ дахь  62 кнопоо багцалсан  байж таарна.

Хэрэв ингэвэл  тухайн  аймаг, сум, баг, хорооны ард иргэдийн саналаар бус МАН гэдэг намын хүсэл сонирхлоор шат шатны асуудал шийдэгдээд явна гэсэн үг юм.

МАН-ын бүлгээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг  Ж.Сүхбаатар гишүүнээр ахалж байгаа. Тэрээр  хуулийн  төсөлтэй холбоотой сөрөг хүчний зүгээс   гаргаж  байгаа  шүүмжлэлийн талаар  “Орон нутгийн сонгууль болох гэж байхад хуульд гар хүрэх нь  зохистой, эсэх   асуудлыг тавьж байна. Харин манай намын бүлгээс  хуулийн төслийг ээлжит бус чуулганы  үеэр багтаан хэлэлцэхээр  санал нэгдсэн. Улс төрийн намын үүрэг оролцоо орон нутгийн удирдлагад ямар байх тухай асуудал нэлээд анхаарал татсан заалт болж төсөлд суусан. Улс төрийн намтай холбогдох зарим зохицуулалтыг намын тухайн хуулийг хүрээнд авч үзэх нь зүйтэй гэж үзсэн.  Хот тосгоны тухай хуульд гишүүд анхаарч байгаа. Тусад нь ажлын хэсэг байгуулна, төсөл нь бэлтгэгдэж байгаа. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөлд олон зарчмын зөрүүтэй санал гарч байгаа тул эцэслэгдсний дараа нь нэгдсэн мэдээлэл өгнө” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Харин АН-ын бүлгээс хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж буй Ж.Батсуурийн хувьд өмнө нь аймгийн Засаг даргаар найман жил ажилласан туршлага, судалгаанд  үндэслэн “Монгол Улсын хөдөө орон нутаг, аймаг, сум, багууд дараагийн он жилүүд, ирэх 5-10 жилд ямар байх вэ гэсэн суурь хуулийг ирэх аравдугаар сарын 15-нд болох гэж байгаа Орон нутгийн сонгуулийн өмнө хийх гэж байгаа нь  улс төржилтийг орон нутагт бий болгоно” хэмээн шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлээд байгаа юм. “Сонгуульжсан” хуулийн төслийг МАН ногоон гэрлээр батлах уу.  АН олон нийтийн дэмжлэгийг авах акц хийж чадвал эрх баригчдын санаархлыг хязгаарлаж чадах уу гэдгийн хариу ирэх долоо хоногт гарна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.26  ЛХАГВА № 164 (6389)

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

2 цаг 51 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

18 цаг 9 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин