Н.Энхбаяр:Сонгуулийг  будлиулах нь улс оронд ноцтой  аюул учруулна

2020-08-20
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.ЗОТОЛ 

Ардын намаас бусад  улс төрийн хүчин, тэр дотроо нийт сонгогчдын дийлэнх олонх буюу 1.8 сая хүний санал авсан намуудын төлөөлөл нэгдэж УИХ-ын ээлжит сонгууль луйвар болсон тул  дахин санал хураалт явуулахыг шаардаж Ерөнхийлөгчид өргөх бичиг барилаа.  Хэвлэлийн хуралд МАХН-ын дарга, “Та бидний эвсэл”-ийн тэргүүн Н.Энхбаярын  хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Тэрээр  “Зун өнгөрч намар болж байна. УИХ-ын ээлжит бус чуулган эхэлж ард түмэн төрийн ажилд анхаарлаа хандууллаа. Энэ хооронд бид зүгээр суусангүй. 2020 оны УИХ-ын  ээлжит  сонгуулийн талаар сайтар судалсан. Урьдчилсан байдлаар луйврын сонгууль боллоо гэдгийг  тухайн үед  нь мэдэгдэж, мэдээлэл хүргэж байсан. Үүний дараа энэ талаар зөвхөн улс төрийн намуудын байр сууриас ярих хэрэггүй гэж үзэж хамтарсан Ажлын хэсэг байгуулан ажилласан юм. Ажлын хэсгүүд маш ноцтой зөрчлүүдийг ил болгосон. Иймд бид үүнийг  өргөх бичгийн хамт хавсралт болгон Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьж байна.

Та бүхэн бодоод үз. Сонгуулийн тухай хуулийн тодорхой зүйл заалтуудад “Сонгуулийн саналын хуудас тусгай нууцлалтай байна” гэж заасан байдаг. Яагаад тусгай нууцлалтай байх ёстой вэ гэвэл, тэр хуудсыг сольж, өөрчилж болдоггүй, нэг ёсны үнэт цаас гэж үздэг учраас тусгай нууцлалтай байдаг. Өмнөх сонгуулиуд ийм байсан. Энэ удаагийн сонгуулиар  хуульдаа саналын хуудас тусгай нууцлалтай байна гэчихээд зүгээр канондчихдаг, ямар ч нууцлалгүй цаасан дээр санал хураалт явуулсан. Хуруун дээр  тэмдэглэгээ хийдэг байсныг больсон. Олон айл дээр хамт амьдардаггүй хүмүүсийг нэмж бүртгэсэн. Таван давхар байшинг долоон давхар болгож, дээр нь хоёр давхар нэмээд тэнд хүмүүс амьдардаг мэтээр бүртгэлжүүлж бичсэн байна. Гэр хороололд огт байдаггүй гудамжийг нэмж, тэнд хүмүүс амьдардаг мэтээр бичсэн байна.

Ийм ноцтой зөрчлүүд тогтоогдсон. Шалгалтаар батлагдсан тул бид улсын прокурорт хандан гомдол гаргасан. Энэ бол төрийн эсрэг гэмт хэрэг, төрийн эрхийг хууль бусаар булааж авах  ноцтой үйл ажиллагаа гэж үзэж тагнуулын байгууллага шалгалт хийж байгаа. Харамсалтай нь хууль хүчний байгууллага эрх баригчдад үйлчлэх, эсвэл тэднйи алдаа дутагдлыг илрүүлж ажиллавал талхнаасаа, хоолноосоо, цолноосоо, байрнаасаа, цалингаасаа салчих гээд байна гэж болож байгаа бололтой их удаан ажиллаж байна. Тиймээс  АН, МАХН, ШИНЭН, бие даагчид хамтран энэ ажлыг эрчимжүүлэхийг шаардаж,  Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөх бичиг барьж байгаа юм.

Та бүхэн дэлхийн мэдээллийг сонирхон үздэг байх. Бид ч бас интернэтээр мэдээллүүдийг харж байна. Өнөөдөр Беларуст юу болж байна вэ. Нэг дарангуйлагч сонгуулийг будлиулж, ард түмэн нь сонгох эрхээ эдэлнэ хэмээснээр тэр дарангуйлагч унах нь тодорхой болчихсон байна. Тэнд нэг дарангуйлагч нөхөр, ийм нам ард түмнээ хавчиж,  эрхийг нь эдлүүлэхгүй байна. Тэрийг гадна байгаа аль нэг улс, сонирхогч этгээдүүд ашигладаг, нутаг дэвсгэрийнх  нь бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол  нь алдагддаг. Ийм аюултай байдаг. Тэгэхээр дарангуйлагч нам, дарангуйлагч хүн сонгууль будлиулах нь улс орны тусгаар тогтнолд аюул учруулж байгаа хамгийн ноцтой аюул занал гэж бид үзэж байна. Тиймээс АН ардчиллын төлөө тэмцэж байгаа ч ганцаардаж байна. МАХН бас тэмцэж байна, бас ганцаардаж байна. Бие даагчид болон ШИНЭ намынхан тэмцээд мөн ганцаардаж байгаа. Бид тус тусдаа тэмцжээд ганцаардах учраас нэгдэх нь зүйтэй. МАН-ын дарангуйллын эсрэг ардчилал, шударга ёсны төлөө эрүүл саруулаар бодож сэтгэж байгаа, улс орныхоо тусгаар тогтнол, ирээдүйн төлөө зүтгэх ёстой гэж үзэж буй бүх улс төрийн хүчин хамтарч шударга бус сонгуулийн луйвар булхайг илчилж, тэмцэхийг уриалж байна”  хэмээн байр сууриа илэрхийллээ. 

ЭХ СУРВАЛЖ:POLIT.MN

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

2 цаг 51 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

18 цаг 8 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин