Б.Махбалд оногдуулсан хорих ялыг 11 жил болгожээ

2020-08-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өчигдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон. Шүүхээс шүүгдэгч Б.Махбалд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн байна. Үүнтэй холбогдуулан 13 жилийн хорих ялыг 11 жилийн хорих ял болгон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулжээ.

Тодруулбал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн энэ оны тавдугаар сарын 15-ны өдрийн 495 дугаар шийтгэх тогтоолтой Б.Махбалд холбогдох хэргийг түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Б.Ганболд, М.Цэрэнбат, Д.Батбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэгийн өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцэж, “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Махбалыг “хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хэргийн зүйлчлэлийг өөрчилж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөнтэй холбогдуулан 13 жилийн хорих ялыг 11 жилийн хорих ял болгон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт орууллаа.

Эх сурвалж:www.polit.mn                                           

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

2 цаг 51 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

18 цаг 8 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин